Хүүхдийн нэрийг хэн өгдөг вэ?

гэж уурлаад нялх хүүхэд бүтэн жил ярьдаггүй гэдэг /нэг нас хүрч байж хэлд ордог болохоор нь хошигносон юм/ үнэн болов уу? Та нарын цаг үргэлж асууж байдаг Яагаад хэмээх олон асуултын заримд нь би хариулья. Төрөөгүй хүүхдэд төмөр өлгий бэлддэггүй гэсэн уламжлалаа хадгалдаг монголчууд шинээр мэндлэх хүүхдийн хүү юу охин уу гэдэг нь /эхо-д харж/ тодорхой болсон ч уйлах дууг нь сонсох хүртлээ ямар нэр өгөх вэ гэж урьдчилан бодох нь ховор. Дөнгөж мэндэлсэн булбарайхан үрээ харж сэтгэл дүүрэн баярлах тэр мөчид л дулаацуулах өлгий , дуудах нэрийн тухай бодож эхэлдэг заншилтай.

Дуудах нэрийг аав ээж өгдөг, дуурсах алдрыг өөрөө олдог

Нэргүй хүн нийгэмд байхгүй тул нэрийн тухай асуудал хүн бүхэнд хамаатай. Үндэстэн бүрийн дунд хүүхдэд нэр өгөх тогтсон заншил, зүй тогтол байдаг. Хүний нэр нь нийгмийн олон талт харилцаанд хүнээ төлөөлж өдөр дутам оролцдог тул тал бүрээс нь нарийн бодож тунгаасан, оновчтой, утга төгөлдөр байвал сайхан.Нэр нэрийн дотроос үр хүүхдийнхээ насан турш дуудуулж явах нэрийг сонгон өгөх үүрэг аав, ээж, ах дүүд нь оногдож байна.

Гэр бүлийн хуучин хуулийн 39-р зүйлд Хүүхдийн нэр эх хэлнээ дуудах, бичихэд хялбар, утга төгөлдөр байна гэж заасан байдаг .Гэр бүлийн тухай шинэ хуулийн 24-р зүйлд Эцэг эх тохиролцсоны үндсэн дээр хүүхэддээ нэр овог өгнө гэжээ. Хүүхдэд нэр сонгон өгөхийг манай ард түмэн нэр хайрлах хэмээн хүндэтгэн нэрлэдэг .Зарим аав, ээж хүүхдийнхээ нэрийг Ламаас асуугаад л өгчихдөг. Зарим нь өвөө, эмээгийн сонгосон нэрийг хайрладаг. Аав, ээж хоёр ярилцаж байгаад өөрсдийнхөө нэрийг оролцуулсан нэр өгөх нь ч бий. Авсан ээж буюу эх баригч ээжээр нь болон нэр хүндтэй хүнээр нэр сонгуулан өгүүлэх тохиолдол цөөнгүй. Аав, ээж, ах, эгч, эмээ, өвөө нар өөрсдийнхөө сонгосон нэрийг өгөх гэж маргах тохиолдолд тэдгээр нэрсийг цаасан дээр бичээд нэр бичсэн цаасаа хуйлж будаатай саванд хийгээд шигшиж хамгийн түрүүнд гарсан нэрийг өгдөг. Энэ нь нилээд ардчилалтай сонгомол арга юм. Сонгосон нэрээ өгөхдөө аав нь хүүгийнхээ баруун чихэнд, охиныхоо зүүн чихэнд гурван удаа шивнэж хэлдэг. Нэр өгөхдөө сайн өдрийг сонгон ёслол хийх нь ч бий.

Лхагва гарагт эрэгтэй Баасан гарагт эмэгтэй хүүхдэд нэр хайрлахад сайн

Ням, Мягмар, Бямба гарагт нэр хайрладаггүй гэсэн уламжлал бий. Нэр өгөх ёслол гэдэггүй хүүхдийн угаалгын ёслол гэдэг. Хүүхдийг эхээс төрмөгц эмнэлэгт угаадаг боловч нэр өгөх өдөр нь цайгаар хүүхдийг угааж ёслоод дараа нь нэрийг өгдөг. Энэ үед төрөл садангийн хүмүүс цуглаж шинэ хүнд хүндэтгэл үзүүлэн бэлэг сэлт өгдөг уламжлал бий. Зарим газар Лам залж Найман гэгээн, Өлзий хутаг цогцлоох судар уншуулдаг ёс ч байдаг. Ёс төртэйгээр нэр өгөх нь сайн, тэр тусмаа ЗӨВ НЭР өгөх нь илүү чухал юм.

