Хотын хөгжлийг урагшлуулах 47 төсөл хэрэгжүүлнэ

Өдгөө УИХ-аар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэлэлцэж буй энэ үед Их тэнгэр цогцолборт гадаад хөрөнгө оруулалтыг татах түншүүдийн уулзалтыг өчигдөр зохион байгуулсан нь цагаа олсон хэрэг байв. Уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, Улаанбаатар хотын гадаад, дотоодын түнш 150 гаруй байгууллагын төлөөлөл, Дэлхийн банк, Азийн банкны суурин төлөөлөгчид, манай оронд суугаа гадаадын Элчин сайдууд оролцсон юм. Харин Засаг даргын орлогч нар нийслэлийн өнөөгийн дүр төрхийн талаар өөр өөрийнхөө чиглэлээр илтгэл тавьсан. Монголын нийт хүн амын 40 гаруй хувь нь Улаанбаатар хотод амьдардаг. Тиймээс Улаанбаатар хот ямар стандарттай, ямар жишиг хот байх вэ гэдгийг тодорхойлох тодорхой төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай байгаа юм. Ингэхдээ хотын менежмэнт, төлөвлөлт, барилга байгууламж, замын хөдөлгөөн зэрэг бүх талын зохистой харьцааг цаасан дээр зөвөөр буулгаад хариуцах эзэнтэй болгож, үр дүн нь бодит амьдралд хэрэгжих төслүүд шаардлагатайг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд онцолсон. Түүнчлэн Бизнесийнхэн, дипломат албаныхныг хамарсан их сайхан уулзалт болж байна. Хотын хүн амд үүссэн асуудлыг шийдэхээр, иргэддээ хүрч ажиллахаар эдгээр түншүүдийг урьсан нь цагаа олсон хэрэг гэж талархаж байна. Энэ уулзалтын үр дүнд нийслэл маань жинхэнэ утгаараа Азийн цагаан дагина болох байх. Сайнаар харвал манай хот хурдацтай хөгжих бүх боломж бий.

Мөн сул тал ч маш их байна. Тиймээс ажилгүйдэл, газар олголтыг ерөнхий бус, маш нарийн төлөвлөх хэрэгтэй. Нийслэлийн иргэдийн ая тухтай амьдрах орчин бүрдүүлэх боловсронгуй төлөвлөгөөтэй байх шаардлагатай. Өнөөдрийн түншүүдийн уулзалт үүнд хариулт өгнө гэж ойлгож байна гэж хэллээ.

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдвал төвлөрлийг сааруулах, орон нутгийн төсөв санхүүг нэмэгдүүлэх, хотыг хөгжүүлэх асуудал бүрэн шийдэгдэнэ хэмээн хотын дарга нар найдаж байна. Тиймээс эл уулзалтын үеэр түншүүдээсээ санал авсан юм. Тэд ч уулзалтаар нийслэл ямар бодлогоор хөгжих вэ гэдгийг олон улсын шатанд гарган илэн далангүй ярилцаж байгаа нь шинэлэг арга хэмжээ, сайн ажлын эхлэл гэж сайшааж байсан. Мөн дэлхийн өндөр хөгжилтэй хотуудын сайн жишгийг хуулъя. Гэхдээ хойноос нь

хөөж явах биш, угтуулаад, орчин үеийн дизайн, архитектур, хот төлөвлөлтийн шинэ загварыг нь авъя гэх Ерөнхий сайдын саналыг бас дэмжиж байв. Улаанбаатар хот-Түншүүдийн зөвлөлдөх уулзалт-аар Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 50.6, улсын төсвийн орлогын гуравны нэг хувийг бүрдүүлж, аж үйлдвэрлэлийн 60, эрчим хүчний үйлдвэрлэлийн 90 хувийг үйлдвэрлэдэг Монгол Улсын нийслэл, Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудыг шийдэж, эдийн засгийн өсөлтийг хангах, иргэдийн ажиллаж амьдрах тохь тухтай орчныг бүрдүүлэх зорилго тавьжээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button