Ганга нуур минь ширгэж, гангар цагаан хун шувуудаар дутах вий

Хожим түүнээс булаг оргилж, Ганга нуур үүссэн тухай домог үеэс үед яригдсаар ирсэн билээ. Зүүн талаас нь Оргихын булаг, урдаас нь Баянбулаг ундарч нуурын урд, баруун хэсгээр 19 булаг даацлан Гангын усыг сэлбэдэг. Баруун хойно нь Ганга нуурын усаар сэлбэгддэг Гангын олгой гэж ус байсан. Зуны өдөр хав халуун байдагсан. Одоо хуурай хонхор болсон байна лээ. Ганга нуурын талбай гурван орчим ам.дөрвөлжин км. Улаан номонд орсон дорнодын мэлхий Ганга нуурт байдаг гэж Ш.Содномдаш багшийн эмхтгэсэн Дарьганга нутгийн домог номонд өгүүлжээ. Ийм л ариун дагшин ус маань он он дамжин өртөөлөн хүн малаа умдаалан, сэрүүцүүлж, Дарьганга нутгийн нуур усны амин судас болон оршсоор ирсэн билээ.

Ганга нуурын ус татарч, багасаж 21 булаг нь гарын таван хуруунд багтахгүй цөөрч, зарим жил хун чуулахгүй болсныг бид чихээрээ сонсож, нүдээрээ харсаар байгаа ч гараа хөдөлгөж хамгаалсангүй. Улсын тусгай хамгаалалтын газарт зүй ёсоор тооцогддог нуур маань шүлэг дуунд мөнхөрч, үүссэн домог нь өнөө болтол яригдаж буй ч удалгүй үгүй болж ширгэсэн гэх муу ёрын домог үүсэх бий гэхээс зүрх шимширнэ.

Өнгөрсөн хэдэн өдрүүдэд Ганга нуурт маань урин цагийн аясыг даган нүүдэллэн ирсэн хун шувууд үхэж, үрэгдэж байгааг сонсоод бүр ч өр өвдөж, сэтгэл сэмэрлээ. Үзэсгэлэнт төрхөөрөө нуур усыг минь чимж, хүн зоныхоо сэтгэлийг баясгаж байдаг хун шувууд хаврын хаварт хэдэн зуугаараа нисэн ирж, намрын намарт хэдэн мянгаараа чуулан цэнгэх нь гайхамшигтай. Их зохиолч Д.Маам Ганга та дэлэх жигүүртэн ажээ. Эрдэнийн усандаа таны манцуйлсан, биеийг нь өгч жигүүрийг нь сунгасан Гангын хун галууд хаана явна. Та өөрөө тэнд явна. Газрын мухарт галуу чинь улдахад элс чинь шархиран нурна. Эргэж унах сүн цацал мэт тэнгэрийн хаяанаас хун чинь цайрахад булаг чинь хөөрөн оргино. Ганга та дэлэх жигүүртэн ажээ. Та мину, зэ гэж үзэглэсэн нь уран бүтээлчийн уянгын халил, уран сэтгэмж төдий өгүүлэмж бус Ганга, хун хоёрын хүйн холбоог хүмүүн бидэнд улам ойлгуулж, учирлаж, хайрлаж тэтгэж яваарай гэсэн халуун сэтгэлийн үг болой. Та бүхэн. анзаарч сонсож ариун үйлс бүтээгээсэй.

Бүсгүй хүний мэлмий гэлтэй Ганга нуур, Дарь уулын тэргүүнийг мөнх ширтсэн байдаг юм. Ганга нуурын мандал дундаас Алтан-Дарь уул харагдана. Алтан-Дарь уул нуурын мандлыг мөнхөд өнгийн ширтэж байдаг юм. Үүрд биесээ шүтэж байдаг уул, нуур хоёрын ийм нэгэн барилдлагыг бэлгэдэн өгсөн Дарьганга гэдэг нэрэнд их гүн утга шингэсэн Бие биеэ мөнх харсан байгалийн энэ тохиол, хүн хүндээ нөхөр байхын учир утгыг хэлсэн биш үү? Эх нутаг, эзэн хүн хоёрын хэлхээ холбоо ийм болоод эх орноо мөнх хайрлах хүний хайрын утга учир ч бас үүнтэй агуулга нэгэн билээ. Ганга нуурын ганган улаан бургас, хун шувуу үй зайгүй буудалласан толин цэнхэр мандал, Гангын хөвөөг эмжсэн торгон элс. Элс усны сэжүүр гишгэн ургасан хайлаасан ой, тэхийн шээг, моносон төгөл, жимс тэргүүтэн алаглан харагдана. Ганга нуурын хөвөөнд багширсан адуун сүрэг гэж аав минь номын хуудаснаа бичиж, кино болгон үлдээжээ. Гэхдээ аавын бичсэн энэ өгүүлэл ч мөн уран сайхны кино зохиол биш ус нутгийнхан маань оршин амьдарч байсан тэр үеийн үнэн дүр төрхийг өгүүлсэн хэрэг.