Нэр нь тохирсон хүний нас урт,хийморь бадрангуй, цог золбоолог, буян хишиг их ,түмэн үйл, үйлс нь ямагт бүтэж явдаг. Нэр өгөх онол хүртэл бий. Нэг хүний нэрэн дээр эр эм, хатуу зөөлөн эгшиг зохилдуулж нэр өгөх, од гараг лугаа барилдуулж өгөх, бэлэгшээж бурхдын нэр хайрлах зэрэг олон янзын уламжлал бий. Бас язгуур харгалзах юм уу, эцэг эхийн нэртэй эгшиг зохилдуулан өгөх ёс бий. Өдөр гараг, ээж аавынх нь төрсөн гараг. жил. од тохиол зэрэг олон зүйлийг уялдуулан үзээд олон зүйгээр шинжилж тогтооно. Хэрэв эцэг эхтэйгээ их харшлах шинжтэй байвал нэр өгөхдөө ээж аавынх нь нэртэй зохилдуулж таарамжгүй зүйлийг нь засаж болдог гэнэ. Бас үсгийн арга билиг, махбодыг тэнцүүлж өгөх учир бий. Нэрэнд арга билгийг тэгш агуулж, дөрвөн махбодыг шингээж өгдөг ёсон бий. Аргын /эр/ тал давамгайлсан од гарагт төрсөн хүнд билгийн /эм/ чанартай нэр өгөх зэргээр тэнцвэргүй од гараг, махбодод төрсөн хүн байвал тэгшитгэх нэр өгнө. Хүний нэрийг тоон ухагдахуунд шилжүүлэн маш сайн шинжлэн байж өгдөг. Нэр өгсний дараа тухайн хүний төрсөн он, сар, өдрөөр нь хөөгөөд амьдарч байгаа цаг хугацааны бүх үйл явдал зурлагыг гаргадаг. Нэрийн тоо,төрсөн он, сар , өдрийн тооны зохицлыг хардаг мэргэ байдаг. Нэрийг онолоор, таамгаар, ямар ч ухагдахуунаар өгсөн хувь төөрөгтэй нь хавсарч үзэхэд ямар хүн болох, амьдралд тохиолдох болгоныг урьдчилан үнэн зөв гаргах магадлал өндөр байдаг. Эцэг эхээс авсан нэр, дуудагдаж байгаа нэрийн мөн чанарт шингэн зохицож, амьдралын бүх хэмнэл нь шийдэгддэг гэсэн.үг юм. Тухайн хүнд нэр хайрлах, авгайлах, нэрийг нууцлах, нэр хүнддэх, нэр тохирохгүй байх, нэрийг солих зэрэг нэртэй холбогдсон засал, домууд амьдралд бүхэл бүтэн өөрчлөлт хийх янз бүрийн арга замуудыг бий болгосон ажээ. Нэр тохироогүй, нэр хүнддэх тохиолдол байдаг Ийм тохиолдол ажил үйлс бүтэмж муутай байх, эрүүл мэнд байнга муудах гэх мэт тааламжгүй учралууд тохиолддог байна. Тохироогүй буюу зохиогүй нэрийг сольж болдог уламжлал бий. Энэ асуудлыг эрх зүйн хэм хэмжээнд зохицуулах тодорхой заалтууд байдаг ажээ Нэр өгдөг хүнээс утга, учрыг нь мэдэж нэрийг авбал маш сайн. Хүн угаасаа өсөн бадрах, хөгжин дэвших хүсэл чанартай амьтан юм хойно түүнд нь тохируулж тухайн хүнийг сайн сайхан явуулах нэр хайрлах олон янзын уламжлалыг Дорно дахины ард түмэн бий болгосон түүхтэй.

Хүүхдэд нэр өгөхдөө ямар үгийг хэрхэн сонгодог вэ?

