БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао Монгол Улсад айлчилж байна

Энэ удаагийн айлчлал нь БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын 16 жилийн дараа хийж буй албан ёсны айлчлал тул хоёр талаас өндөр ач холбогдол өгч байна.БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябаог Д.Сүхбаатарын талбайд хүрэлцэн ирэхэд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд угтан авлаа. БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдад хүндэт харуулын дарга айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр орны төрийн дуулал эгшиглэлээ. Дараа нь хоёр улсын Ерөнхий сайд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв.

Төрийн ордны Баганат танхимд байрлуулсан хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурсны дараа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао нар Төрийн ордонд уулзав.

БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябаогийн айлчлалын хүрээнд харилцаа, хамтын ажиллагааны 9 баримт бичигт гарын үсэг зурав.

Хилийн дэглэмийн тухай анх удаа гэрээ байгуулав

БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябаогийн албан ёсны айлчлалын хүрээнд Монгол, Хятадын хилийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын гэрээнд гарын үсэг зурав. Монгол, Хятадын хилийн дэглэм, хилийн асуудлыг зохицуулж байх тухай хоёр улсын Засгийн газар хоорондын 1988 оны гэрээг шинэчилэн байгуулж байна. Гэрээ байгуулагдсанаар Монгол Улсын хилийг хамгаалах, улсын хилийн халдашгүй байдлыг хангах, хил орчмын нутаг дэвсгэрт мөрдөх хилийн дэглэм, түүнийг сахин хамгаалах, хилийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гарсан зөрчлийг таслан зогсоох эрх зүйн орчин 1988 оны гэрээнээс илүү боловсронгуй болно.

Түүнчлэн хоёр улсын, тэр дундаа хил орчмын орон нутгийн худалдаа, эдийн засаг, аялал жуулчлалын харилцааг төрийн нэгдсэн бодлого, хууль тогтоомжийн хүрээнд хөгжүүлэх, хил орчмын нутаг дэвсгэр дээрх төрөл бүрийн үйл ажиллагаанд тавих хяналт сайжрах, байгаль орчныг хамгаалах, хилийн усыг зүй зохистой, илүү үр ашигтай байдлаар ашиглаж хамгаалах, зах зээлийн эдийн засгийн шаардлагаас үүдэн гарч буй хил дамнасан байгууламжийг шинээр барьж байгуулах, ашиглах, хилийн боомтыг бүрэн хүчин чадлаар ашиглах үүднээс үйл ажиллагааг нь сайжруулах зэрэг олон талт асуудлаар хоёр улсын Засгийн газар хамтран ажиллах эрх зүйн үндэс бүрдэх юм.

БНХАУ 50 сая юаны тусламж үзүүлнэ

Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт 50 сая юанийн буцалтгүй тусламж үзүүлэх бөгөөд тусламжийн хөрөнгийг хоёр талын харилцан тохиролцсон төсөлд зарцуулах болов.

Улаанбаатар хот Бээжингийн гудамжтай болно

БНХАУ-ын Засгийн газраас олгосон буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Бээжингийн гудамж байгуулах талаарх Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд захидал солилцов.БНХАУ-ын ЭСЯ-ны урд талын зам, талбайг Нийслэлийн ИТХ-ын шийдвэрээр Бээжингийн гудамж болгохоор тогтсон байна. Солилцох захидал байгуулагдсанаар хоёр улсын Засгийн газар хооронд 2008 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээрийн дагуу олгосон буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Бээжингийн гудамжийг тохижуулах ажлыг хийж гүйцэтгэх эрх зүйн орчин бүрдэх юм.

Гаалийн хэлэлцээрийг илүү бодитой, үр нөлөөтэй хэрэгжүүлнэ

Гаалийн асуудлаар хамтран ажиллах, харилцан туслах тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын 1993 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн хэлэлцээрийг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын протоколд гарын үсэг зурав. Протокол байгуулагдсанаар 1993 онд байгуулсан Гаалийн асуудлаар хамтран ажиллах, харилцан туслах тухай хоёр Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг илүү бодитой, үр нөлөөтэй хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдэнэ. Протоколын хүрээнд талууд гаалийн зөрчил болон гаалийн хууль тогтоомж зөрчсөн үйлдэл, гаалийн үнэлгээ, оюуны өмчийн эрхийн зөрчилтэй холбоотой мэдээ, мэдээллийг солилцох боломжтой болох юм.

Түүнчлэн хоёр улсын хууль тогтоомжийн хүрээнд гаалийн хамтарсан хяналт, шалгалт хийх, улс орны аюулгүй байдал, хүн ам, байгаль орчинд хохирол учруулж болзошгүй химийн хорт, тэсэрч дэлбэрэх болон цацраг идэвхт бодист тавих хяналтыг чангатгах, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар хил нэвтрүүлэх үйл ажиллагаатай хамтран тэмцэх, харилцан боловсон хүчин илгээх, туршлага судлах, мэргэшил дээшлүүлэх чиглээр хамтран ажиллах боломж бүрдэнэ.

Хөнгөлөлттэй зээлээр Зүтгүүр вагон худалдан авна

БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэх Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний паркийг нэмэгдүүлэх төсөл-ийн Зүтгүүр вагон худалдан авах дэд төслийн Тусгайлсан зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа. 300 сая ам.долларын хөрөнгөөр Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний паркийг нэмэгдүүлэх төсөл-ийн Зүтгүүр вагон худалдан авах дэд төслийг санхүүжүүлэх эрх зүйн орчин бүрдэнэ. Мөн БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэх Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төсөл-ийн Тусгайлсан зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурснаар Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төсөл-ийг санхүүжүүлэх эрх зүйн орчин бүрдлээ.

Цөмийн энергийн салбарт хамтран ажиллана

Цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Цөмийн энергийн газар, БНХАУ-ын Үндэсний цөмийн корпораци хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Ингэснээр хоёр улсын салбарын байгууллага цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн салбарт цаашид хэрхэн хамтран ажиллах талаар нэгдсэн ойлголттой болох юм.

Мөн Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Боловсролын үнэмлэх, эрдмийн зэргийн гэрчилгээг харилцан хүлээн зөвшөөрөх тухай хэлэлцээрийг сэргээн хоёр улсын Гаалийн байгууллага хооронд салбарын асуудлаар мэдээлэл солилцох эрх зүйн орчинг бүрдүүлэх протоколд гарын үсэг зурав.

Холбогдох баримт бичигт гарын үсэг зурсны дараа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао нар хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл өглөө гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button