Хакүхо М.Даваажаргал өсвөрийн сумочдыг шагнана

Тэрбээр хүүхдийн баярыг тохиолдуулан өөрийн нэрэмжит сумогийн өсвөрийн тэмцээнд түрүүлсэн сумочдод зургадугаар сарын 1-нд шагнал гардуулах аж. Ёкозүна М.Даваажаргалын нэрэмжит Ирээдүйн аваргууд хүүхдийн сүмогийн их наадам энэ сарын 7-наас эхлэн явагдсан бөгөөд тэмцээний шигшээ барилдаанууд маргааш болж, шалгарсан өсвөрийн сумочид баярынхаа өдрөөр Сүхбаатарын талбайд болох ёслолын арга хэмжээний үеэр аваргын гараас шагналаа гардах юм.

Ирээдүйн аваргууд хүүхдийн сүмогийн их наадамд амжилттай барилдсан буюу 15 давсан бөхөд ёкозүна, 14 давбал озэки, 12-13 даваатай бол сэкивакэ, 10-11 даваа авбал комүсүби цол олгох ажээ. Ёкозүна цолны цом, туг, өмсгөл, маваши гээд түрүү бөхийн шагналыг дагалддаг зүйлсийг их аварга М.Даваажаргал Японоос авчирч байгаа төдийгүй насны ангилал тус бүрээс шалгарсан гурван хүүхдийг их аварга М.Даваажаргал өөрийн зардлаар Японд аялуулж, мэргэжлийн сүмочдын амьдрал ахуйтай танилцуулан, өсвөрийн сүмочдын олон улсын тэмцээнд оролцуулахаар төлөвлөжээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button