Солонгосын хуваагдмал байдал Заналт андууд дайн хийх гээд байна уу?

шинжээчдийн илтгэл өнгөрсөн дөрөв дэх өдөр нийтлэгдсэний дараа Өмнөд Солонгос Пхеньянтай хийж байсан худалдаагаа зогсоож, өмнөд солонгосын усан хилд умардын усан хөлгүүд орохыг хориглов.

Шар тэнгисийн маргаантай сав газар болох Умард Солонгосын тэнгисийн хилээс холгүй Өмнөд Солонгосын Чеонан хөлөг онгоцыг өнгөрөгч гуравдугаар сарын 26-нд живснийг сануулья. Энэхүү эмгэнэлт явдлын үр дагаварт 46 усан цэрэг амиа алдсан билээ. Мөрдөлтийн явцад тэрхүү хөлөг шумбагч пуужингаар устгагдсан гэх таамаг дэвшүүлж байсан. Гэхдээ довтлогч буруутныг хэн ч нэрлээгүй. Гагцхүү одоо олон улсын шинжээчид Өмнөд Солонгосын хөлгийг Умардад үйлдвэрлэсэн шумбагч пуужингаар устгагдсан гэсэн эцсийн дүгнэлтээ гаргажээ.

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Мён Бак үндэсний телевизээр хэлэхдээ Ард иргэдээ, бид Хойд Солонгосын түрэмгийлэлд урд өмнө ч, одоо ч тэвчээртэй хандаж ирсэн. Солонгосын хойгт энх тайван тогтоохыг бид чин сэтгэлээсээ хүсч байсан. Гэвч одоо бүх зүйл өөрөөр эргэлээ. Умард Солонгос өдөөн хатгасан үйл ажиллагааныхаа төлөө хариуцлага хүлээх ёстой гэжээ. Гэхдээ тэрбээр БНАСАУ-ын тухайд цэргийн хүч хэрэглэхийг үгүйсгэсэн байна.

Пхеньяны хувьд эдийн засгийн хориг болон Сөүлийн зүгээс буруутгах явдлыг урьдчилан тооцоолсон байв. БНАСАУ нь хөлөг онгоц сүйрсэн асуудалд холбогдолтой гэдгээ няцаав. Умард Солонгосын эрх баригчид шинжээчдийн дүгнэлт нь асуудлыг мушгин гуйвуулсан гэж үзэж байна. Пхеньян мягмар гаригт Өмнөд Солонгостой бүх харилцаагаа таслан зогсоосон тухайгаа зарлав. Тухайлбал, хилээс хойшхи аж үйлдвэрийн хамтарсан бүсээс Өмнөд Солонгосын ажилчдыг гаргах, Өмнөд Солонгосын онгоц болон усан хөлгүүдэд БНАСАУ-ын агаарын болон усан замын орон зайг ашиглуулахыг хааснаа мэдэгдэв.

Пхеньян БНАСАУ-ын эсрэг хориг тавивал дайн үүснэ гэж дахин заналхийлэв. Өмнөд Солонгосын Йонхап агентлагийн мэдээлснээр Умард Солонгосын зэвсэгт хүчин байлдааны бүрэн бэлэн байдалд оржээ. Энэ хооронд Өмнөд Солонгос АНУ-тай хамтран Шар мөрөнд шумбагч хөлгийн эсрэг байлдааны сургалт явуулах нь тодорхой болжээ. Энэ нь Өмнөд Солонгосын цэргийн удирдагчдын эх сурвалжаас мэдэгдэж байгаагаар Японы болон Шар тэнгисийн бүс нутагт Умард Солонгосын цэргийн хөлгийн ажиллагааны хариу аж.

