Х.Болормаа Шүүмжлэлд цохилт болох хариултыг удахгүй өгнө

Харин тэрбээр тун удахгүй гадаадад ажиллаж, сурч буй Монголчууддаа өөрийн тоглолтоо толилуулахаар явах гэж байна. Түүнтэй уулзаж ярилцсанаа уншигчдадаа хүргэе.

-Та сүүлийн үед нам жим байх чинь. Яагаад чимээгүй байна вэ?

-Би одоо ингэх гэж байна, ийм юм хийх гэж байгаа гээд зарлаад, яриад байдаггүй нь миний зарчим юм. Өдий хүртэл дуулахдаа нэг дуу, цомог бичүүлчихээд тэр даруйд нь зарлаад явсангүй. Хэдийгээр би чимээгүй байгаа нь үнэнч маш их хөдөлмөрлөж байна.

-Гавьяат авснаасаа хойш дорвитой уран бүтээл хийсэнгүй гэх шүүмжлэлийг хэрхэн хүлээж авч байна вэ?

-Энэ шүүмжлэлд цохилт болох хариултыг удахгүй өгөх болно. Ирэх 11 дүгээр сард уран бүтээлийн тоглолтоо хийнэ.Байдаг л нэг уран бүтээлийн тоглолт хийхийг хүсэхгүй байгаа учраас нэлээд удаж байгаа болов уу. Тийм болохоор ард түмнээсээ хүлцэл өчье. Томоохон хэмжээний, дорвитойхон тоглолтоор ард түмэндээ бэлэг барина. Тайзан дээр гараад дуулдаг, байдаг л нэг тоглолт хийхгүй юмсан гэсэндээ өдийг хүртэл маш их бэлдэж байна.

-Та нэлээд тайван, уужуу хүн юм шиг санагддаг. Уран бүтээлдээ бас ингэж хандаад байна уу даа?

-Магадгүй. Би зохиолын дууны орон зайд орж ирээд хориод жил болж байна. Хэсэг хугацаанд уран бүтээлийн завсарлага авсан. Энэ нь нэг талаар муу хэдий ч нөгөө талаасаа сайн байдаг. Тухайн уран бүтээлчийн зохион байгуулалтын асуудал байж магадгүй юм. Одоо эргээд харахад би уран бүтээлд их алгуур ханддаг байжээ. Гэхдээ одоо бол их хурд, хүч шаарддаг болсон үе. Тиймээс ирэх намраас орчин үетэйгээ хөл нийлүүлж алхана гэж бодож байгаа шүү. /инээв/

-Одоогийн нийгмийг дуучин хүний нүдээр юу гэж харж байна вэ?

-Би жаахан харамсаж явдаг юм. Манай орон чинь өргөн уудам газар нутагтай, тэр их баялгаараа бид юуг л бол юуг хийж бүтээх орон зай байна. Гэвч удирдаж байгаа хүмүүсээсээ болдог юм уу, эсвэл манайхны амьдралын идэвх сулаас болдог юм уу нэг л явж өгөхгүй байна. Уг нь хөгжилд хүрэх боломж их байна. Манай найз нар улс орны хөгжлийн талаар өөрсдийн бодол саналаа их солилцдог. Гэхдээ удахгүй хөгжлийнхөө зөв гарцыг олж, их юманд хүрэх байх гэж би үргэлж бодож явдаг.

-Улс төр сонирхдог уу?

-Сонирхдоггүй. Энэ асуулт өөрөө их сонин сонсогддог юм. Улс төр сонирхдог гэхээр би улс төрч болчих гээд байгаа юм шиг. Ямар нэгэн уран бүтээлч, дуучин, жүжигчин хүн улс төр сонирхдог гээд хэлчихээр хүний чихэнд их сонин, содон сонсогддог. Уг нь энэ үг тийм сонин биш байх ёстой. Бүх ард түмэн улс төрийг сонирхдог байх хэрэгтэй. Энэ чинь нийгмийн амьдрал шүү дээ. Бид хүссэн хүсээгүй л өдөр бүр улс төрд хамрагддаг. Тиймээс би улс төр сонирхдоггүй гэж хэллээ.

-Та хэд хүртлээ дуулна гэж боддог вэ? Ер нь урлагаас өөр салбарт хүч үзэх бодол байгаа юу?