1. Төрсөн жил гараг,махбодийг харгалзан нэр өгдөг

Монголчууд төрсөн өдрийн төөрөг,гарсан өдрийн гараг гэж онцолдог.

Энэ нь зурхай болон анагаах ухаантай холбогддог.Энэ утгаараа ч нэртэй зайлшгүй холбоотой билээ. Гарагуудын нэрийг тайлбарлая.

Бүтэн сайн өдөр Sun-day буюу Нарны өдөр нь Төвдөөс Монголд орохдоо НИМ-А (ням), Самгардиас ( санскрит–сайтар зохист ) уйгараар дамжин орж ирэхдээ ADIYA (адьяа) хэлбэрийг олсон бөгөөд аль аль нь нар гэсэн үг болно.

1-дэх өдөр Mon-day буюу Moon – day хэмээх Сарны өдөр нь төвдөөр Даваа, самгардиар Сумьяа гэж буй нь мөн л Сар гэсэн үг.

2 дахь өдрийн төвд нэр Мягмар нь уугуул хэлэндээ МИГ-МАР гэсэн хэлбэртэй. Yүний Миг нь нүд, Мар нь улаан гэсэн үг. Монголчууд орчуулаад бас Улаан нүдэн гараг гэж нэрлэнэ.. Уг гарагийн самгарди нэр нь Ангараг, барууны хэлнүүдэд Марс хэмээнэ.

3 дахь өдөр төвдөөр Лхагва, самгардиар Буд гараг. Латин нэр нь Mercure. Грекүүд Хэрмэс гэнэ.

4 дэх өдөр нь төвдөөр ПYР-БY, самгарди нэр нь Бархасбадь. Агуу том гараг болохоор нь ромчууд хамгийн хүчтэй тэнгэртээ нэрийг нь өгч Jupiter хэмээжээ.

5 дахь өдрийг төвдөөр ПА-САН гэдэг нь монголд сунжирч Баасан болжээ. Сангарди нэр нь Сугар, самгардиас өөр хэлээр дамжин орж ирсэн хувилбар нь Шүгэр. Сугар гарагийг монголчууд эртнээс Yүрийн цолмон, Yдшийн гялаан гэх мэтээр нэрийдэж байжээ.

Хагас сайн өдөр Бимба буюу Санчир гараг юм. Барууны хэлнүүдэд Сатурн гэнэ. Saturn day гэдэг нь жаахан хураагдаад Saturday болжээ.

2.Нэр цуутай хүмүүсийн нэрийг өгөх тохиолдлууд байдаг.

Энэ нь хүүхдээ нэрийг нь авсан хүн шигээ алдар хүндтэй болоосой гэсэн бэлэгдэл юм. Ихэс дээдсийн нэрийг хамаагүй өгвөл хүүхдийн нэр хүндэднэ гэж болгоомжилдог хүмүүс бас байдаг.

Нэр өгөх ёс заншилд сүүлийн үед нилээд газар авч буй нэг хандлага нь эртний их хаад,түүхэн алдар гавьяат хүмүүсийн нэртэй хүүхэд багачууд олширсон.Ялангуяа Чингис, Тэмүүжин энд тэндгүй сонсогдох болов.

Есүхэй баатар Татарын Тэмүжин Үгэ гэдэг хүнийг барьж ирэх үеэр төрсөн хүүдээ Тэмүүжин гэдэг нэр өгсөн. Тэр хүү хожим Чингис хаан болсон.

Алтан улсыг эрдмээр дийлэх өдөр төрөөд 3 хоногийн дараа өлгийд оруулах ёслол нь Алтан улсаас бэлэг хүргэж ирэх өдөр таарсан тул

Чингис хаан хүүдээ өөдөлж дээшлэн Алтан улсыг гартаа авахыг бэлэгшээн Өгөөдэй нэрийг өгсөн гэх мэт уламжлал бий.

