М.Эрдэнэтуяа Тойргийн дүнгээр ирц 50.2 хувьтай, сонгууль хүчин төгөлдөр болсон

ялалт байгуулаад буй. Гэвч тойргийн гуравдугаар хэсгийн хорооны нарийн бичгийн дарга Д.Ариунболд тэргүүтэй нөхдүүд саналын хуудсыг тоолохгүй, ирц бүрдээгүй хэмээн сонгуулийг хүчингүй болгуулахаар арга чарга хайж эхэлсэн билээ. Энэ талаар Чингэлтэй дүүргийн МАХН-ын хорооны дэд дарга М.Эрдэнэтуяагаас тодрууллаа.

-АН Чингэлтэй дүүргийн ИТХ-ын нэгдүгээр тойргийн нөхөн сонгуулийг дахин явуулах ёстой гэж үзэж байгаа. Нөхөн сонгуулийн ирц тойргийн хэмжээндээ хүрээгүй юм уу?

-Чингэлтэй дүүргийн нэг, хоёр, гуравдугаар хороонд нөхөн сонгууль боллоо. Энэ нь тус дүүргийн ИТХ-ын нэгдүгээр тойрог бөгөөд МАХН-аас Г.Арвинбуян, АН-аас тус намын ҮЗХ-ны гишүүн Д.Алтанхуяг нар өрсөлдсөн юм. Сонгууль хуулийн дагуу, ямар нэг будлиангүй болсон. Нэгдүгээр хороонд ирц 52, хоёрдугаар хороонд 53 хувьтай, зөвхөн гуравдугаар хороонд 46 гаруй хувьтай байсан. Тэгэхээр нийт тойргийн дүнгээр ирц 50.2 хувьтай, сонгууль хүчин төгөлдөр болж өнгөрсөн.

-Тэгээд АН-ынхан яагаад ирц хүрээгүй гэдэг шалтгаанаар сонгуулийг хүчингүй болгох гэж зүтгээд байгаа юм?

-Сонгуулийн дүнгээр МАХН-аас нэр дэвшигч Г.Арвинбуян нэгдүгээр хороонд 54, хоёрдугаар хороонд 58 хувиар ялалт байгуулсан. Гуравдугаар хороонд 61 хувиар ялсан. Нийт тойргийн дүнгээр МАХН-ын нэр дэвшигч 58.3, АН-ын нэр дэвшигч 40.1 хувийн санал авч, Г.Арвинбуян илт давуу ялалт байгуулсан юм. Гуравдугаар хороонд сонгогчдын саналыг авч дуусаад хаалгаа барьж, яг тоолох болтол хэсгийн хорооны нарийн бичгийн дарга Д.Ариунболдын утас дуугарсан. Ярьсныхаа дараа Тойргийн хэмжээгээр ирц бүрдээгүй гэж байна, бид тоолох шаардлагагүй гэсэн. Хэсгийн хорооны дарга Мөнхөө Тойргийн хорооноос албан ёсоор бичиг ирээгүй байхад тоолохгүй байж болохгүй гэсэн л дээ. Гэвч АН-ынхан саналын хуудсыг тоолохгүй гэж өглөө болтол маргалдсаны эцэст хаяж явсан. Хэсгийн хорооны нийт 11 хүний зургаа нь үлдсэн тул олонхиороо шийдэж, саналын хуудсыг тоолсон юм. Энэ бүхэн хяналтын камерын бичлэгт байгаа.

-Нөхөн сонгуулийн дүн албан ёсоор хэзээ баталгаажих вэ?

-Ямар ч байсан өнөөдрөөс Тойргийн хороо, хэсгийн хорооны гишүүд цуглаж байна. Тойргийн хороон дээрээ ширээний ард суугаад асуудлыг ухаалаг, зөв, хуулийн дагуу шийдвэрлэнэ гэдэгт Чингэлтэй дүүргийн МАХН-ын хороо итгэлтэй байгаа.

Д.Энэрэл

Дугаар 101

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button