Дифляциас болж дахин их хямрал үүсэх үү

инфляцийн өмнөх үе гэж тодорхойлдог. Харин тун удахгүй алтын ханш буурах магадлалтай болохыг шинжээчид онцолжээ. Энэ нь дифляцийн өмнөх үе юм.

Дифляци нь эдийн засгийг сулруулж, эргээд Засгийн газрын санхүүгийн нөхцөл байдлыг хүндрүүлдэг. Ийм учраас л Грекээс үүдэлтэй бүс нутгийн өрийн хямрал нь сүүлдээ валютын хямрал болж хувирсан билээ. Одоогоор дифляци буюу үнэгүйдэлд автаад байгаа орны тоонд АНУ, Европ, Их Британи, Япон зүй ёсоор багтаж байна. Үнэхээр ч сүүлийн 10, 20 жилд байгаагүй санхүүгийн хачин нөхцөл байдал үүссэн гэдгийг эдийн засагчид онцолж байна.

Одоо Их Британи, АНУ-д Япон загварын хямрал нүүрлэхэд ойрхон болжээ. Лондоны Эдийн засгийн сургууль дээр болсон уулзалтын үеэр тус улсын Банкны мөнгөний бодлогын хорооны гишүүн Адам Посен хэлэхдээ, Их Британийн санхүүгийн тогтолцоонд үүсээд буй нөхцөл байдал нь Японыхтой тун төстэй болж байна гэжээ.

Японтой адилгүй нь Их Британи бондынхоо ихэнх хувийг гадны хөрөнгө оруулагчдад зарсан. Түүнчлэн эдийн засаг нь нэн даруй сэргэхгүй бол тус улсын үйлдвэрлэлийн салбар аюулд ороход ойрхон болжээ. Гэхдээ экспортод хэт татагдаагүйгээрээ Японоос ялгаатай юм.

Японы эдийн засаг энэ оны нэгдүгээр улиралд 1.2 хувиар өсч, харьцангуй эрүүл байна гэсэн тодорхойлолтыг авсан. Хөгжингүй орнууд хамгийн ихээр өртсөн сүүлийн хямралын давалгаанаас Япон гарч байна уу гэлтэй. Эдийн засгийн ерөнхий үзүүлэлт нь дээшлэхэд экспорт нэмэгдэж байгаа нь нөлөөлжээ. Өнгөрсөн гуравдугаар сард автомашин, цахилгаан хэрэгслийн экспорт огцом нэмэгдсэн байна.

Грекийн хямрал дэлхийн зах зээл дээр еврогийн ханш унахад нөлөөлсөн. Өөрөөр хэлбэл, иений евротой харьцах ханш чангарсан нь Японы экспортлогчдын өрсөлдөх чадварыг бууруулж байна. Ханш өндөртэй иен Японы бараа бүтээгдэхүүний үнийг гадны валют руу хөрвүүлэхэд өртгийг нь бодит хэмжээнээс нь хэд дахин нэмэгдүүлж байгаа юм.

Өнгөрсөн улиралд тус улсад экспорт 6.9 хувиар өссөн байхад эдийн засгийн бүтээмжийнх нь 60 хувийг бүрдүүлдэг хувийн хэрэглээ ердөө 0.3 хувиар нэмэгджээ.

Японы Сангийн сайд Наото Кан өнгөрсөн долоо хоногт өгсөн ярилцлагадаа Эдийн засаг харьцангуй тогтворжиж байгаа ч дифляци, зах зээлийн тогтворгүй байдал Японы хэтийн төлөвт эрсдэл учруулж байна гэсэн юм. Тиймээс нэг салбараас хэт хамааралтай болох нь аюултай гэдгийг эдийн засагчид онцолж байна.

Германы хувьд Японтой нэг адил Хятадын эрэлтэд түшиглэн экспортоо нэмэгдүүлэх замаар эдийн засгийн хямралаас гарч байна. Гэхдээ тус улс баяжихынхаа хэрээр, зарцуулалтаа хумьж, хөрөнгөө хадгалахад чиглэсэн бодлого явуулж эхэлсэн. Германы банкууд эрсдэлтэй үнэт цаасанд хөрөнгө оруулахаас зайлсхийх болжээ.

Европын төв банкнаас Германы эдийн засгийн сэргэлтийг дагаад инфляци газар авахаас сэргийлж, мөнгөний хатуу бодлого явуулах болсон. Энэ нь дотоодын хэрэглээг багасгаж, өсөлт, хөрөнгө оруулалтыг бууруулж эхэллээ.

Евро бүсийн Засгийн газрууд төсвийн алдагдалд гол анхаарлаа хандуулж, татварын нэмж, цалинг бууруулах зэргээр зардлаа танаж эхэлсэн. Энэ нь дотоодын үйлдвэрлэлийг багасгаж, ажил-гүйдлийн түвшинг нэмэх зэрэг олон муу үр дагавартай билээ. Нэгэнт ажилгүй, бэлэн мөнгөгүй болсон хүмүүс хэрэглээгээ багасгаж, үнэгүйдэл газар авах юм. Тиймээс Евро бүсэд тун удахгүй хамгийн том санаа зовоосон асуудал дифляци болно гэдгийг зарим эдийн засагч онцолж байна. Бодит байдал дээр Грек, Испанид дифляци үүсэхээс болгоомжилж байгаа нь Германд инфляцийг 3-4 хувиар хөөрөгдөх гол шалтгаан нь болж эхэллээ.

Өмнөх 1930-аад оны үеийн Их хямралтай нэг адил нөхцөл байдал бий болоод байгааг эдийн засагчид анхааруулах болсон. Тухайн үед инфляцийн хөөрөгдлийг барихын тулд явуулсан хэрэглээг хумих бодлого нь үнэгүйдлийг бий болгосон. Түүхэнд хар баасан гараг гэж нэрлэгдсэн тэр өдрөөс эхлээд худалдааны зах зээл дээр түүхий эд, хувьцаа, бондын ханш огцом унаж эхэлсэн юм. Харин одоо Европоос эхлээд Япон, АНУ хүртэл давалгаалан тархаж байгаа өрийн хямрал нь хоёр дахь их хямралыг үүсгэх аюултай аж.

Т.Элиса

Дугаар 072/0072/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button