Замын ажлын үнийн зөрүүг нөхөж олгох уу

тодотголыг хэлэлцэх хүрээнд байгуулагдсан ажлын хэсгүүдийн санал, дүгнэлтийг сонссон. Эхлээд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа авто замын ажлын үнийн зөрүүний талаар судалгаа, тооцоо гаргаж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн дүгнэлтийг ахлагч Р.Буд танилцуулав. Энэ нь 2007 оноос хойш гэрээ байгуулан авто замын ажил гүйцэтгэж буй 30 гаруй компанид үнийн зөрүү болгон олгох зургаа орчим тэрбум төгрөгийг тодотголд тусгуулах тухай санал. Зам барих үндсэн материал болох витумын нэг тоннын үнэ 2007 онд 450 мянган төгрөг байсан бол энэ оны байдлаар сая хэдийнэ даваад байгаа аж. Харин нийт зардлын 65 хувийг эзэлдэг дизель түлш 2007 онд литр тутамдаа 885 төгрөг байсан бол өнөөдөр 1300-1400 төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Гэхдээ цаг хугацаандаа ажлаа хийлгүй өнөөдрийг хүртэл гэрээгээ 2-3 удаа сунгаж ирсэн замын компаниудад олгох ёстой үнийн зөрүүг тодорхой хувиар бууруулж, өгөхгүй ч байсан болох л зүйл гэдгийг ажлын хэсгийн ахлагч хэлж байгаа.

Үнийн зөрүүг олгох нь зүйтэй гэж ажлын хэсэг дүгнэхэд хүргэсэн шалтгаан бол эл салбарын үндэсний томоохон компаниуд хувийн секторын ажлыг гүйцэтгэхээр хошуурч байгаатай холбоотой. Ямар сайндаа л Р.Буд гишүүн Урагшгүйтээд байвал замын компаниудыг буруутгах аргагүй. Тэд MCS-ийн зам дээр нэг оччихвол ахиж ирэхгүй гэж байхав. Харин замын ажилд зориулагдах төсвийн хөрөнгө хангалтгүй байдаг гэсэн тайлбарт Сангийн сайд С.Баярцогт Гэрээ хийсэн компаниуд санхүүжилтээ бүрэн авсан. Төсвийн хуулиар тухай жилдээ батлагдсан хөрөнгийг хууль, журмын дагуу өгч байгаа. Энд асуудал байхгүй. Энэ удаагийн төсвийн тодотголд үүнийг шийдэх боломж байхгүй. Яагаад гэвэл, тонн зэсийн үнийг 7500 ам.доллараар оруулсан ч өнөөдөр 6300 болж унасан. Тэгэхээр бид төсвийн орлого талыг багасгах ёстой. Өөрөөр хэлбэл, ямар нэг зардал нэмэгдүүлэх нэмэгдүүлэх тухай ойлголт байхгүй. Тодорхой төрлийн зардал бууруулж байж оронд нь нэг зардлаа оруулах ёстой. Эсвэл тодорхой орлогын эх үүсвэр нэм гэж байлаа.

Мөн хуралдаанд Д.Балдан-Очир гишүүнээр ахлуулсан ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонссон. Ажлын хэсгийн зүгээс зэсийн үнийг эргэж харах ёстой гээд тонн зэсийн үнийг 6500 ам.доллар байхаар санал орууллаа. Үүний зэрэгцээ ажлын хэсгээс санал болгосон хамгийн том асуудал бол орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, хөдөөгийн хөгжлийг идэвхжүүлэхэд зориулж бүх сумдын ИТХ, Засаг даргын багцад 60-100 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай байв. Ажлын хэсгийн ахлагч хэлэхдээ, Энэ өвөл, хаврын цаг, зудын хүндрэлээс болж сумдын Засаг дарга, Тамгын газрынхан явган явж байна. Бүтэн жилийн унааны зардал, шатахуун, түлээгээ зудад барчихсан. Энэ оны төгсгөлд дулаацах түлээний мөнгөгүй л сууж байна шүү дээ. Ийм болчихсон засаг, захиргааг Монголын төр яаж ажилла гэж хэлэх юм бэ гэж байсан. Ингэхдээ тухайн сумын хүн амын тоотой уялдуулан хөрөнгө оруулалт хийнэ гэж байгаа. Ажлын хэсгийн санал, дүгнэлттэй холбогдуулан зарим гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм.

Р.Раш

-Зудад нэрвэгдсэн малчид, тэднийхээ хойноос явж байгаад шатахуунаа барсан дарга нар гээд хөдөөд асуудал олон байна. Ийнхүү тодорхой дэмжлэг үзүүлж болно. Гэхдээ улсын хэмжээнд бүх сумдад гэж хавтгайруулж болохгүй. 6000-аас дээш хүн амтай сумдад олгож болно шүү дээ.

Я.Батсуурь

-Бид өнгөрснөөсөө сургамж ер авахгүй юм. Өнгөрсөн жил улс халаасандаа нэг ч төгрөггүйдээ гаднаас мөнгө эрж байсан. Дэлхийн эдийн засаг хаашаа ч эргэж магадгүй. Олсноо үрж, хуваарилах гэсэн л хүмүүс байх юм. Дахиад хямрал боллоо гэхэд бидэнд хуримтлуулсан юм юу байна. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа даруйхан хэлэлцэж болдоггүй юм уу.

З.Алтай

-Сумын Засаг даргын унааны зардлыг шийддэг зуршлаасаа хэзээ салах юм бэ. Эсвэл засаг захиргааны нэгж, татварын орчноо шинэчлэх хуулиа боловсруул л даа. Эдгээрийг хийх сонирхол яагаад байдаггүй юм бэ.

Ажлын хэсгүүдийн санал, дүгнэлтээс гадна гишүүдийн зүгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналаар нэг бүрчлэн санал хураасан. Нэг их мөнгөтэй юм шиг л орон нутгийн чанартай цөөнгүй саналыг гишүүд гаргасныг дор дор нь л дэмжиж байгаа харагдсан. Хоёр ажлын хэсгийн санал дүгнэлтийг ч хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн. Түүнээс гадна нийслэлээс сонгогдсон гишүүдээс гаргасан хороодод спортын цогцолбор барих саналыг мөн дэмжлээ.

Б.Уран

дугаар 099

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button