Монгол Улс , Доминиканы Бүгд Найрамдах Улстай дипломат харилцаа тогтоов

болон бусад салбарт хөгжүүлэх хоёр талын эрмэлзлийг удирдлага болгон дипломат харилцаа тогтоохоор шийдвэрлэж, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоох тухай хамтарсан албан мэдээнд 2010 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Нью-Йорк хотноо гарын үсэг зурав. Ийнхүү Доминиканы Бүгд Найрамдах Улс нь манай улсын дипломат харилцаа тогтоосон 150 дахь орон боллоо.

ДОМИНИКАНЫ БҮГД НАЙРАМДАХ УЛСЫН ТУХАЙ ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Доминиканы Бүгд Найрамдах Улс нь Карибын тэнгис дэх Антиллийн арлуудын хоёр дахь том арал болох Санто Доминго буюу Ла Эспаньёла арал дээр оршдог. Нийт газар нутгийн хэмжээ нь 48,730 хавтгай дөрвөлжин километр. Доминикан Улс нийт 9,794 сая хүн амтай, хүн амын 73 хувийг европ-африк гаралтан , 16 хувийг цагаан арьстан, 11 хувийг хар арьстан тус тус эзэлдэг. Албан ёсны хэл нь испани, хүн амын 95 хувь нь католик шашинтай юм.

Доминикан Улс тусгаар тогтнолоо 1844 оны 2 дугаар сарын 27-ны өдөр олсон бөгөөд энэ өдрийг үндэсний баярын өдрөө болгон тэмдэглэдэг. Ерөнхийлөгчийн засаглалтай Бүгд Найрамдах Улс. Тус улс Карибын тэнгисийн орнуудаас ардчилал, чөлөөт зах зээлийн системийг тууштай баримталж буй орны нэг. Нийслэл нь Санто Доминго хот.Доминикан Улсын эдийн засгийн гол салбар болох хөдөө аж ахуй, уул уурхай, худалдаа, үйлчилгээний зэрэгцээ аялал жуулчлалыг сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжүүлж байна. Газар тариалангийн салбар нь экспортод гаргаж буй бүтээгдэхүүний хэмжээгээр уул уурхайн салбарын дараа хоёрдугаарт ордог.

Тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ /ДНБ худалдан авах чадвар/ 80,53 тэрбум ам доллар (2009). Энэ үзүүлэлтээрээ дэлхийд 75 ордог бөгөөд ДНБ-д хөдөө аж ахуйн салбар 10,5 хувь, аж үйлдвэр 21,3 хувь, үйлчилгээ 68,2 хувийг эзэлж байна. Нэг хүнд ноогдох ДНБ-ий хэмжээ US$ 8300 (2009) ам доллар.

Экспортын хэмжээ нь 6,95 тэрбум ам. доллар (2008) бөгөөд гол түншүүд нь АНУ (58.1% ), Гаити (9.3% ), Нидерланд, Их Британи, Бельги зэрэг орон. Экспортын гол бүтээгдэхүүн нь никель, элсэн чихэр, алт, мөнгө, кофе, какао, тамхи, мах, өргөн хэрэглээний бараа зэрэг юм.

Импорт нь 12,14тэрбум ам.доллар(2009), гол түнш нь АНУ(39.2%), Венесуэл(7.7%),Тайвань (5.9%), Мексик(5.4%) Колумби(4.9%). Импортын гол бүтээгдэхүүн нь хүнсний бүтээгдэхүүн, шатахуун, хөвөн, даавуун материал, химийн болон эмийн бүтээгдэхүүн.Олон улсын байгууллагууд, НҮБ, түүний төрөлжсөн байгууллагуудын гишүүн бөгөөд Дэлхийн худалдааны байгууллага, Дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Америкийн улсуудын байгууллага болон бүс нутгийн интеграцийн хүрээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button