3.Уул ус,ургамал амьтан, үндэстэн ястны нэр өгөх тохиолдол бий

Уул усны нэр Алтай, Хангай, Булган, Хэнтий, Туул, Сэлэнгэ

Ургамлын нэр Цэцэг, Сарнай, Яргуй, Алтанцэцэг, Саранцэцэг, Наранцэцэг, Б

Амьтны нэр Арслан, Бар, Баавгай, Заан, Бүргэд

Үндэстний нэр Монгол, Орос, Солонгос, Тангад, Төвд, Хасаг

Ястануудын нэр Буриад, Дөрвөд, Өөлд, Торгууд, Урианхай, Чантуу, Баяд, Барга, Халх, Хотгойд, Хотон, Мянгад .. Эдгээр нэртэй хүмүүс нь заавал тэр үндэстэн байх албагүй зүгээр л ийм нэртэй монгол хүмүүс байдаг. Хөрш зэргэлдээ оршдог үндэстэн, ястан угсаатнаа хүндэтгэсэн хүндэтгэл, эв найртай хамт амьдрахын бэлгэдэл болдог.

4.Бэлэгдлийн шинжтэй нэр өгөх тохиолдол элбэг байдаг

Хүүхдийнхээ ирээдүйн амьдралд аз жаргал, баяр баясгалан, сайн сайхныг хүсэн ерөөсөн Азжаргал, Аззаяа, Золзаяа, Жаргал, Сайнаа, Сайхан , Баяр…

Амар амгалан ,эрүүл энх амьдрахыг хүсэн ерөөсөн Амар, Амгалан, Энх, Мэнд,

Элбэг баян ,өнөр өтгөн амьдарч явахыг бэлэгшээсэн Баян, Арвин, Элбэг…

Цог золбоотой, эрэлхэг зоригтой хүн болохыг хүссэн Зоригт, Зориг, Золбоо

Ажил, амьдрал нь дэгжин дээшилж,мандан бадарч явахыг ерөөсөн Мандах, Бадрах, Өрнөх, Ундрах, Оргих, Өөдлөх, Ундраа, Цацрал

Урт удаан насалж, бат бэх байхыг бэлэгшээсэн Бат, Батжих, Бэх, Төмөр

Хүүхдийн санаа сэтгэл хийгээд амьдралын зам нь ариун тунгалаг,гэрэл гэгээтэй байхыг хүсэн ерөөсөн Ариун, Тунгалаг, Гэрэл, Туяа, Саруул, Цэлмэг,

Эцэг эх, ах дүү,хүн арддаа өгөөмөр тустай ,ачлал элбэрэлтэй явахыг бэлэгдсэн Асрал, Асралт, Итгэл, Итгэлт, Уян, Ачит, Ивгээлт, Хичээнгүй, Буянт..

Ажил амьдрал нь бүрэн тэгш,бүтэмжтэй явахыг бэлэгдсэн Бүрэн, Бүтэн, Дүүрэн, Тэгш, Төгөлдөр, Бүтэмж

Төрөө эрхэмлэн хүндлэх үзэлтэй холбоотой Төрмөнх, Төртогтох, Төвшинтөр, Энхтөр, Төртөвшин, Сүлдбаатар, Тугбаатар, Мөнхтөр, Алтантуг, Гантуг

5. Дом шившлэгийн утга чанартай нэр

Дом шившлэгийн утга чанартай нэр өгдөг ёс заншил бусад олон улс оронд ч дэлгэрсэн байдаг. Монголчууд өвчин зовлон ороодог , тогтдоггүй хүүхэдтэй айлд хүүхэд төрөхөд өвчин зовлон, муу юмыг хуурч зайлуулах гэсэн санаагаар эсвэл түрүүчийн үрэгдсэн хүүхэд биш, ер нь хүн биш гэсэн санаагаар Энэбиш, Хүнбиш, Хэнчбиш, Оргодол, Ороолон, Гөлөг, Нохой, Хөсрий, Хогий, Хөдсөн, Турсага, Бааст, Шээсмаа, Бэлтрэг, Хомоол, Шулам, Мууцарайт, Тугал, Хурга, Ноост, Муухүү гэх мэт нэр өгдөг.

