Монголын банк санхүүгийн бүх мэдээлэл Солонгос ноёдын алган дээр

Солонгосын хоёр төрийн албан хаагч. Уншигч та энэ үгийг дахиад нэг лавлаад хараарай. Яахаараа Солонгосын төрийн албан хаагч Монголд зөвлөдөг билээ гэдэг асуулт эндээс урган гарч байгаа юм. Солонгосын төрийн албан хаагчид Монголын банкны салбарт бүтцийн өөрчлөлтийг хэрхэн хийх талаар удирдамжаар хангах болон төлбөрийн чадваргүй бондыг эргэн зохицуулах-д зөвлөгөө өгөхдөө өөрийн улсын эрх ашиг сонирхлын үүднээс хандахгүй гэсэн баталгаа байна уу.

Гадаадаас Олон улсын байгууллагын тэр дундаа Дэлхийн банкны шугамаар ирж ажиллаж байгаа бол хөндлөнгийн байр сууринаас хандах шинжээч мэргэжилтэн байх ёстой биш үү гэх мэтчилэн хариу нэхсэн асуултууд араасаа хөвөрнө.

Улс орны үндэсний аюулгүй байдал гэдэг өнөөдөр зөвхөн хил хязгаарын асуудал байхаа больсон гэдгийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч байна. Даяаршиж байгаа дэлхий ертөнцөд эдийн засгийн аюулгүй байдал тусгаар тогтнолоо яаж хадгалж үлдэх вэ гэдэг дээр улс орнууд уралдаж байхад харин манайхан эсрэгээр нь яваад байх шиг.

Банкны мэдээлэл гэдэг дотор өнөөдөр харилцах хадгаламж эзэмшигчдийн, мэдээж компаниудын төлбөрийн чадвар, эзэмшигч хувь нийлүүлэгчдийн мэдээлэл зээлийн барьцаа хөрөнгийн мэдээлэл багтаж байгаа. Энэ бүхэн солонгосуудын мэдэлд очиж байна гэсэн үг. Бүр тодруулбал, солонгосууд Монголын банкуудын тухай мэдээллийг гартаа атгаж байгаа юм чинь улсын эдийн засгийн бүхий л мэдээллийг алган дээрээ тавиад харж байгаатай адил.

Солонгосын төрийн албаны хүмүүсийг Монгол уруу томилж явуулж буй нь бид урьд нь үзүүлж чадаагүй туслалцаагаа хүргэж байгаа юм шиг сэтгэгдэл төрж байна гэж нэрээ хэлэхийг хүсээгүй Засгийн газрын ажилтан мэдэгдэв хэмээн солонгосын сайтад мэдээлсэн байсан. Үнэхээр туслалцаа үзүүлэх гээд байна уу эсвэл Монголчуудын хийж байгаа томоохон бизнес болон уул уурхайн талаарх мэдээллийг сонирхоод байна уу гэдгийг анзаарахгүй анхаарахгүй өнгөрч боломгүй байна.

Эдийн засгийн аюулгүй байдал гэдэг утгаараа ч, дөрвөн хятад нэг солонгостой тэнцдэг гэсэн үгийг бодоод үзсэн ч банкны салбарын мэдээллээ хангүг ноёдоор хянуулаад байх нь оновчтой сонголт биш гэдгийг УИХ хийгээд холбогдох төрийн байгууллагууд мэдэж л баймаар юм.

Л.Дашдорж

Дугаар 105/297/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button