Газар үнэгүй өмчлүүлэхийг түр зогсоолоо

Нийслэлийн газрын албанаас газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлагдахыг хүлээж байгаа аж.

Энэ талаар өчигдөр Сонгино-Хайрхан дүүргийн газрын албаны дарга Ш.Болорчулуунаас тодрууллаа. Төлөвлөгөө бол ерөнхийдөө батлагдсан, бид одоо газар зохион байгуулалтын төлөвлөгөөний зураг батлагдчихвал зургадугаар сар гаргаад иргэддээ газраа олгоно хэмээсэн юм.

Хэрвээ төлөвлөгөөний зураг батлагдвал Сонгино-Хайрхан, Хан-Уул, Баянзүрх, Налайх, Чингэлтэй дүүргүүдэд газар олгох аж.

Харин бусад дүүргийн хувьд газрын нөөц хомс байгаа учраас газар өмчлүүлэхгүй талаар Сүхбаатар болон Баянгол дүүргийн Газрын албаны дарга нар хэлж байлаа. Баянгол дүүргийн хувьд шинээр өмчлүүлэх газрын нөөцгүй, ихэнх газар нь хувийн өмчлөл, нийтийн газрын эзэмшилд байдгийн улмаас иргэд нь өөр дүүргүүдэд газар авахаас өөр аргагүй тухай тус дүүргийн Газрын албаны дарга Д.Ганчимэг хэлсэн.

Гэтэл дүүргийн иргэд өөр саналтай байгаа юм. БГД-ийн 2 дугаар хорооны иргэн Г.Цэрэнбаатар Би газраа өмчилж аваагүй. Манай гэр бүл харъяа дүүрэгтээ л газар авмаар байна. Хаа байсан Сонгино-Хайрханы уулийн мухарт очиж юугаа хийх вэ дээ. Тэнд чинь унаа тэрэг явахгүй, дэлгүүр хоршооноос хол зэлүүд газар болохоор. Болж л өгвөл ойрхон газар, хот дотроо газраа авчихмаар байиа гэсэн бол тус дүүргийн 10 дугаар хорооны иргэн Б.Болортунгалаг Уул нь дүүрэгтээ л газраа авчихмаар байгаа юм. Ажил төрөл ихтэй болохоор газраа хөөцөлдөж амжихгүй байна хэмээсэн.

Ерөнхийдөө иргэдийн дунд газрын нөөцгүй байхад зөвхөн дүүрэгтээ л газар авна гэсэн нэгэн байхад шинээр газар өмчлөх хүсэлгүй нэгэн бас байна. БГД-ийн 4-р хорооны иргэн У.Өлзийхутаг Би одоо сэтгэцийн өвчтэй охин, нэг ачтайгаа хамт гурвуулаа амьдардаг ядарсан хөгшин. Хаа хол газар амьдарч чадахгүй. Байрныхаа буланд ТҮЦ-ээ ажиллуулаад л байж байвал барав болоод байна. Бараагаа ч зөөж чадахгүй байгаа надад шинэ газар ер хамаагүй. Харин түцээ томсгож, өнгө үзэмжтэй болгомоор байх юм гэсэн юм.

Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр нийслэл хотын хүн амын гучин хувь нь Монголчууд үхэхдээ ч үхэр буугаа тавихгүй гэгчээр хэнэггүй зангаа орхихгүй бололтой. Гэхдээ ч бас тэднийг зэмлэх аргагүй. Айл өрхөд газар өмчлөх асуудал удаашралтай байгаа нь манай улсын дэд бүтцийн хөгжил муутай холбоотой юм.

Гэхдээ газар нь хязгаартай тул Газрын нөөцийн асуудал нь иргэн бүрт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар үнэгүй өмчлүүлэхэд тулгарч буй саад бэрхшээл юм. Тиймээс Нийслэлийг аймгийн төвтэй холбосон улсын чанартай автозамын дагуух газрыг нийслэлийн иргэдэд өмчлүүлэх боломжийг ч судалж үзжээ.

Энэ дагуу Төв аймгийн нутаг дэвсгэрийг дайран өнгөрч буй автозамын дагуу иргэдэд газар өмчлүүлэх боломжтой гэж үзсэн аж. Уг асуудлаар өнгөрсөн онд Төв аймгийн болон Нийслэлийн Засаг дарга нар санал солилцож, зарчмын хувьд тохиролцсон байна.

Тиймээс одоо газраа өмчилж аваагүй иргэд хөдөө орон нутагт газраа өмчлөх боломж нээлттэй боллоо. Үүнээс гадна, гадаадад ажиллаж байгаа болон шүүхээр ял шийтгүүлсэн, сэтгэцийн өвчтэй хүмүүсийн хувьд өөрийн итгэмжлэгч, асран хамгаалагчаараа дамжуулан холбогдох хуулийн дагуу газар өмчлөх эрхтэй юм.

2010 онд Нийслэлийн хэмжээнд олгох дүүргийн газрын байршил

Дүүргийн нэрс

Газар олгох байршил

Баянгол

Нєєцгүй учраас олгохгүй

Сүхбаатар

Нєєцгүй учраас олгохгүй

Чингэлтэй

Зуслангийн газар

Баянзүрх

Гачуурт

Налайх

5-р хорооны Гордок тосгон

Сонгинохайрхан

21-р хорооны тємєр замын 369-ийн орчим

Эмээлтээс урагших газар

Партизаны сангийн аж ахуй

Хурганы аж ахуй

Тємєр замын 324, 335, 347 дугаар зєрлєг

Хан-Уул

Гавжийн шанд 14-р хороо

Єлзийт хороолол

Х.Өнөрсайхан

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button