Чахо баазаа орхиод Японы тэнгист байлдааны сургууль хийсний дараа БНАСАУ-ын шумбагч дөрвөн хөлөг хяналтын ажиглалтаас алга болсон нь Сөүлийн санааг зовниулж байна. Өмнөд Солонгосын цэргийн командын төлөөлөгч мэдэгдэхдээ Эдгээр шумбагч хөлгийг илрүүлэхийн тулд бүс нутаг дахь тэнгисийн цэргийн бүхий бололцоогоо дайчлаад байна гэв.

Урьдчилан мэдэж байснаар Пхеньянд дарамт үзүүлэх арга хэмжээ авахыг Хятад Улсад хүсэгч АНУ Өмнөд Солонгосын үйл ажиллагааг дэмжив. Лхагва гаригт Өмнөд Солонгосын эрх баригчидтай хэлэлцээ хийсний дараа Чеонан хөлгийг Пхеньяны зүгээс довтолсныг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон байж болшгүй өдөөн хатгалга гэж нэрлээд Умард Солонгосын удирдагчдыг хариуцлагад татах элдэв боломжийг авч үзэж байна хэмээн мэдэгдэв. Түүний азийн орнуудын айлчлалын гол сэдэв нь хоёр Солонгосын хоорондын хямралын асуудал болов. Мягмар гаригт Бээжинд хоёр өдрийн хэлэлцээр хийсний дараа Хиллари Клинтон АНУ болон Хятад солонгосын хямралыг үр дүнтэй шийдвэрлэхийн төлөө хамтран ажиллах болно гэж мэдэгдлээ. Умард болон Өмнөд Солонгосын хоорондын өнөөгийн сөргөлдөөн нь бие биенийхээ эсрэг хоёр улс цэргийн үйл ажиллагаа явуулахыг үгүйсгэхгүй боловч одоохондоо нэг нэгнээ заналхийлсээр байна. Хэдий хөрш рүүгээ үл довтлох тухай хоёр талын гэрээнээс БНАСАУ албан ёсоор татгалзаад байгаа ч сөргөлдөөн эдүгээ мэдээллийн дайныг сэргээхэд хүргэв.

Олон улсын хямралын бүлгэмийн судлаач Дэниэла Пинкстоны үзэж байгаагаар БНАСАУ-ын өдөөн хатгалгыг цэргийн хэрэгслээр хариулах нь утгагүй бөгөөд хэрэв ингэхэд хүрвэл үр дүн нь дэндүү өндөр өртөгтэй болно гэжээ. Түүнийхээр Хүч хэрэглэнэ гэж заналхийлэх нь хүртэл зах зээлд сөргөөр нөлөөлөх бөгөөд дийлэнх өмнөд солонгосчууд түгшүүртэй байдлыг даамжруулахаас гарах үр дагавар болон бүрэн хэмжээний дайн эхлэх эрсдлийг хүсэхгүй байна гэжээ.

Судлаачийн тэмдэглэснээр НҮБ-ын Аюулгүй байдлын байнгын зөвлөлийн уриалга ч, БНАСАУ-ын эсрэг аваад буй хориг арга хэмжээнүүдийг чангатгах бололцоог ч олгох нь хомс юм.

Солонгосын хойг дахь нөхцөл байдал хурцдах нь умард болон өмнөдийн сөргөлдөөн дэх шинэ зүйл биш ээ. Пхеньян нь Сөүлийн хувьд гол дайсан байсан хүйтэн дайны илт сөргөлдөөний үе дэх нөхцөлтэй харьцуулбал хоёр орны харилцаа бүлээн дулаанаар солигдсон ч үзэл суртлын ялгаа нь хэвээр байна. Өнгөрсөн зууны 50-иад онд эхэлсэн солонгосын дайн нь улсыг хоёр хуваасан юм. Дайныг хэлбэрийн төдий ч зогсоох энхийн гэрээнд гарын үсэг зурагдаагүй байна. Энэ хооронд хоёр Вьетнам, хоёр Герман нэгдсэн. Гэвч хоёр Солонгосыг нэгтгэх асуудал хариугүй үлдсээр байна.

Иван Туляков /Товчлон нийтлэв/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button