Эгэл баатар Эрдэнэбат

энгийнээс энгийн, эгэл хүн. Хувцас загвар, зураач, зохион бүтээгч мэргэжилтэй энэ эрхэм хүч хөдөлмөр, авьяас билгээ хүүхдийн төлөө, түмний төлөө зориулж яваа хүн. Түүний зохион бүтээж хийсэн савхин хувцас гадаадын арав гаруй орны үзэсгэлэн яармагт оролцож эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн. Чанар чансаа, загвар хийц, өнгө үзэмжээрээ юм үзэж, нүд таилсан гадаадынхныг гайхшралд оруулж олон улсын уралдаанаас олон ч шагналыг нь авсан. Өөрөөр хэлбэл энэ нь хийсэн ажилдаа эзэн нь болж чаддагийн тод жишээ. Эрдэнэбат зохион бүтээгч, зураачид сайхан сэтгэл байдаг. Өөрийгөө биш өрөөлийг сайн сайхан явуулахын тулд олон олон ажлыг хийж чөмгөө дундартал зүтгэж яваа нэгэн.

Сүүлийн долоон жилд 280 гаруй иргэнийг ажилд зуучлан оруулж амьжиргааны эх үүсвэртэй болгожээ. Мөн эмзэг бүлгийн 300 гаруй хүүхдийг Амьдрах ухаан урлахуй төв-дөө биечлэн сургаж зураг болон арьсан урлалын чиглэлээр сургалт зохион байгуулж мэргэжилтэй, мэдлэгтэй ирээдүйд идэх талхтай нь болгож яваа буянтан. Энэ хүний гараас олон хүүхдүүд оюуны бүтээлтэй, амьдралаа аваад явчих чадвартай иргэн болгон төлөвшин гарч байгаад олон хүн баярлажявдаг. Хүнээр хүн хийнэ гэдэг хэцүү гэж манайхан ярьдаг. Тэгвэл Д.Эрдэнэбат захирал хүнийг ёстой хүн шиг хүн болгож чаддаг увидастай хүн. Ажил хөдөлмөрийн амт, сурч мэдэхийн шимийг хүнд суулгаж егч чаддагаараа ямар ч ерөнхий боловсролын сургуулийн захирал, менежерээс илүү хүн дээ гэж олон хүүхдийн эцэг эх магтан ярьж байхыг олонтаа сонссон. Хог ухаж явсан хүүхдийг нь Амьдрах ухаан урлахуй төв-дөө аваачиж сургаж ажил хөдөлмөрт зуучилснаар тэр хүүхэд өнөөдөр машин уначихсан ажил төрөл нь тэгширчихсэн Д.Эрдэнэбат захирлыг багш-аа гээд сайхан амьдарч явна лээ. Хүний сайхан сэтгэл энэ хүнд л бий. Хүүхдийн буян заяа энэ хүнийг түшиж, ажил нь сайн явахаас ч яахав гэж тэр хүүхдийн ээж нь ярьж суусан. Эмзэг бүлгийн 300-аад хүүхдийг ажил хөдөлмөртэй болгох сургах нь байтугай өерийнхөө хоёр, гурван хүүхдийг яая гэж явдаг эцэг эх ч байдаг. Тэгэхлээр энэ хүн ямар их ачаалалтай байдаг нь ойлгомжтой. Хунтэй тухтай ч яриад суух зав надад хомс байдаг гэж Д.Эрдэнэбат хэлсэн. Аргагүй юм шиг байна лээ.

Амьдрах ухаан урлахуй төв-ийн тэргүүн Данзангийн Эрдэнэбат нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгч. Сонгогч нараа цэвэр орчинд амьдрах, гудамж зам талбайг засах, сургууль цэцэрлэгийн сургалтын орчинг сайжруулах иргэдийн амьжиргааны түвшинг нэмэгдүүлэх, тал дээр түлхүү анхааран ажилладаг гэж сонсогч нар ярьж байсан. Сэтгэлд гал байхад зууханд гал олддог гэдэг сайхан үг бий. Түүн лүгээ адил Д.Эрдэнэбат гэдэг энэ хүнд хүний сайхан сэтгэл дэндүү их бий. Энэ хүн хүүхэд хүний сайн сайхны төлөө гэж зүтгэж яваа. Д.Эрдэнэбатад хоногийн 24 цаг ч багаддаг юм билээ. Монгол Улсын Эгэл баатар Д.Эрдэнэбат таныг хүүхдийн цагаан буян ивээх болтугай.

Д.ИРМҮҮНЗАЯА

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button