Гэтэл энэ үзэмж, содон сонин гайхамшиг одоо бидний өмнө ямархан дүр төрхтэй өөрчлөгдснийг зүгээр л харсаар суух уу. Гасалж гансраад ч эргэж ирэхээргүй болсон Монголын нуур уснуудын тухай бид хэчнээн ихийг өгүүлж болох билээ. Энэ гашуун түүх нутгийн нуурыг битгий дайраасай. Бурхан минь гэж үзгээ барьж үгээ учирлах нь таныг ч бас бодоосой, гэр бүлээрээ, хамт олноороо хамгаалах ажилд оролцоосой гэж уриалж байгаа хэрэг. Хүн төрөлхтөн олон төрлийн байгалийн баялгийн төлөө өрсөлдөн тэмцэлддэг боловч ус хэмээх хосгүй нандин бас хамгийн түгээмэл хэрэглэгддэг байгалийн баялгийг тэр бүр хүндэтгэн үзэхгүй байна уу даа гэсэн зовнил төрнө. Хүн мал нь ундаасахын зовлонг үзээгүй болохоор тэр байх даа.

Өдгөө хүн төрөлхтөн хүнийг ч хиймлээр бүтээж чадахаа илэрхийлээд байгаа боловч усыг бүтээж чадахгүй гзргээ дуу нэгтэй хүлээн зөвшөөрдөг. Монголчууд аливаа рашаан ус, булаг шанд гол мөрнөө өөрийн эзэн сахиустай хэмээн шүтэн бишрэхийн зэрэгцээ газар усны савдаг лусын эзэн, ус хурын эзэн, ган зудын эзэн тэнгэр бүгд усан дотор оршдог гэж ихэд сүслэн дээдэлдэг уламжлалтай.

Булгын эхэнд бүү хэл голын усанд хиртэй хувцас хэрэглэлээ бүү угаа. Лус савдгийн хорлол болно. Тусгай саванд ус авч, гол горхиноос хол угааж бай гэж хойч үе үр хүүхэддээ бага балчраас нь үргэлж захиж ойлгуулж хатуу чанд сахиулж байсан.

Голын эх түүний ай саваас мод огтолж хад чулууг ховхолж болохгүй. Хэрвээ ингэвэл лус хилэгнэж, ус ширгэнэ. Зайлшгүй шаардлага гарвал ховхолсон чулууныхаа ормыг шороогоор дүүргэж тэгшил. Огтолсон модныхоо хожуулыг нойтон шавраар хучиж бай гэж сургаж, мөрдөж иржээ. Түүнчлэн рашаан усны элдэв могой. Гүрвэл, мэлхий, загас жараахай, шувууг егүүтгэж устгахыг цээрлэж, эдгээр амьтад нь рашаан усны эзэд албат төдийгүй усны шимийг тэтгэгч лусын хаан ч хэмээн үздэг. Эдгээр нь эх болсон байгаль дэлхий нутаг усаа хамгаалахтай холбоотой бичигдээгүй хууль болон үеийн үед уламжлагдан ирсэн усаа дээдлэх монгол ухаан билээ. Заавал нутаг ус гэхгүй. Газар газрын олон зочин гийчин хөвөөнд нь буудаллаж, намрын шаргал гунигт өдрүүдийг хунгийн дуунаар сэргээж явдаг билээ.

