Эх орны гавъяатууд тоглолт болно

сарын 29-ны өдөр Монгол бөхийн өргөөнд зохион байгуулах гэж байна. Монгол бөхийн өргөөнд ганцхан удаа болох уг тоглолтонд Увс, Төв, Дархан- уул, Дорноговь, Сэлэнгэ, Говь-алтай, Завхан, Хэнтий,Архангай, Ховд, Баянхонгор, зэрэг 11 аймаг , УБ хотын 13 гавъяат оролцож ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон ардын сайхан дуугаар ая дууны эгшгэн цэнхэр хадаг өргөх юм.

Энэ удаагийн тоглолт 6-р сарын нэгэн буюу эх үрсийн баярын өмнөхөн зохион байгуулагдаж байгаагаараа онцлог болж байна. Хөдөө орон нутагт ажиллаж амьдарч уран бүтээлээ туурвиж байгаа гавъяатуудын дуу хоолой уран бүтээлийн гайхамшгийг Уб хотын иргэдэд хүргэх энэхүү сайхан арга хэмжээг хамтран зохион байгуулагч Эх орон телевизийн гүйцэтгэх захирал Хишигсүрэн тоглолтын онцлогийн талаар мэдээлэл өгсөн.

Хөдөө орон нутгийн гавъяатуудын уран бүтээлийг нийтэд хүргэх эрхэм ажил зохион байгуулсан хүмүүст талархлаа илэрхийлж байлаа. МУГЖ Загиржав, Далантай, Нарантуяа, Дагийсүрэн, Оюунцэцэг, Цэцэгээ, Ичинхорлоо, Чогсонжав, Болормаа, Батмөнх, Отгон Пүрэвдорж нарын 13 гавъяат энэ удаагийн тоглолтонд оролцоно.

Тоглолтыг санаачлан зохион байгуулагчид алс холоос зорьж ирсэн ахмад гавъяатуудынхаа сэтгэлийг хүндэтгэж аяны богц хоосон буцаахгүйн тулд тоглолтын үеэр шилдэг уран бүтээлтэй гавъяатыг үзэгчдийн санал өгсөн байдлаар шалгаруулж арлын Япон орон, Утай гүмбэнд аялах эрхийн бичгээр шагнаж урамшуулахаар болсон байна.

Тоглолтын билетийг монгол бөхийн өргөөний касс, кёкүшю цамхагийн 13 давхарт байрлаж байгаа эх орон телевизээс худалдан авах боломжтой. Мөн 1905 дугаарын утсаар тоглолтын билет захиалсан тохиолдолд үнэгүй хүргэж өгөх юм байна.

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button