Төрийн албанаас 7000 орон тоог цомхотгохыг санал болголоо

зарлагыг нягтлан тооцож санал, дүгнэлт боловсруулах үүрэгтэй ажлын хэсэг байгуулж, тодорхой чиглэл өгсөн. Ингэхдээ төрийн байгууллагуудын орон тоо, зардлыг бууруулах төсвийн орлогын тооцоог хянаж үзэх, хөрөнгө оруулалт, төсвийн тэнцлийн талаар тодорхой тооцоо судалгаа хийж, санал дүгнэлт боловсруулахыг үүрэг болгосон юм. УИХ-ын гишүүн Ч.Улааны ахалсан тус ажлын хэсгийн гишүүд өчигдөр Д.Дэмбэрэл даргад санал дүгнэлтээ танилцууллаа. Ажлын хэсгийн зүгээс дунд хугацаанд төсөв, эдийн засагт учирч болзошгүй ачаалал, хөрөнгө оруулалтын даацыг тооцож гаргасныг онцолж байлаа. Сүүлийн 10 жилийн хөрөнгө оруулалтын байдлаас харахад манай улсын жилийн төсөв дэх хөрөнгө оруулалтын хэмжээ 500-550 тэрбум төгрөгөөс хэтрэхээргүй байгаа нь харагдсан байна. Тиймээс ч энэ жилийн хөрөнгө оруулалтын хэмжээг 550 тэрбум төгрөгт барих хэрэгтэй гэж санал, дүгнэлтдээ тусгажээ. Энэ нь төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлнэ гэсэн үг.

Хөрөнгө оруулалтын бодлогыг оновчтой болгохын тулд энэ онд ашиглалтад орох зайлшгүй шаардлагатай барилга байгууламжид анхаарал хандуулах замаар хөрөнгө оруулалтыг дүнгээр хязгаарлах чиглэлийг Засгийн газарт өгөх нь зүйтэй гэж үзсэн байна. Мөн төсөвт нийт 160 гаруй тэрбум төгрөгийн нөөцийг дайчлах бололцоотой хэмээсэн. Харин зардлыг 50 орчим тэрбум төгрөгөөр бууруулах боломжтой талаар судалгаа гаргасан байна. Тэр дундаас төрийн албаны орон тоог цөөлөх, шат дамжлага, давхардлыг арилгах замаар нийт 7000 орчим орон тоог хасч, 30-аад тэрбум төгрөгийн хэмнэлт гаргахаар тооцжээ. Энэ нь төрийн албан хаагчдын орон тоог таван хувиар бууруулах чиглэлтэй дүйцүүлсэн хэрэг. Энэ тохиолдолд цомхотголд өртөх албан хаагчдад зургаан сарын цалинтай нь тэнцэх тэтгэмж олгоход төсвөөс 13.3 тэрбум төгрөг олгох шаардлага тулгарч буй ч цэвэр ашиг нь 16 тэрбум төгрөг болж үлдэх аж. Ингэхдээ орлогч, зөвлөх нэртэй албан тушаалтнуудыг цэгцлэхэд нэлээдгүй анхаарсан байна. Тиймдээ ч ажлын хэсгийн ахлагч Ч.Улаан эрүүл, мэнд боловсролын салбарын ажилтан, ажиллагсдыг нэг их хөндөөгүй гэж байв. Ингээд зогсохгүй эл чиглэлд зардлыг илүү бууруулах үүргийг Засгийн газарт өгөх нь зүйтэй гэж үзсэн байна. Мөн Засгийн газрын зүгээс төрийн албыг цомхон болгох чиглэлд дорвитой арга хэмжээ авахгүй байгаа учраас төсөвт зардлыг нь албаар хязгаарлаж, түүнд нь бариулах замаар зардлаа хэмнэнэ гэж байв. Нөгөөтэйгүүр, зардлыг бууруулах бас нэг алхам нь УИХ-ын гишүүдийн гадаад, дотоод томилолтын зардал, хууль боловсруулах явцад зарцуулж байгаа хөрөнгийг танах ёстой гэж үзжээ. Нэг үгээр хэлбэл, энэ ажлыг УИХ өөрөөсөө эхлүүлж, улмаар Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газар яам, агентлагийнхаа төвшинд мөрдөх ёстой гэж үзсэн юм байна. Түүнчлэн УИХ-ын гишүүдийн гэгдэж байсан мөнгийг төсвийн эрх баригчдад хуулийн дагуу шилжүүлэхийг санал болгосон байна. Энэ бүхний үр дүнд төсвийн үр ашгийн шалгуур үзүүлэлт сайжрах, төсвийн зардлын орлогоосоо түрүүлсэн тэнцвэрийг барих, төсвийн алдагдлын талаар олон улсын байгууллагын өмнө хүлээсэн амлалтаа хэрэгжүүлэх нөхцөл буюу таван хувьд барих боломж бүрдэнэ гэж ажлын хэсэг үзэж байгаа аж.

Ажлын хэсэг санал, дүгнэлтийн зэрэгцээ Төсвийн тогтвортой байдлыг хангах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хамтад нь боловсруулсан байна. Үүнтэй холбоотойгоор эрсдэлийн санд 209 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр тусгажээ. Харин ирэх сарын 1-нээс цалин, тэтгэврийг тодорхой хувиар нэмэх тухай ажлын хэсгийн саналыг УИХ-ын дарга дэмжиж буйгаа илэрхийлсэн. Мөн УИХ-ын дарга төсвийн зардлын үр ашгийг дээшлүүлэх талаар гаргасан УИХ-ын 27, 85 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх талаар Засгийн газар тодорхой арга хэмжээ авахгүй байгаад шүүмжлэлтэй хандаж буйгаа хэллээ. Мөн гэр бүл, хүүхдийг дэмжих чиглэлээр ажлын хэсэг тодорхой санал оруулж ирэхийг зөвлөв. Ажлын хэсгийн санал, дүгнэлт, түүнтэй холбогдсон УИХ-ын тогтоолын төслийг энэ долоо хоногийн баасан гаригийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болсон.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтсан УИХ-ын гишүүн Ц.Сэдванчигийн 2008 онд ашигтай ажилласан төрийн өмчит компаниуд 2009 онд бүгд алдагдалтай ажилласан байдалд шалгалт хийх шаардлага байгааг онцолсон. Учир нь ажлын хэсэг УИХ-ын даргаас өгсөн удирдамжийн дагуу ажиллахаас гадна ажлын хэсгийн гишүүн тус бүр тус тусдаа нэмэлт судалгаа хийсэн гэдгийг Ч.Улаан гишүүн уулзалтын эхэнд тэмдэглэж байсан юм.

Дугаар 103

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button