Анхныхаа цалингаар хивс, тоос сорогч авч байлаа

Электрон жаал нэрээр нь хүллүүс илүүтэй таньдаг. Өдгөө 21 настай энэ залууг Монголын хамгийн залуу захирал гээд хэлчихэд нэг их буруудахгүй биз ээ. Түүнийг Завсарлага буландаа урьсан юм.

-Өөрийг чинь хүүхэд байхдаа Электрон жаал нэртэй сургалтын төв байгуулж байсныг санаж байна. Харьцангуй бага наснаасаа боловсролын салбарт хүч үзэх нь амаргүй байсан биз. Тиймээс энэ талаар эхлээд ярилцъя?

-2003 онд Электрон жаал нэртэй сургалтын төв байгуулж байлаа. Харин 2004-2005 онд Ерөнхий сайдын тусламжтай-гаар БСШУ-ны сайдын санаачлагаар Электрон жаал нэртэй төсөл хэрэгжсэний үндсэн дээр сургалтын төвөө дунд сургууль болгон өргөжүүлж байлаа. Үнэндээ энэ нь надад их том боломж нээгдсэн хэрэг. Тэгээд тухайн үед Гурван Эрдэнэ дунд сургуулиа байгуулсан хэдий ч өөрийн гэсэн байргүй, сургалтын орчин нөхцөл тааруу байсан учраас нэгжилийн хугацаанд үйл ажиллагаагаа явуулаад зогсоосон. Харин дараа жилээс нь ахынхаа тусламжтайгаар Ес эрдэм дунд сургууль байгуулж, үйл ажиллагаагаа явуулаад одоо л жигдэрч байна. Мэдээж энэ хугацааңц хүндрэл бэрхшээлтэй асуудлууд зөндөө л тулгарч байсан. Гэсэн хэдий ч суралцагч хүүхдүүд маань тэр болгоныг ажрахгүй. Зарим нь бүр гэрт хүртэл очиж хичээлээ заалгадаг байсан. Тиймээс энэ олон шавь нарынхаа итгэл найдварт тулгуурлаад өдийг хүртэл давгүй явж байна.

-Энэ хугацаанд хэчнээн шавь амьдралын их далайд бэлтгэв дээ?

-Сургалтын төв болон гэрээрээ 3000 гаруй хүүхдэд хичээл зааж, дөрвөн удаагийн төгсөлт хийсэн. Шавь нар маань хаана буй тэр газраа амжилттай явж байгаа гэдэгт итгэлтэй байдаг.

-Багш, шавийн харилцаа холбоо хэзээ ч тасардаггүй юмшиг санагддаг…?

-Тийм ээ. Миний шавь нар эхнээсээ их, дээд сургуулиа төгсөөд ажил, амьдралын гараагаа эхлээд явж байгаа. Зарим нь надтай хамт ажиллаж байна. Шавь нар маань намайг, би тэднийгээ ямар хүн бэ гэдгийг сайн мэдэх учраас бие биеэ ойлгож, хамтарч ажиллахад хялбар байдаг юм. Тэгээд ч залуу хүмүүс учраас багш, шавь гэхээсээ илүү найзууд гэхэд болно.

-Багш бүр л өөр өөрийн гэсэн сургах арга барилтай. Харин Электрон жаалын сургах арга барил юу юм бол?

-Ямар ч эрдэм мэдлэгийг хувь хүнд хүчээр олгох боломжгүй. Өөрөөр хэлбэл компьютерт

программ суулгахтай адил зүйл биш гэсэн үг. Хүн өөрөө хүсэл тэмүүлэл, хичээл зүтгэлтэй байж суралцаж боловсордог юм гэдэг үүднээс хүүхдүүдэд аль болох бие дааж суралцах арга барилыг олгодог. Одоо өөрөө л хичээж чадвал суралцах бүх нөхцөл бололцоо бүрдсэн байна. Хүүхдүүд болон эцэг, эхчүүдэд багшид бүх зүйлээ даатгачихдаг нэг дутагдал байгаа нь анзаарагддаг. Би өөрөө хичээн сурал¬цах ёстой гэсэн ухагдахуун, чиг үүргээ мартчихсан байдаг болоод ч тэрүү амжилтад хүрэхгүй байгаа юм шиг санагддаг юм.

-Албархуу асуултаа хойш тавиад Энхпүрэвийг хувь хүнийх нь зүгээс уншигчдадаа жаахан нээмээр санагдлаа. Тэгээд ч би өөрийг чинь Завсарлага буландаа урьсан шүү дээ?

-Би нэг их баян чинээлэг айлын хүүхэд байгаагүй. Өвөө, эмээ, аав, ээж маань жирийн л ажилчин хүмүүс. Би энэ улсын хоёр сая гаруйхан иргэний л нэг нь. Надад ЕБС-д суралцах боломж байгаагүй. Ээж маань хүнд өвчтэй, бие нь муу байсан учраас ээжийгээ асардаг байсан юм. Тиим болохоор өөрөө бие дааж суралцах шаардлагатай юм байна гэдгийг ойлгож, өөртөө өөртөө суралцах нөхцлийгбүрдүүлжэхэлсэн. Бас өө¬рөө суралцахын зэрэгцээ өрөөл бусдад зааж зөвлөе гэсэн санаа ч төрсөн. Тэгээд найман настайгаасаа эхлэн ээжийгээ асрангаа бие даан суралцаад 10 настай-гаасаа ээжтэйгээ хамтраад хүүхдүүдэд гэрээр хичээл зааж эхэлсэн.

-Анх хүүхдүүдэд хичээл заах гарцыг яаж олов? Магадгуй 10 настай хүүгээр хүүхэддээ хичээл заалгах эцэг, эхчүүд ховор байсан байж болох юм?

-Ээж маань найз нөхөд, таньдаг хүмүүстэйгээ ярьж тэр боломжийг бий болгосон. Харин би ээжээсээ ипүүхүүхдүүдтэйгээ ойр байж хичээлээ заадаг байсан.

-Хөдөлмөрийн анхны хөлсөө юунд зарцуулж байснаа дурдвал сонин байх?

-Анхны цалингаараа гэртээ хивс, тоос сорогч авч байлаа. Ер нь хөдөлмөрийнхөө хөлсөөр гэрээ л тохижуулах дуртай байсан. Бас тэр үед цагаан сараар өвөөдөө мөнгөн аяга бэлэглэж байснаа санадагюм. Өөрийнхөө хөдөлмөрөөр олсон бүхэн амттай байдаг юм билээ.

-Одоо Электрон жаал хэр ашиг орлогтой ажилладаг вэ?

-Манай байгууллага ашгийн бус үйл ажиллагаа явуулдаг. Яахав хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрөөр багш нарын цалин хангамж, байрны түрээс гэх зэрэг төлбөр тооцооны асуудлаа зохицуулаад л нэг их илүү гарахгүйгээр л таардаг. Миний хувьд бусад сургуулийн захиралууд ямар хэмжээний цалинтай байдаг вэ тэр л хэмжээгээр цалинждаг.

Х.Алтанцэцэг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button