-Яг тэдэн нас хүртлээ дуулна гэж хэлж мэдэхгүй байна. Ямартаа ч хорин жил дуулна гэж хэлэхгүй. Урлаг гэдэг чинь өөрөө залуу насны эрч хүч. Байнга шинэ соргог зүйлийг эрэлхийлж байдаг. Миний үе солигдоод, намайг сонсохгүй болох цаг ирж таарна. Хүн сонсохгүй байхад хүчээр дуугаа сонсгох гээд байж болохгүй шүү дээ. Гэхдээ тэр цаг үе иртэл олон сайхан дуугаараа сонсогч ард түмэндээ ая барина. Урлагаас өөр салбарт хүчээ сорих тухай бодож байгаагүй юм байна. Тийм гэнэтийн юм хийхгүй байх аа. Хэлж мэдэхгүй юм. Би чинь багш мэргэжилтэй хүн шүү дээ. Яваандаа багш ч юм уу, тэр талаар ажиллаж магадгүй.

-Алддаггүй амьдрал гэж байдаггүй гэдэг.Хүний амьдралд хүнд эгзэгтэй, халуун мөчүүд тохиолддог. Таны хувьд хамгийн том сургамж авсан алдаа юу байв?

-Хувийн амьдрал болоод хувьсгалын амьдралд жижиг сажиг алдаа байлгүй яахав. Тэр болгоноос сургамж аваад, эргэцүүлж бодоод явах нь бий. Гэхдээ байнга толгойд орж ирээд хүнд цохилт болсон юм байхгүй. Азаар сайн хань, сайхан гэр бүл, найз нөхөдтэй учирсан даа.

-Хүмүүсийн анхаарлын төвд байнга байх нь хэцүү санагдах үе байв уу? Хэвлэл мэдээллээр гарч байгаа янз бүрийн яриаг та хэрхэн хүлээж авдаг вэ?

-Би дөнгөж арван зургаан настайгаасаа дуулж эхэлсэн. Тийм жаахнаасаа урлагт хөл тавьсан болохоор одоо цочроо гарчихсан. Ер нь хэцүү санагдсан үе байдаггүй. Уран бүтээлч хүнийг сайн, муу хэл ам байнга дагаж явдаг. Миний тухай эерэг, сөрөг мэдээлэл гарч байдаг л юм. Гэхдээ харьцангуй гайгүй шүү. Тэгж их бичүүлээд байдаггүй. Эхэндээ эмзэглэж хүлээж авдаг байлаа. Одоо бол наанатай, цаанатай боддог болсон. Авахыг нь аваад, хаяхыг нь хаяж чаддаг болжээ.

-Зохиолын дуу газар авч байгаа нь хөдөөгийнхөн хотод ихээр шилжин ирж байгаатай холбоотой гэж тайлбарлах хүмүүс байдаг. Энэ тал дээр та ямар бодолтой явдаг вэ?

-Зохиолын дууг ад үзэх маягтай болжээ. Би энэ тухайд нэг зүйл хэлмээр санагддаг юм. Та бүхэн анзаарвал хамгийн сайхан хоолойтой, чадалтай дуучид нь зохиолын дуучид байдаг. Хэсэг хүмүүс өөрсдийгөө хамгаалах гээд янз бүрийн юм ярьдаг л даа. Хөдөөгөөс ирсэн хүмүүс сонсоод, хотынхон сонсохгүй байгаа мэтээр. Ард түмнийг ингэж хувааж, заагладагт би үнэхээр дургүй. Ингэж яриад байдаг хүмүүс өөрсдөө бүдүүлэг юм байна гэж боддог. Зохиолын дууг хөдөөгийнхөн л сонсдог юм бол хотынхон өөр жанр, төрөлд хуйлраад хошуураад байх нь яасан юм бэ. Адилхан л сонсож байна шүү дээ. Хөдөөнийхөн дотор хип хоп, рок поп сонсдог хүмүүс зөндөө бий. Тиймээс ард түмнийг ингэж хуваах хэрэггүй. Хэнийг сонсохоо тэд өөрсдөө мэддэг юм.

-Таны дуунуудаас Болормаагийн амьдралыг сонсож болох уу?

-Үгүй дээ. Намайг дуулдаг дуунуудаасаа шал өөр юм гэдэг. /инээв/ Надад азаар сайхан сайхан дуунууд таарсан. Би үнэхээр амны хишигтэй дуучин шүү. Анхны дуунууд голдуу аав ээжийн тухай, нутаг усны тухай байлаа. Дуучдыг дуулдаг дуутай нь холбоод, амьдралтай нь ч юм уу, зан ааштай нь адилтгаж ойлгоод байдаг. Харин би бол тийм биш. Гэхдээ дуутайгаа адилхан дуучид байдаг юм билээ.

-Таны хүүхдүүдээс урлагийн хүн болох нь уу?

