Элбэрэлт ээжууд, Энхрий үрс баяраа тэмдэглэлээ

бужигналдан гүйлдэж, том, багагүй баяр хөөрөөр дүүрэн бялхаж байв. Удалгүй тус хорооны дарга үйл ажиллагааг нээж, элбэрэлт ээж нарыг идээ дүүрэн хоймрын ширээнээ урин заллаа. Тус хорооноос жил бүр уламжлал болгон зохиосоор ирсэн хорооныхоо Ачит ээж-ийг хойм¬рын ширээнээ хүндлэн суулгасан нь энэ ажээ. Үр хүүхдээ хайрын дээдээр бялхуулж, халамжит сэтгэлээр өсгөсөн ээж нар хороон даргаасаа Ачит ээж хэмээх эрхэм бөгөөд нэр хүндтэй шагналыг үр хүүхэд, ач зээ нарынхаа өмнө гардан авав. Шагнал авахтай зэрэгцэн үр хүүхэд нь ээждээ зориулж, ач зээ нар нь эмээдээ зориулж цэцэг барин гүйлдэх нь энэ өдрийн арга хэмжээний нэгэн дурсамж байсан.

Ачит ээж нартаа өргөмжлөл, шагналыг гардуулсаны дараагаар Ерөнхий сайд С.Батболд ахаас нь бяцхан дүү нартаа зориулсан баярын бэлгийг өгөв. Энэ өдөр ёстой л хүүхдүүдэд бэлгээр бороо оруулж байгаа мэт олон олон дэмжигч байгууллагын, хувь хүний, аж ахуй нэгжийн зүгээс нийтдээ 300 гаруй бэлэг тараагдсан байна. Хүүхдүүд бэлгээ авахаар алгаа тосон хүлээх нь хэний ч эгдүүг хүргэмээр, өхөөрдөм харагдаж байв. Уут дүүрэн бэлгийг авсан даруйдаа задлан, амттайгаас нь эхлээд амтархан идэх алдрай бяцхан үрсийг та ч харсан өхөөрдөх байсан даа.

Үйл ажиллагаа зөвхөн эхчүүдээ хүндэтгэн дайлж, хүүхдүүдэд бэлэг тараагаад зогссонгүй, зайрмаг, тараг зэрэг тэдний амтархах дуртай зүйлсийг ч мартаагүй байсан юм. Ийнхүү эх үрсийн баяраа угтан хорооны иргэд, хүүхдүүдээ баярлуулахыг зорьсон уг үйл ажиллагаа багачуудын шуугисан дуу, хүмүүсийн цангинасан инээдээр дүүрэн өдөр болж өнгөрлөө. Тус хорооны Ачит ээж өргөмжлөл хүртсэн Цэндийн Цагаач гуайтай хэдхэн хором ярилцлаа.

-Юуны өмнө таньд Ачит ээж эрхэм өргөмжлөлийг гардан авсанд тань баяр хүргэе.

-Баярлалаа. Манай хорооноос зохион байгуулсан энэ арга хэмжээ маш сайхан болж байна. Олон эхчүүд, олон ч хүүхдүүд ирсэн байна.

-Та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Би 1939 онд Ховд аймагт төрсен. Нийслэл хотод Анагаах Ухааны их сургуульд сурч, 1962 онд эмч мэргэжлээр төгссөн. Одоо тэтгэвэртээ байгаа.

-Таны энгэрт Алдарт эх-ийн одон байна. Та хэдэн хүүхэдтэй вэ?

-Тиймээ. Энэ бол Алдарт эх-ийн хоёрдугаар одон байгаа юм. Би зургаан хөвгүүн төрүүлж өсгөсөн хүн. Одоо хүүхдүүд маань сайн сайхан амьдарцгааж байна.

-Зургаан хөвгүүн төрүүлсэн гэлээ. Эмэгтэй хүүхэд гаргахыг хэт их хүсэхээр эрэгтэй хүүхэд гардаг гэж монголчууд ярьдаг. Таны хувьд эмэгтэй хүүхэд хүссээр байгаад зургаан хөвгүүнтэй болчихсон юм биш биз дээ?

-Бараг л тийм гэх үү дээ. Одоо эмэгтэй хүүхэд гарах байх гэхээр л эрэгтэй хүүхэд гарчихна. Ингэсээр байгаад л зургаагийн зургаан хөвгүүн төрүүлсэн дээ. /инээв/

-Ээж болж байсан мөчөө эргээд дурсвал?

-Би оюутан байхдаа хүүхэд төрүүлсэн. Төрөөд удаа ч үгүй 14 хоногийн дараагаас хичээлдээ орсон юм. Тэгээд хичээлдээ орсны дараагаар сурах, хүүхдээ харах хоёр боломжгүй байсан болохоор ээж маань л миний хүүхдийг өсгөж, хүний зэрэгт хүргэсэн дээ.

-Оюутан байхдаа хүүхэд төрүүлэх юм бол хичээл орхигддог гэлцдэг шүү дээ?

-Харинтийм. Би Анагаах Ухааны Их сургуульд таван жил сурсан. Анагаахыг төгсөөд Ховд аймагт очиж гурван жил ажиллаад дараа нь хотод ирээд төрөх эмнэлэг, бусад эмнэлгийн байгууллагад ажиллаж байсан. Харин одоо тэтгэвэртээ гараад гэр зуур л ногоо, жимс тарьж байна даа. Намайг анагаахад сурч байхад Ерөнхий сайдын ээж Янжин хамт сурдаг байсан юм. Бүр нэг ангид байсан.

-Ач нар олон уу?

-Долоон ачтай. Мөн хоёр ачийн маань хүүхдүүд төрөөд хоёр гучтай болсон.

-Ярилцсанд баярлалаа. Танд аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн, урт наслаж, удаан жаргахыг ерөөе.

-Баярлалаа. Эцэст нь хэлэхэд баян хоосон гэж ялгаварлахгүй, хөгшин залуу гэж ялгахгүй, ямар ч хүнтэй зөв харьцаж байвал надад сайхан санагддаг. Би үүнийг хүүхдүүддээ ч байнга захиж хэлдэг. Удахгүй болох гэж

буй Эх үрсийн баярын мэндийг Монголын бүх ээжүүд, бяцхан үрсдээ дэвшүүлье. Мөн надтай хамт 1962-1965 онуудад ажиллаж байсан Зулаадаа мэнд дэвшүүлмээр байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button