Францын тэргүүн хатагтай дахиад хэл аманд өртөв

Бруни эр эмийн харьцааны сэдвийг хөндөх тохиолдолд гадаад хэлээр гайгүй сайн ярьдаг тухайгаа өгүүлсэн бичлэг олджээ. Энэ нь одоо интернет-хит болоод байна. Бид дэлхийгээр аялдаг, шинэ шинэ хүмүүстэй тааралддаг, гэхдээ ор хөнжилд орох болоход тэдэнд юу гэж хэлэхээ тэр болган мэддэггүй. Жишээлбэл та герман хүнтэй учирч түүнд Чи намайг аваад явах уу гэж хэлэхийг хүсвэл ингэдэг юм гээд Бруни зохих өгүүлбэрийг герман хэлээр хэлжээ.

Энэ бичлэг олдсоны дараа загвар өмсөгч маань сандарч, гутарч, хэлсэн үгэндээ маш их ичжээ. Тэрбээр тэргүүн хатагтай болоод дүр төрхөө өөрчилж, даруухан болж харагдахыг оролдож байгаа гэнэ. Гэвч одоохондоо энэ нь үр дүнд хүрэхгүй байгаа ажээ. Энэ оны эхээр хэвлэлүүд түүнийг нөхрөөсөө гадуур рок хөгжимчинтэй явалддаг гэж бичсэн. Тавдугаар сард АНУ-д гарсан номонд Карла Бруни, Америкийн тэргүүн хатагтай Мишель Обама нарын хоорондын яриаг оруулжээ. Тэгэхэд хатагтай Бруни Францын Ерөнхийлөгчтэй яг албан тасалгаанд нь эр эмийн ажил хийснээ, энэ үеэр төрийн тэргүүний хаалганы цаана өндөр тушаалын зочин хүлээж байсан тухай ярьсан гэдэг.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button