Хөөмий монголын соёлын өв мөн эсэхийг арваннэгдүгээр сард шийднэ

үүсээд байгаа нөхцөл, байдлыг хэрхэн шийдвэрлэж буй болон УИХ-ын гишүүн Д.Арвин, Су.Батболд нараас БОАЖ болон БСШУ-ы сайд нарт тавьсан Монгол Улсын Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийн талаархи асуулгын хариуг сонслоо. БСШУ-ы сайд Ё.Отгонбаярын мэдээлснээр, хөөмий нь эртний нүүдэлчдийн уламжлалт соёлын нэгэн хэв шинж мөн боловч хөгжмийн урлагийн айд багтахын хувьд харьцангуй сүүлийн үед хамаарах бөгөөд түүнийг олон янзаар тодорхойлсоор иржээ. Хоолой болон бие махбодийн бусад эрхтний тусламжтайгаар давхар өнгөний эгшиглэгээг гаргадаг 15 улс үндэстэн хөөмий болон хөөмий төст урлагийг хөгжүүлж байгааг эрдэмтэд тогтоосон байна.

Мэдээлэлтэй холбогдуулан асуусан гишүүдийн асуултад салбарын сайд дараахь хариултыг өглөө.

Д.Батбаяр

-Хөөмий бол монголчуудын соёлын гайхамшиг. Тэр тусмаа баруун хязгаар Ховд аймгийн Чандмань суманд хөөмийлдөггүй эрэгтэй хүн бараг байдаггүй. Би хүртэл хүүхэд байхдаа хөөмийлөөд явж байсан. Үнэхээр хөөмий Хятадаас гаралтай юмуу. Хятадын талтай энэ асуудлаар ярилцсан зүйл байна уу.

БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр

-Хөөмий монголчуудын соёлын бахархал мөн үү гэвэл мөн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар батлагдсан Монгол хөөмий хөтөлбөрийг хэрэгжүүлээд явж байна. Өнгөрсөн онд ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвийн хорооны хурлаар БНХАУ-ын номинаци бүртгэгдсэн нь үнэн. Энэ үед манай номинацийн материал очсон байсан ч цаг хугацааны хувьд Хятадынх түрүүлээд бүртгэгдсэнийг хэлэх хэрэгтэй. Манай номинацийн техникийн бичиг баримтуудыг саяхан хянаж дуусаад хүлээж авсан. Ирэх арваннэгдүгээр сард болох биет бус соёлын өвийн хорооны хурлаар Монголын нэр дээр бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэнэ. Асуудал үүссэн цагаас Хятадын талтай удаа дараа хэлэлцээр хийгдэж, үүний үндсэн дээр ЮНЕСКО-гийн хүрээнд хоёр тал хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Энэхүү санамж бичиг нь цаашид маргаан дагуулж болзошгүй соёлын өвийн жагсаалтуудын талаар хоёр тал хамтарсан хороо гаргаж хэлэлцэж байхаар харилцан тохирсон. Одоо Хятадын тал манай номинацийг дэмжээд явж байгаа.

Н.Ганбямба

-Монголоос гаралтай энэ том өвийг Америк, Япон зэрэг бусад орны хүмүүс манайд ирж сураад явдаг. Патентын асуудалд ямар байр суурьтай байдаг юм бэ.

Ё.Отгонбаяр

-Ер нь ЮНЕСКО-гийн бүртгэлийг ямар нэгэн оюуны өмчийн патент мэтээр ойлгох явдал олон нийтийн дунд тархмал байна. ЮНЕСКО-гийн бүртгэл нь нэгдүгээрт, тухайн соёлын өвийг тээж байгаа хүн тухайн улсын нутаг дэвсгэр дээр байгааг нь нотлох, хоёрдугаарт, соёлын өвийг хадгалж, хамгаалах, хөгжүүлэх үүргийг бүртгүүлсэн улс орон хүлээж байгаа гэсэн хоёр чиг үүрэг дагалдан гардаг.

Соёлын өвийг патентжуулах асуудал олон улсын төвшинд байдаггүй. Жишээ нь, монгол дээлийг манжаас гаралтай гээд явчихдаг. Хүндрэлтэй асуудал. Хятадын нутаг дэвсгэр дээр оршин суугаа монгол үндэстнүүдийн хөөмий гэдэг урлагийг хамгаалъя гэсэн үүрэг хүлээх үүднээс Хятадын тал ЮНЕСКО-д бүртгүүлсэн гэж ойлгож байгаа. Газар зүй, улс үндэстний нэр томъёо хоорондоо холилдоод байгаа учир замбараагүй байдал үүсчихээд байгаа юм.

Ж.Сүхбаатар

-Соёлын өв уламжлалаа хадгалж, хамгаалах асуудлаар үе үеийн холбогдох хүмүүс яагаад ЮНЕСКО-д бүртгүүлэлгүй явж ирсэн юм бэ.

Ё.Отгонбаяр

-Энэтхэг Улс ЮНЕСКО-гийн соёлын өвийн нэг номинацид бэлтгэхдээ 40 мянга, Хятад 55 мянган ам.доллар зарцуулдаг. Манайх энэ онд арван номинацид бэлтгэхдээ 60 сая төгрөг гаргасан. Санхүүжилтийн хувьд хүндрэл бэрхшээлтэй байдал үүсдэг.

Ер нь өв соёлоо энд тэнд бүртгүүлнэ гэхээсээ илүү хадгалж, хамгаалахад санаа тавих хэрэгтэй. Конвенц нь 2005 онд батлагдаж, 2007 онд хүчин төгөлдөр болсон. Соёлын өвийн төвийг байгуулах асуудал 2008 онд шийдэгдсэн. 2009 онд дөрөвхөн хүний орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Иймд юм болгонд гар хүрч чадахгүй байгаа талтай.

Б.Уран

Дугаар 21

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button