Нөөцийн мах ирэх сард дуусна

Захирагчийн Ажлын Албаны Хүнс, худаллаа үйлчилгээний хэлтсийн хүнсний хангамж хариуисан мэргэжилтэн А.Батсүхээс тодрууллаа.
-Ирэх сарын нэтээс нөөцийн мах дуусана гэдэг үнэн үү?
-Өнгөрсөн жил ердөө 2800 тонн нөөцийн мах бэлтгэсэн. Тийм болохоор энэ жилийн нөөцийн мах ирэх сард дуусахаар байгаа. Гэхдээ ирэх сарын нэгний өдрөөс биш л дээ.
-Яагаад энэ жил ийм амархан дуусч байна вэ?
-Өмнөх жилүүдэд бид 2.4 тэрбум төгрөгийн нөөцийн мах бэлтгэдэг байсан бол энэ жил 1.4 тэрбум төгрөгт нөөцийн мах бэлтгэсэн. Энэ жилийн нөөцийн мах бэлтгэх төсөв танагдсанаас болж нөөцийн мах ийм амархан дуусч байна гэв.
Б.Анар