Шүүхийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөрийг танилцуулав

Шүүхийн бие даасан байдал, хууль дээдлэх зарчим, хүний эрх, эрх чөлөөг хангахыг гол зорилгоо болгосон тус хөтөлбөр үндсэн зургаан асуудлыг багтаажээ. Тухайлбал, шүүхийн тогтолцооны зохион байгуулалтыг сайжруулах, эдийн засгийн бие даасан байдлыг хангах, шүүгчийг хууль бус нөлөөллөөс хамгаалах, хүний нөөц, нийгмийн ухамсрыг төлөвшүүлэх болон шүүхийн бусад байгууллагын шинэтгэлийг асуудлыг хөндөх аж. Б.Чимид багш Үгийн цаана утга, утгын цаана шинжлэх ухаан бий гээд шүүхийг захиргааны удирдлагаар хангана гэсэн чиг үүрэгтэй Шүүхийн ерөнхий зөвлөл нь шүүхийн бие даасан нөхцөлийг хангадаг хангамжийн бүтэц байх ёстой гэв. Өөрөөр хэлбэл, мэргэжил, аргазүйн удирдлагаар хангах нэрийн дор доод шатны шүүхдээ зааж, зааварчилдаг тогтолцоог эл хөтөлбөрийн хүрээнд халах гэнэ. Мөн улс орныг хамарсан томоохон хэргийг хэрэг үйлдэгдсэн засаг захиргааны нэгжийн анхан шатны шүүх хүлээж авах бус шууд Улсын дээд шүүх хүлээж авдаг байх учиртайг ч онцолсон.

Б.УРАН

Дугаар N 098 (21581)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button