МАХН+АН=Үүрд хамт

Харин бид нэгдэн нийлж байгаа нь нүднээ ил харагдаад багагүй хугацааг ардаа үдээд байна. Хамтрах аа гэж… Монголын компаниуд нэгдээд Монгол-999 гэдэг хувьцаат компани байгуулж амжлаа. Мөн архи, сүү хамтдаа нэг компанийн бүтээгдэхүүн болсон байх жишээтэй. Одоо арай л сүүтэй архи гаргаж амжаагүй байх шиг байна. Улс төрийн хүрээнд гэвэл олон жил дайсагналцсан гал, ус шиг хоёр хүчин МАХН, АН хамтарсан Засгийн Газар байгууллаа. Үүнийхээ хүчинд ажил ч их сайхан урагшилж байна. Гэтэл хоёр нам дөрвөн жил хамтарчихаад сонгууль дөхөөд ирэхээр хоёр тийшээ хараад суучих янзтай. Ийм байх хэрэгтэй юм уу.

Ер нь энэ хоёр нам сонгуулийн хууль хэлэлцэнэ, батална гэж цаг алдаж байхаар өөрсдөдөө байгаа нөөц бололцоогоо ашиглаад бүх цаг үедээ хэрэгтэй сонгуулийн нэг л хууль баталчихвал яасан юм бэ. Агуулга нь Монгол Улсын Их Хурал 76 гишүүнтэй байна. Үүний 35 нь АН-аас, 35 гишүүн нь МАХН-аас нэр дэвшигч байна. МАХН, АН хоёрын 35 гишүүний нэгээс хоёр нь бөхийн спортоор хичээллэж байсан хулгар чихтэй эсвэл бүдүүн хүн байна гэсэн заалтыг оруулаад авах нь зүйтэй. Мөн хоёр намаас сонгогдох хүмүүс дотор нүдний шилтэй төдөн хүн байна гэж заахгүй бол бас болохгүй ээ. Үлдсэн зургаан гишүүн нь бие даагч эсвэл жижиг гэгддэг намаас сонгогдсон гишүүд байна гэсэн хэдхэн заалттай товч бөгөөд тодорхой хууль гаргахад л болно.

Яг Казахстан шиг. Саяхан тэд чинь Н.Назарбаеваа хаанд өргөмжлөөд авсан шүү дээ. Амар амар. Эцсийн зогсоол нь хамтрах л юм чинь заавал сонгууль хийгээд эдийн засгийн үргүй зардал гаргаад байх шаардлага ч байхгүй. Адаглаад л муудалцаж сайдалцаад нэг нэгнийгээ хар пиар-даад байхгүй. Ердөө ийм л болчихъё. Хэрвээ УИХ-ын гишүүдийн хаанаас хэн гарах нь тодорхой болчихвол дөрвөн жилд ард иргэдээ хошгируулж, зовоохгүй. Бидэнд ч амар болчихно. Хэрвээ энэ асуудал биеллээ олчихвол үнэндээ л Монгол Улс үсрэнгүй хөгжихөд бэлэн болчихлоо л гэсэн үг.

Б.Энхмөнх

Дугаар 072/0072/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button