Эцэг өвгөдийн амгалан нойрсож буй сүнсийг хятад өрөмний дуу цочоох болов

хэмээх газар буюу эртнээс нутгийнхны эцэг өвгөдөө нутаглуулж ирсэн, тэдний маань ариун дагшин сүр сүлд нойрсож байгаа газарт өрөмдлөг хийгээд эхэлсэн байна. Үүнийг нь эсэргүүцсэн нутгийн иргэдэд хятадууд хэлэхдээ танай дарга нар болон дээд газраас чинь зөвшөөрөл авчихсан, та нар юу мэддэг юм вэ гэж загнан зандарч, басамжлан доромжилдог болсн тухайгаа надад хэллээ.Тэдэнд загнуулсан иргэд сумынхаа удирлагад хандахад мөн адил ийм хариу сонсоод зогсохгүй, төр засгаас явуулж байгаа бодлогод битгий саад болоод бай, олон юм яривал дэмий шүү гэх зэргээр иргэдийг сүрдүүлэх аястай үг хэлсэн байх юм.

Сураг сонсохнээ нь сумын засаг дарга, ИТХТ-ын дарга нарыг Хөшөөтийн уурхай дэх Мон Эн Ко компанийхан байнга л урьж, дайлж цайлж, тэдэнтэй их ойр нөхөрлөж байдаг гэнэ. Манай дарга нар ч яахав ядруухан амьдралдаа олдсон ганц боломжийг бүрэн ашиглах үүднээс Монгол төрийн бодлогийг хэрэгжүүлэхээсээ илүүтэйгээр Мон Эн Ко компанийханы бодлогийг нутаг усандаа ихэд сайн хэрэгжүүлдэг бололтой юм.

Аргагүй шүү дээ, тэднийг Монгол төрөөс илүү Мон Эн Ко компани цалинжуулж байгаагаас хойш. Тийм ч болохоор мань дарга нар өөрийн нь талын хүн болох багийн дарга нартайгаа нам нийлэн, сэм хуйвалдан байж, багийн иргэдийн нийтийн хурал зарлан хуралдуулахдаа нутаг усаа хэмээн хатуухан дуугардаг нэр бүхий багийн иргэдэд зориудаар зар хүргэлгүйгээр, өөрсдийн гэсэн хүмүүсээр хүрээлүүлэн багийн хурлаа явуулан бяцхан жүжигчилсэн тоглолт зохион байгуулан, шийдвэрээ гаргаж, өрөмдлөг хийх зөвшөөрөл өгчихдөг юм байна.

Түүнчлэн нутаг усныханы маань хэдэн үеийн турш адуу малаа услаж, ундаалж ирсэн Хөшөөтийн хөндийн голын усыг Мон Эн Ко компанийхан уурхайдаа ашиглахаар голын усыг хааж, боохоор болж байгаа нь нэг талаас байгаль экологийн тэнцвэргүй байдлыг бий болгохоос гадна нөгөө талаас Хойд голын систем гэж нутгийнхны нэрлэдэг газар тариангийн бүс нутаг усаар гачигдах аюулд хүргэж болзошгүй болоод байна. Үгүй юмаа гэхэд элдэв химийн бодисоор хордсон усаар тариаланчид тариалангаа услах магадлал тун их ойрхон байна.

Энэ бүхний буруутан бол эдүгээ МАХН-ын дарга, байгаль орчны сайд асан У.Барсболд, одоогийн Монгол банкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж нар юм. Тэд л анх, нэг нь байгаль орчны сайд, нөгөө нь төрийн өмчийн газрын дарга байхдаа Хөшөөтийг хөшигний араар явуулах хуйвалдааныг эхлүүлсэн гэдэг. Одоо тэдний энэ хуйвалдааны үйл ажиллагааг удирдан чиглүүлж, гардан зохион байгуулж байгаа нь У.Барсболд бөгөөд түүний энэ хуйвалдаан төрийн томчуудыг өөртөө нэгтгээд зогсохгүй бүр цаашлаад аймаг, сумын засаг дарга, тамгын газрынхныг ч бас ил далд урамшуулал, авилгаар татчихдаг бололтой юм.

Учир нь Ховд нутгаас сонсогдсон эрхмүүд энэ тухай ганц ч үг ган хийхгүй байгаа бол орон нутгийн дарга нар хөлөө хугалчих шахам зусардан гүйж, Мон Эн Ко компанийханд төрийн ажлаасаа илүү зүтгэдэг гэнэ.

Монголчууд бид эцэг өвгөдийн ариун дагшин газраа эртнээс хүндэтгэж ирсэн түүхэн уламжлалтай, эдүгээ энэ уламжлалыг маань эрлийз хүрлийзүүд, харь цустнуудтай нийлэн уландаа гишгэж, доромжилж болно гэж үү?Эх нутагтаа бид, их бага эрх мэдэлтнүүдээс болоод эзэн нь байж чадахгүйд хүрлээ гэж үү?

Хэзээнээс харийнхан бидний нутагт эзэн нь юм шиг байх болов оо, энэ нь хэдий хүртэл үргэлжлэх юм вэ?

Ц.Гомбосүрэн

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button