Канберрад Монголын талаар ярилцав

эрдэс баялаг, ялангуяа нүүрсний салбарт хөрөнгө оруулах боломж, хууль эрх зүй, татварын орчны талаарх мэдээллийг Монголд хөрөнгө оруулахыг сонирхогч банк, санхүүгийн байгууллагын төлөөлөгчдөд танилцууллаа.

Монгол Улсаас Австрали Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Жамбалдорж семинарт оролцож Монголын эрдэс баялгийн өнөөгийн тогтоогдсон нөөцийн хэмжээ, стратегийн орд газрууд, Тавантолгойн болон нүүрсний бусад орд газрын нөөц, дэд бүтцийн хөгжил, ашигт малтмалын татвар, гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүй, улс төр, эдийн засгийн орчин, төр засгийн бодлого, шийдвэрийн талаар дэлгэрэнгүй танилцуулж сонирхосон асуултад нь хариулав. Түүнчлэн Австралийн Сидней хотноо 6 дугаар сарын 21-22-нд болох Монголын уул уурхайн хөрөнгө оруулалт сэдэвт чуулга уулзалтын талаар мэдээлж, уг чуулга уулзалтад хүрэлцэн ирж идэвхитэй оролцохыг уриалав.

Энэхүү семинарт Гонконг болон Улаанбаатраас томоохон компанийн захирлууд утсаар холбогдон оролцож Австралийн компанийн захирлууд өөрсдийн компанийн Монголд хэрэгжүүлж буй уул уурхайн төслүүдийн хэрэгжилтийн өнөөгийн байдлын талаар мэдээлж манай улсын гадаадын хөрөнгө оруулалтын орчныг нааштайгаар үнэлжээ хэмээн ГХЯ-ны Хэвлэл, мэдээллийн хэлтсээс мэдээлэв.

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button