Хөрс шороогоо бордоожуулахгүй бол хэчнээн мод тариад ч нэмэргүй

Цөлжилт буюу шар шороон шуурга нь мөнх цас хайлах, гол горхи нуур ширгэх, бэлчээрийн ургамлын гарц муудах, хөрс ус давсжин элэгдэлд орж, үржил шимээ алдах зэрэг шалтгаануудын улмаас үүсдэг.

Гэхдээ энэ бүхнээс илүү хүний буруутай үйл ажиллагаанаас болж цөлжилт ихээр явагдах болжээ.

Цөлжилт үүсэхэд хүний буруутай үйл ажиллагаа 87 хувьтай байдаг бол байгалийн

НӨЛӨӨЛӨЛ нь дөнгөж 13 хувьтай байдаг гэнэ. Хүн гэдэг амьтан өөрийн амьдарч буй эх дэлхийгээ хайрлаж гамнах биш эд баялагт нь шунан байгалийн бүхий л нөөц баялгийг үгүй хийхэд ойрхон болсон билээ. Байгалийн баялгаа зүй зохисгүй хэрэглэж, нөхөн сэргээлт хийхгүй хаяж байгаа нь цөлжилттэй холбоотой том асуудал бөгөөд нөхөн сэргээлт хийгдээгүй арван мянга гаруй га талбай байдаг гэсэн албан тоо байдаг. Энэ бол зөвхөн бүртгэлтэй байгаа тоо.

Монголчууд ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал гэж ярих дуртай ч үнэн хэрэг дээрээ энэ үгээ биелүүлэх тун дургүй улс юм. Иргэд байтугай ашигт малтмалын томоохон үйлдвэрүүд нь хүртэл алтаа аваад авдрыг нь сийчээд хаядаг болсоор удлаа. Цөлжилт нь дан ганц байгалийн баялгийн зүй бус хэрэглээтэй бус малын тоо толгой хэт их өесөн бэлчээрийн даац хэтэрснээс болдог аж. Ялангуяа 1990-ээд оны зах зээлийн үед газар тариаланд хөрс шороондоо элдэв хүчтэй химийн бодис их хэмжээгээр хэрэглэх болсон нь хөрсөн дэх амин чухал бактер, эрдэс бодис болох фосфор азот зэрэг устаж үгүй болоход нөлөөлжээ. Манай орны 41.3 хувь нь цөл, цөлөрхөг хээрийн бүс байдаг бөгөөд нийт газар нутгийн 90 хувь нь цөлжилтөд өртөх өндөр магадлалтай байдаг.

Энэ хэрээрээцөлжилтийн эсрэг дорвитой арга хэмжээ авахгүй бол зуун жилийн дараа гэхэд говь хээрийн бүс хойшоогоо 100 км тэлнэ гэсэн судалгаа бий. Нийслэлййн иргэд, хот тохижуулах газар жил бүр хотын төвдөө мод тарьж цэцэрлэгжүүлэх ажлыг хийдэг. Энэ жил ч мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар хүн бүр, албан байгууллагууд мод тарих өдрийг зохион байгуулсан. Гэвч яаж ч тариад хэдхэн сарын дараа гэхэд л гозойсон иш болон үлддэг шүү дээ. Үүнийг харин гайхах хэрэггүй. Нөгөөх л хөрсөн дэх эрдэс бодис, бактери гэх зүйлүүд нь хотын хөрсөнд ч мөн байхгүй болж. Яаж ч тариад нэгэнт л ургахгүй олон мянган мод тарин үхүүлж байхаар хөрс шороог нь бордоожуулж шаардлагатай эрдэс бодисыг нь хийж өгөхийг нийслэлййн холбогдох албаныхан мэдэхгүй баймааргүй юм. Энэ мэт хийж буй ажлаа мэдэхгүй хүмүүс жилийн жилд улсын хөрөнгийг хоосон газарт цацсаар байх гэж үү. Гол нь хөрс шороогоо арчлан тэтгэвэл манай орон шиг хур тунадас их буудаг оронд мод сөөг ургахгүй, цэцэрлэгжүүлэлт хийж болохгүй байна гэж юу байх билээ.

Д.БИЛГҮҮН /МУИС-ийн сэтгүүлзүйн гуравдугаар дамжааны оюутан/

Дугаар N 098 (21581)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button