АН-ын төлөөлөгчид БНХАУ-д айлчлаад ирлээ

ҮЗХ-ны гишүүн Л.Нармандах, ҮЗХ-ны гишүүн, Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь нарын бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид ХКН-ын урилгаар өнгөрсөн 18-25-ны өдрүүдэд БНХАУ-д айлчиллаа. Айлчлал хөрш орнуудын найрсаг хамтын ажиллагаа, харилцан ойлголцолыг нэмэгдүүлэх, эдийн засгийн хөгжлийн асуудлаар санал солилцох, намуудын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах зорилготойгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг юм.

Айлчлалын үеэр АН-ын ЕНБДарга Д.Эрдэнэбат тэргүүтэй төлөөлөгчдийг Бүх Хятадын Ардын хурлын ордонд ХКН-ын төв хорооны Улс төрийн товчооны Зөвлөлдөх зөвлөлийн дэд дарга Ван Ган болон ХКН-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ван Жайру нарын албаны хүмүүс хүлээн авч уулзан, хоёр орны болон намын хоорондын харилцааг өргөжүүлэх, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Манай төлөөлөгчид Хятадын эдийн засгийн чөлөөт бүс Аунхай мужийн Үхү, Хэйпэй хотод айчлан, Үхү хотын КН-ын төв хорооны дарга Ли Мэнг, Хэйпэй хотын КН-ын хорооны дарга, нарийн бичгийн дарга Ванг Минфанг, Шанхай хотын АИХ-ын Гадаад харилцааны хэлтсийн Хүний нөөцийн зөвлөх Ву Вэн нарын албан хүмүүстэй уулзаж санал солилцсон. Үхү муж нь Хөх мөрний эрэгт байрлах боомт хот бөгөөд 3 сая орчим хүнтэй, дэлхийд цементийн үйлдвэрлэлээрээ хоёрдугаарт жагсдаг, эдийн засгийн хувьд нэг хүнд ноогдох ДНБ-ээрээ Хятад улсад дээгүүрт ордог хот юм. Харин Хэйпэй хотыг эдийн засгийн чөлөөт бүс болгон хөгжүүлэх шийдвэрийг 1997 онд гаргаснаар өнөөг хүртэл эрчимтэй хөгжиж байгаа гадаадын хөрөнгө оруулагчдад таатай нөхцлийг бүрдүүлсэн хот болсон юм.

Ийнхүү ХКН-ын урилгаар БНХАУ-д хийсэн айлчал үр дүнтэй болж, Ардчилсан намын төлөөлөгчид энэ сарын 25-нд эх нутагтаа ирлээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button