-Ёстой үгүй шүү. Хоёр хүү маань хоёулаа урлагт сонирхолгүй юм шиг байна.Том хүүгээ Хөгжим бүжгийн коллежд төгөлдөр хуурын ангид оруулсан ч удаагүй өөр сургуульд орсон. Хүүхдийг сонирхолгүй зүйлд нь албадаад байх хэцүү.

-Алтайнхан уран бүтээлийн нэгдэл юу хийж байна вэ?

-Манай нутгийн дуучид нэгдээд Алтайнхан уран бүтээлийн нэгдэл байгуулсан. Энэ бол бидэнд их хөгжил дэвшил, ахиц гарч байгаа юм. Тухайлбал, манайд Монгол улсын гавьяат жүжигчин Ч.Бат-Эрдэнэ, саяхан гавьяат жүжигчин болсон залуу дуучин С.Ганзориг, дуучин Ж.Алтанцэцэг, Хонгор зул-ын Энхбат, мөн Батмэнд, Б.Батболд гээд залуу дуучид байгаа. Бид аливаа үйл ажиллагаанд нэгдэн оролцож, хамтран ажиллаж чадаж байна. Танай нутгийнхан их эвсэг, сайхан юм гэж хүмүүс ярьдаг. Тун удахгүй Говь-Алтай аймгийн 70 жилийн ойн тоглолт Бөхийн өргөөнд болох гэж байгаа. Олон сайн дуучид, залуу уран бүтээлчид оролцоно. Нутгийн залуу дуучид ихээр хөгжин гарч ирж байгаад баяртай байна.

-Гадагшаа явах сураг байсан. Ямар шугамаар явах гэж байна вэ?

-Гаднаас тоглуулах хүсэлт их ирдэг. Яг тийшээ гэж хэлмээргүй байна. Ямар ч байсан тун удахгүй явна.

-Та түрүүнд маш их хөдөлмөрлөж байгаа гэлээ. Яг ямар уран бүтээл хийж байгаа юм бэ?

-Хоёр цомог гаргалаа. Эхнийх нь Сайхан нэртэй . Хүмүүс нэрийг нь их сонирхоод байна. Сайн сайхны төлөө, өөдөө байхыг бодож өгсөн. Сайхан аав ээж, хань, үр хүүхэдтэй. Сайхан эх оронтой. Чи, бид хоёрын ярианд гоё, өөдрөг өнгө аяс байна. Энэ бас л сайхан зүйл. Дараагийн цомог нь Чамд бэлэглэе нэртэй. Хэвлэгдээд ирчихсэн байгаа. Тун удахгүй худалдаанд гарна.

-Сүүлийн асуултыг танд үлдээе?

-Хүн бүхэн мод тариасай. Нийслэл хот маань зүлэг нэг бол цардмал замтай байгаасай гэж боддог юм. Нэг шуурга тавихаар Улаанбаатар тэр чигтээ шороон эргүүлэг босдог боллоо. Хүн болгон санаа тавиад, жаахан ч гэсэн мод, зүлэг таривал үр дүн нь ямар гоё харагдах вэ. Ажил хийж байгаа хүн бүрийг, албан байгууллага бүрийг мод, зүлэг тариулах хэрэгтэй. Зарим юман дээр хүмүүсийг албадан юм хийлгэж хөдөлгөхгүй бол болохгүй байгаа юм шиг санагддаг. Социализмын үед нийслэл төдийгүй хөдөө орон нутагт зүлэг, ногоон байгууламж байдаг байсан. Тэрийг байнга усалж ургуулдаг, хардаг тусгай хүнтэй байлаа. Социализмын үед Оросууд амьдардаг байхад орон сууц болгоны гадаа мод, ногоо, зүлэг сагсайтал ургасан байдаг байсан. Тэр үеийг яагаад сэргээж болохгүй гэж. Залуу хүмүүс маргаашаа бодохгүй, ирээдүйгээ бодохгүй гудамжаар зүгээр л хэн нэгэн охинтой, хэн нэгэн залуутай хөтлөлцөөд, бохь зажлаад гүйгээд байдаг. Тэрийг чинь хэзээ ч хийж болно. Өдөр болгоныг хий дэмий битгий өнгөрүүл. Тэртээ тэргүй амьдралынхаа ханьтай учраад, сайхан амьдрах цаг ирнэ шүү дээ. Тэрнээс наана өөрийгөө болоод өрөөл бусдыг аваад явчих мөнгө төгрөгтэй болох ёстой. Үүний тулд бодож, сэтгэж, ихийг хийх хэрэгтэй. Зугаа цэнгэл, найр наадмыг битгий зорилгоо болгоосой. Амьдралд битгий яараарай гэж залуустаа хэлмээр санагддаг юм.

О.Болор-Эрдэнэ

Дугаар 104/10188/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button