Гарын хүн

Ингээд түүний оронд Ц.Орхон гэх шинэхэн дарга томилогдоод буй. Өнгөн дээрээ улс, бизнесийн хүрээнд хэн ч биш гэгдэж байгаа энэ хүн үнэн хэрэгтээ жинхэнэ Гарын хүн ажээ. Тэрбээр ОХУ-д Нисэхийн дунд сургууль төгсөөд шууд ИНЕГ-т ажилд орсон нэгэн. Дараа нь нисэхийн тээврийн үйлчилгээний чиглэлээр ОХУ-д Нисэхийн академид суралцан төгсч ирэнгүүтээ МИАТ компанид мэргэжилтэн, ахлах мэргэжилтнээр ажиллах болов. Харин өнгөрсөн оны дөрөвдүгээр сард нутгийн ах Р.Бат-Эрдэнэ нь захирал болоод түүнийг татсан байдаг. Ингээд жирийн нэг мэргэжилтэн байсан Ц.Орхон шууд л Маркетингийн газрын дарга болжээ. Гэтэл саяхны хэрэг явдлаар ах нь суудлаасаа салж, дүү орыг нь залгав.

Энэ нь бусдад их том өөрчлөлт юм шиг харагдсан ч үнэн хэрэгтээ түүнийг ямар найдвартай Гарын хүн болохыг нь илтгэв. Одоо түүнд МИАТ-ийг олигтой авч явна гэдэг нутгийн ахын хүлээлгэсэн энэ их итгэлийг даах гэдэг том шалгуур болж байгаа. Нөгөөтэйгүүр Р.Бат-Эрдэнэ захирлын албан тушаалаа өгсөн ч гарынхаа хүнээр үйл хэргээ үргэлжлүүлж байгаа хойно нэг их санаа зовохгүй байгаа биз ээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button