Төрийн тахилгат Бурхан Халдун уулын тэнгэрийг тайх ёслол болов

цэнгүүлэн тахих төрийн их ёслол 2010 оны 5 дугаар сарын 31-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт орших Хан Хэнтий уул болох Бурхан Халдун уулнаа ёслол төгөлдөр болж өнгөрөв.Уг тахилгын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, УИХ-ын дэд дарга Н.Энхболд, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Н.Ганбямба нар болон Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн хамба лам Д.Чойжамц, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга, Ерөнхийлөгчийн Ахлах зөвлөх П.Цагаан, Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд, А.Ганбаатар, Л.Пүрэвсүрэн, Э.Зоригт нар, Хэнтий аймгийн засаг дарга Ч.Эрдэнэбаатар болон орон нутгийн удирдлагууд, хишигтэн олон өргөнөөр оролцлоо.

Тахилгын ёслолын өмнөх өдрийн орой Монголын Бурхан шашинтны төв, Гандантэгчэнлин хийд, орон нутгийн хийдийн лам нар Итгэл, Ганданлажаа, Өлзийхутаг буулгах сан зэрэг ном хурж Долоон бурхан одны тахилга үйлдсэн юм. 2010 оны 5 дугаар сарын 31-нд буюу Бурхан Халдун уулын тэнгэрийг тайх тахилга эхлэх үед лам хуваргууд жавдандаа сууж Ламчодов, Жигжид, Очирваань /Жанлавцогзол/, Овооны сан /Дашчиров сан, Эзний сан, Бурхан халдун уулын сан/, Юлтий, Дэвжид сэржим зэрэг ном хурсан бөгөөд энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Бурхан Халдун уулын Чингисийн овоо буюу Тэнгэрийн овоо-ноо хүрэлцэн очив.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төрийн бэлгэдлийг илэрхийлж, хүндэт харуулын дөрвөн цэргээр хамгаалуулан овооны тахилгын тусгайлан зассан талбайд хүрэлцэн ирэхэд тайлгын өрөөл дуудлагын элч Их цагаан өчлийг дуудаж тэнгэрт цацал өргөн угтаж авав.Монгол Улсын Ерөнхийлөгч Ганжуур их хөлгөн судраас адис авч ёслоход хүндэт харуулын цэргүүд Монгол Улсын Төрийн далбаа, Бүх цэргийн Их хар сүлдний Дорнын элч сүлд, Хэнтий аймгийн туг, Чингис хааны хөрөг, Төрийн долоон эрдэнийг овооны хоёр талд хүндэтгэн залж байрлуулав. Энэ үед Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэж Монгол Улсын төрийн тэргүүн Цахиагийн Элбэгдорж хишигтэн олонд хандаж үг хэлсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ, бурхан Халдун уулын Монголын түүхэн дэх өндөр дээд байр суурийг онцлоод Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн газар нутгийг дэлхийн өвд бүртгүүлэхийн тулд тэдгээрийн байгалийн болон соёлын хосгүй гайхамшигт үнэ цэнийг судлан үзэж, үндэслэл гаргах эрдэмтэн судлаачид, мэргэжилтний чадварлаг баг бүрдүүлэх, улмаар дэлхийн өвд бүртгүүлэх санал боловсруулж, ЮНЕСКО-д хандах шаардлагатай гэж үзэж байгаагаа хэлж, байгаль орчноо хамгаалж, өв уламжлалаа дээдлэн явахын чухлыг өгүүлэв. Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Бурхан Халдун уулын тэнгэрийг тайх айлтгалаас адис авч тахилгын гал болох мандлын бурханд өргүүлэн, тэнгэрт илгээх ёслол үйлдэв.

Лам хуврага нар тахилгын цацлын өчил уншиж цацал өргөж, судар дуудахад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж овооны сорогшин модонд хадаг уяж, зул бадраан, сүү өргөн, идээ шүүсийг хөндөж дээжийг овоонд тавив. Энэ үеэр Ерөнхийлөгч зарлиг болгон Эзэн богд Чингис хааны дээдлэн биширч, тахиж шүтэж явсан Бурхан Халдун уулын Тэнгэрийн овоонд энэ цагаас эхлэн хэн боловч гарч үл болохыг тогтоож Тэнгэрийн овооны өмнө доод хэсэгт залсан сорогшин модны хүрээнд шинэ овоо босгон цаашид энэ овоог тахиж байх тухай шийд гаргав.

Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч тэнгэрт хүргэх сумыг хуяг дуулга бүхий мэргэн харваачид өгч, тэнгэрт дуут сум илгээх ёслол үйлдэв. Энэ ёсыг хийж дуусангуут хишигтэн олон өөрсдийн байранд гурвантаа сөгдөн сууж, есөн удаа мөргөв.Түүний дараа хуврагууд Морины сэтэр ном уншиж эхлэхэд Монгол Улсын Ерөнхийлөгч Бурхан халдуун ууланд онголон сэтэрлэх хөх буурал морийг тэнгэрийн хүлэг болгох ёс үйлдэв. Арван настай энэхүү тэнгэрийг хүлгийг Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын малчин, Г.Түмэндэлгэрийн адуунаас сонгон авчээ. Бурхан Халдун уулын Тэнгэрийг тайх ёслолд хол ойроос цугласан нийт 300 гаруй хишигтэн олон оролцсон бөгөөд нар хур тэгшигрсэн сайхан өдөр тохиолоо хэмээн сүсэгтэн олон бэлэгшээж байв.

Монгол түмний олон зуун жилийн туршид тахиж дээдэлж ирсэн Бурхан Халдун уул нь түүхэнд гурван гол хэмээн алдаршсан Онон, Хэрлэн, туул голуудын эх Хэрлэнгийн баруун гарын томоохон цутгал Богдын голын эхэнд орших бөгөөд далайн твүшингээс дээш 2361.5 метрт өргөгдсөн уул юм. Монголын нууц товчоонд 25 удаа тэмдэглэгдсэн хэмээх энэ уул нь судлаачдын үзэж байгаагаар Хияд боржигоны өвөг Бодончарын үеэр тахиж, Чингис хааны үед Монгол туургатны сүлд уул болгосон байна. Түүнээс хойш Хан Хэнтий уулыг 1818 оноос албан ёсоор тахидаг болжээ.1995 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Бурхан Халдун уулыг дөрвөн жил тутамд нэг удаа тахиж байх болсон юм.

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button