Газраас оргилон даргих хүйтэн харзын усаар цай чанаж, хөвөөнд нь үдлэхдээ Ганга нуурын ганган улаан бургас ганхаж байхыг үзээд нас нэмлээ гэж зохиолч С.Эрдэнэ хэдэн жилийн өмнө дуу алдан бичсэнийг та лав уншаа биз. Аав минь ч мөн Ганга гэж ганган, үзэсгэлэн төгс гэсэн утгатай нэр юм гэдэг. Ганга нуурын хөвөөнд ирээд шүлэг дуу зохиолгүй буцсан яруу найрагч гэж байхгүй. Ганга нуурын тухай дуу шүлэг уран зураг маш баян бөгөөд олон арван томоохон боть ном бүтээх уран бүтээл цогцолсон нь дамжиггүй хэмээн өгүүлжээ. Ийм агуу нуур маань энэ жил урдаасаа 250 метр татарсан, ердөө 60 см гүнтэй байна гэж албаны хүмүүс мэдээллээ. Одоо л хамгаалахгүй бол ирсэн очсон зочин гийчид, морь маланд гишгүүлсээр элс шороонд дарагдан үгүй болох аюул тулгараад байна. Тэр байтугай хаврын хаварт чуулдаг хун шувууд үхэж үрэгдэх нь элбэгшлээ.

Cap шинийн дараахнаас эхлээд нутгийн зөвлөлөөс уулзаж, нутгийнхаа энэ нуур усыг хамгаалах ажилд идэвхтэй оролцох талаар уриаллаа. Очих амрах зугаацах болохоор монгол хүн бүрийн хайртай нуур, хамгаалж хямгадах болохоор зөвхөн нутгийнхний ажил байж болохгүй. Ганга нуур ширгэчихбэл хунгийн чуулган хэмээх гайхамшигт зүйлийг бид ертөнцийн аль ч зүгт очих гэж үзээд чадамгүй. Тиймээс домогт нуураа ширгэхээс хайрлаж хамгаалах төсвийн мөнгийг бүрдүүлэхэд улсын төсвөөс гаргана гэвэл ширгэсэн хойно нь шилээ маажаад ч нэмэргүй хүмүүс л үлдэх байх даа. Хун шувуу чуулдаг, хүн их цугладаг гайхамшигт нутагт минь хүн бүхэн очиж амардаг болохоор та бүхэн сэтгэлээн өргөж, итгэлээн өгч гайхамшигт нуураа хамгаалах ажилд оролцъё.

Ганга эрт цагт усаа сэлбэдэг 21 булаттай, элбэг баян устай, эргээ хальтал цацсан сайхан нуур байжээ. Тийм нэгэн цагтаа баруун хойшоо Молцог элсний захын зүүн захын нэгэн хотгор шар манхныг дайран голидрол үүсгэн урсан байна. Ингэж урсахдаа уул хотгор шар манхныг сэтлээд усаа Өргөн хэмээх гол уруу цутгасан гэнэ. Энэ үеэс тэр манхныг Гангын сэтэрхий шар, Ганга нуураас Өргөн гол хүртэл элсэн дундуур үргэлжлэх нарийн хоолойг Гангын нарийн хоолой хэмээн тус тус нэрлэдэг болжээ гэж манай нутагт энэ сайхан нуураа домоглон хэлэлцдэг олон домог бий.

СГЗ Г.Мэнд-Ооёо Намрын Ганга нуурыг үзсэн хүний мэлмий өөрийн эрхгүй уяран зөөлөрдөг буй заа. Зарим нуур шувуу ч үгүй, навч ч үгүй, гунигтайяа мэлмэрч байхад заримд нь буух буудал олдохгүй шахцалдах нь юуны учир вэ? Заавал нэг учир байгаа. Хэдэн өдөр, хэдэн шөнө ингэж ганганалдсан билээ. Тэр өдөр тэнгэр нэг л дүнсгэр байв. Алтан овооны чанх орой дээгүүр чигтэй нэгэн бүлэг хун хошууран гарч ирээд Гангыг хөвөөлөн бүтэн эргээд өмнө зүг хандахад нуурын мандал хөдөлгөөнд орчихлоо. Нуур уснаасаа хагацан салж байгаа мянга мянган амьтдын гуниг зовлонг нүд хальтраад харж чадсангүй. Үймэн чарлалдах дуу нь зүрх сэтгэл өмлөн авчих шиг. Шувуу буцахын гуниг дагаад тэнгэрийн ааш муухайрдаг билээ. Жилийн жилд л ингэдэг гэж ярьсан сан. Энэ амьдралыг, энэ философийг бид мэдэрч, дагшин нутаг Дарьгангынхаа Ганга нуурыг хамгаалах нь хэдэн мянган хун шувууг хамгаалах, үр хүүхэддээ энэ гайхамшгийг үлдээх гээд дурдаад ч баршгүй олон зүйлийг ярина. Олон зохиолч уран бүтээлчийн шүлэг найраг, домог түүх гутамшигт домгоор л бүү солигдоосой, зон олон минь ээ.

Б.Төгсжаргал

Дугаар 099

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button