Өнгөрсөн оны төсвийн гүйцэтгэл хангалтгүй дүн авлаа

Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхим-д өчигдөр нээлттэй хэлэлцүүлэг боллоо. Нийтдээ 70 гаруй иргэн оролцож, төсвийн хөрөнгө мөнгө, түүний хуваарилалт, зарцуулалт зэрэг асуудлаар санал бодлоо солилцсон юм.

Хэлэлцүүлэгт олон жил эдийн засгийн чиглэлээр ажиллаж, энэ чиглэлээр судалгаа хийсэн Монгол Улсын Гавъяат Эдийн засагч Л.Шарав гуайг урьжээ. Тэрээр хэлэхдээ Миний хувьд бодлогоосоо эхлээд анхаарах цаг нь болсон гэж боддог. Үнэхээр монголын төр уруугаа харжээ. Төр төвтэй байна гэсэн нь нам төвтэй болж хувирсан. Үүнийг өөрчлөх хэрэгтэй. Ингэхийн тулд хамгийн эхлээд намд хуваарилсан төсөв батлахаа болих нь зүйтэй. Намынхаа эрх ашгийн төлөө улсаас мөнгө авч байна гэдэг чинь байж болшгүй зүйл. Уг нь 1990-ээд оны эхээр намыг төсвөөс санхүүжүүлэхгүй гээд хуулиндаа заасан атал одоо энэ хуулиа мөрдөх нь бүү хэл намаа санхүүжүүлдэг болсон. Дээр нь төрийн аппаратуудад очих төсөв их байна.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагуудыг харахаар ижил газар зөндөө байх юм. Нэр нь өөр, тэгсэн хэрнээ үйл ажиллагаа нь ижил. Нэг салбарын хэрэгжүүлэгч агентлагуудыг цөөлөх хэрэгтэй байна. Энэ мэт асуудал бүх салбарт байна. Харин өнөөдөр бид иргэний танхимд цуглараад хүн ойлгох үгүй нь мэдэгдэхгүй онол, бодлого яриад байхдаа биш. Харин нэгнийхээ хэлсэн зөв санал санаачилгыгдэмжин, хэрэгжүүлэх, үр дүнд хүргэх нь юу юунаас чухал. Тэрнээс биш бид энд төсвийн талаар шүүмжлээд бидний үг үнэ цэнэгүй бол хий дэмий цагаа гарздахаас өөр зүйлгүй. Төсвийн алдагдал, зардалтай тэмцэхийн тулд бодлогоо л сайн тодорхойлох хэрэгтэй. Үүний дараагаар төсвийн хуваарилалт, зарцуулалт, гүйцэтгэл зэрэг асуудал шийдэгдэнэ гэлээ.

Нээлттэй хэлэлцүүлгийн үеэр МУИС, Удирдлагын академи, СЭЗДС, Монгол дээд сургуулиуд 2009 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн талаар судалгаа хийсэн талаараа танилцуулсан юм. Дээрх сургуулиудын хийсэн судалгаагаар өнгөрсөн жилийн төсвийн гүйцэтгэл хангалтгүй байна гэсэн дүгнэлт гарсан аж.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button