Амлалтаасаа битгий ухраарай, хотын дарга аа

баар цэнгээний газруудыг хатуухан шүүмжилж, хаалга үүдийг нь барих цаг болсныг анхааруулсан. Угтаа бол энэ нь огт болж байгаагүй үзэгдэл, үйл явц биш. Үе, үеийн дарга нар бүгд энэ мөрөөр түргэн авахын үлгэрийг үзүүлж, дээр дооргүй бужигнаж, архинаас татгалзах аян хүртэл эхлүүлж л байсан. Харамсалтай нь сонсох, мэдрэх, харах суваг нь тэгсгээд таглардаг юм уу намжчихдаг.

Харин хотын даргын энэ удаагийн уулзалт, түүний Дэлхий нийтээр зохистой хэрэглээнд шилжиж байгаа үед бид ч дагах ёстой. Үүний тулд хотын зүгээс мэргэжлийн байгууллагуудын уялдааг сайжруулахын төлөө ямар ч чиглэлээр шийдвэр гаргахад бэлэн байна. Та бүхэн шат шатандаа хэрхэн ажиллах, арга хэмжээ авах болон олон нийтийн байгууллага, иргэдийн хүчийг энэ үйлст яаж хандуулах талаар санал гаргаад ир. Энэ ажлыг бид л цэгцэлнэ. Өөр хэн ч биш. Илүү цагаар ажилладаг баар, цэнгээний газруудыг хаах, тусгай эрхийг нь хүчингүй болгох цаг болсон. Харин хүчингүй болгосон эрхийг сэргээх тохиолдолд цагдаагийн байгууллага, иргэдийн саналыг үндэслэж шийдвэрлэх нь зөв. Архидан согтуурах, түүнтэй тэмцэх ажилд иргэдийн хүчийг илүү татах нь зүйтэй. Нийслэлд архидалт үгүй болоход иргэд л тусална гэсэн үг олон хүнд найдвар төрүүллээ.

Хэл ам нь ээдрэн гуйвж яваа согтуу залуус хэрээс хэтэрч, өнөөгийн бидний энгийн төрх болсон учраас тэр. Хот хөдөө, баг суурингийн хаанаас ч энэ дүр зургийг харж болно. Улс орон даяар архины худалдаанд хориг тавьсан тэр өдрүүдэд нийгэм ямар амгалан байлаа. Улаанбаатар хотын эрүүлжүүлэх хэдэн байр эзгүйрснийг гайхан талархаж байсан сан. Харамсалтай нь удаан үргэлжлээгүй. Харин өнөөдөр нэг дүүргийн эрүүлжүүлэхэд өдөрт 20 давсан хүн элбэг хонож буйн дийлэнх нь залуучууд байна.

Зөвхөн эмэгтэйчүүдийн эрүүлжүүлэхэд гэхэд 30 орчим хүн баривчлагддагийг бодохоос ч хэцүү. Найман сартай нялх үрээ архины барьцаанд тавьсан эмэгтэй нэг өдрийн дараа шал согтуу хүүхдээ сурагласаар ирдэг. Арван жилийн сурагчид архи уун танхайрч, мөнгө олохын тулд дээрэм хийсэн гэмт хэрэг ч бишгүй. Цагдаагийн байгууллагын судалгаагаар он гарсаар эхний дөрвөн сарын байдлаар шөнийн цагаар үйлдсэн гэмт хэрэг өссөн дүнтэй гарсан. Тухайлбал, 06-14 цагт үйлдсэн гэмт хэрэг 40.9, 14-19 цагт 30.4 хувиар буурсан бол 19-22 цагт гарсан гэмт хэрэг 3.9, 22-06 цагт 49.3 хувиар өсчээ. Энэ бүхэн юуг өгүүлнэ вэ? Арын хаалгатай, мөнгөтэй нэгэнд үйлчилж, архи худалдаалах тусгай зөвшөөрлийг авлигын журмаар шийддэг болсныг ч давхар харуулж буй хэрэг. Нийслэлд 00.00 цагаас хойш баар цэнгээний газар хаалгаа барих ёстой ч хэрэгжүүлдгээс нь биелүүлдэггүйг олоход илүү дөхөм. Хоорондоо тавхан алхмын зайтай зэрэгцэн оршдог энэ төрлийн үйлчилгээний газрууд бүгд л хуулиа үл ойшоох.

Магадгүй хотын дарга та баар дисконы байдал ямар байгааг биеэрээ мэдэхийг хүсвэл 13 дугаар хороолол орчмыг санал болгоё. Өдрөөсөө шөнө нь илүү олны хөлд дарагддаг газар болохоор тэр л дээ. Өнгөт инээд, Казино, Торнадо гээд л шөнийн 03-04 цаг хүртэл ажилладаг баар диско бөөнөөрөө бий. Иймээс тус хорооллын оршин суугчид үүрийн жингээр л тайван амардаг гэхэд хилсдэхгүй.

Цагаа бариагүй аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо гэхэд хэд хоногийн дараа нэг дарга нь ирээд өнөөх баарны үйл ажиллагааг нээчихдэг явдал ердийн үзэгдэл хэмээн уулзалтын үеэр цагдаагийнхан өгүүлж байсан. Уг нь тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон тохиолдолд хоёр жилийн дараа сэргээх тухай хуулийн заалт бий. Архидан согтуурахтай тэмцэх хуулийн 16-гийн 1.5-д Түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож уг аж ахуйн нэгж байгууллагад дахин зөвшөөрөл олгох хугацааг хоёр жилээр түдгэлзүүлнэ гэжээ. Гэвч өнөөдөр хуулийн энэ заалтыг биелүүлдэг нь үгүй байна. Энд нэг зүйлийг хөндөхгүй орхиж боломгүй нь. Хуулиа сахиж ажиллахаа тангарагласан цагдаагийнхан маань хэн нэгэн ирээд буцаад нээчихдэг хэмээн хэлж зогсох ёстой гэж үү?

Хуулийг гууль болгосон нэгний өмнө гараа өргөөд өвдөг сөгдөх юм бол энэ ажлыг хийх хэрэг ч байгаа юм уу даа. Үүргээ гүйцэтгэж чадахгүй бол энэ бүхнийг өөрчилж чадах бусдад зайгаа тавих зориг зүрхтэй байх ёстой биш үү. Иймээс хамтдаа архидалтын төлөө тууштай тэмцэх цаг болжээ. Манай сонин ч архигүй нийгмийн төлөө олон жил үгээ хэлж, үзгээ хурцалж буй.

Архидалттай нийтээрээ тэмцэхийг уриалж, баяр ёслолоор нэгэндээ илгээдэг хундага харшсан шилтэй архинаас татгалзахыг томчуудад хүртэл уриалдаг. Иймээс хотын дарга таны эхлүүлж буй замбараагүй архидалт, цагаа барьдаггүй баар цэнгээний газартай тэмцэхэд тань хэвлэл мэдээллийнхэн бид ч бас мөнхөд тусална. Нийтээрээ нэгдээд хамтдаа тэмцвэл бид архидалтад цэг тавьж чадна. Харин хотын дарга та энэ ажлыг бид л цэгцэлнэ. Өөр хэн ч биш гэсэн амлалтаасаа битгий ухраарай. Олон жил ярьсаар улиг болсон энэ асуудлыг одоо л гал болгож асаахгүй бол магадгүй хэзээ ч дахиж асч чадахгүй байх.

Ж.Хорлоо

Дугаар 099

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button