6. Хүний нэр зөвхөн нэр үг төдийгүй үгсийн аймгийн бусад нэрээс бүтсэн байдаг

– Өгүүлбэрийн шинж чанарыг агуулсан Гэрэлгарав, Бидялав, Цаннүдэв, Наранмандлаа, Биирлээ, Хэнмэдлээ, Хишигхүргий, Бимэдэхгүй,

– Тэмдэг нэрээс үүссэн Дөлгөөн, Дүүрэн, Дэлгэр,Улаан, Мөнгөн, Сайхан,Цагаанхүүхэн, Баттөр

– Үйл үг хүний нэр үүсгэх чадвараараа Монгол хэлний үгсийн аймгийн дотор 3-рт орж байна. Ундрах, Батжих, Насаллаа, Зоригбадрах, Мөнх Орших, Байв,Шуурав,Тодруул, Зогсоо, Энэ хайчив

– Тооны нэрээс бүтсэн Мянган, Түмэн,Живаа, Зуунай, Тавинзургаа,Гучинес,

– Төлөөний үгтэй Бибиш, Чийбаатар, Энэбиш, Тэрбиш…

7. Уугуул монгол хэлнээс гадна харь гаралтай боловч уламжлалт нэр

Бурхан шашин, ном судрын холбогдолтой

Долгор – Цагаан дарэх

Должин – Ногоон дарь эх

Дулмаа- Гэтэлгэгч эх Лхам – Охин тэнгэр

Жижлхам – Хаврын охинтэнгэр

Янжилхам – Зуны охин тэнгэр

Гүнжлхам – Өвлийн охин тэнгэр

Ойдов – Шид бүтэх

Ганжуур – Зарлигийн орчуулга

Данжуур – Шашдирын орчуулга

Төвд хэлний Монгол орчуулга нь ч нэр болдог

Нацагдорж – Элдэв Очир

Балбар – Цогбадрах

Найдан – Бат Орших

Цэрэн –У ртнасан

Гомбо – Итгэл

Бал – Цог

Балсан – Сайнцог

Балдан – Цогт

Дэжид – Амаржаргал

Лодон – Төгс Оюун

Лонжид –Т өгсжаргал

Ням Од – Нарангэрэл

Орос, европ гаралтай Иван,Петр, Нина, Март гэх мэт нэр нилээд байдаг

НЭРИЙГ ЗӨВ ДУУДАХ ЁСТОЙ

Хүн нэр авсан өдөр цагаасаа эхлэн хүний тоонд орж, хорвоод нэрээ тамгалдаг. Нэгэнт бүтэн нэр авсан бол бүрэн зөв дуудаж байх ёстой. Ялангуяа сайн шинжиж зөв нэр авч чадсан бол огт хагаслаж дуудаж болохгүй. Хочлох, энхрийлэх маягаар багаас нь дуудах тохиолдол бий. Гэвч Өөрийнхөө нэрийг зөв бүтэн хэлэхээс гадна найз нөхдийнхөө нэрийг бүтэн зөв дуудаж байгаарай. Та нарын нэр төрсний гэрчилгээн дээр бичигдсэн өдрөөс эхлэн албан ёсоор бүртгэгдэн Эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, хүний хөгжлийн сангийн дэвтэр зэрэг олон бичиг баримтанд бичигдэн баталгааждаг. Содон нэртэй найзыгаа шоолох буюу найз нөхөддөө нэр хоч өгч болохгүй шүү хүүхдүүдээ. Чиний нэрийг хэн өгсөн тухай сонирхож байсан уу? Нэрнийхээ учир утгыг мэдэх үү? Зарим хүүхэд аав, ээжээсээ Надад яагаад ийм нэр өгсөн юм бэ? Тийм нэр өгөхгүй яасан юм бэ? гэж асуудаг. Чамд ийм нэр өглөө гэж аав нь чихэнд чинь хэлэхэд чи унтаад л байсан… Хэрэв чи тэр агшинд энэ нэр таалагдахгүй байна гэж хэлсэн бол аав нь яаж сандрах байсан бол оо. Одоо үед индиго буюу гоц чадвартай хүүхдүүд мэндэлж байгаа болохоор ингэж хэлэхийг үгүйсгэх аргагүй юм. Хүн нэрээ, тогос өдөө гэдэг мэргэн үгийг ямагт санаж яваарай багачуудаа.

Хүний нэр цуглуулагч Дархчуул Нанжимын Хүрэлбаатар

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button