Б.Эрдэнэ-Очир Брейк бол хүн төрөлхтний сүүлчийн бүжиг

шилдгүүдийн цуглуулсан хамтлаг бол Crush crew юм. Тус хамтлагийн ахлагч Mr Nee /nick name/ буюу Б.Эрдэнэ-Очиртой ярилцсанаа уншигч та бүхэндээ толилуулж байна.

-Нар, хур тэгширсэн энэ сайхан өдрийн мэндийг таньд болон танай хамтлагийнханд хүргэе. Монголын анхны бөгөөд шилдэг брейк бүжигчдийн Crush хамтлаг хэрхэн байгуулагдаж байсан түүхийг сонирхуулаач?

-Баярлалаа. Нийслэл таймс сонины бүх уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Манай хамтлаг 2003 оны есдүгээр сарын 9-ний өдөр брейк бүжгийн урлагийг мэргэжлийн түвшинд үүсгэн хөгжүүлж, эх орныхоо нэрийг дэлхий дахинаа бүжгийн урлагаар дамжуулан сурталчилах зорилготойгоор байгуулагдсан. Монголд break dance урлагийг хөгжүүлэх шигшээ багийг байгуулж, энэ урлагийн гоо сайхныг хүмүүст ойлгуулах, түгээн дэлгэрүүлэхийг зорьсон. 2005 онд Монголын брейк бүжгийн холбоо ТББ-ыг байгуулсан. Ингэснээр Монголд брейк бүжигчдийг системчилэн бэлдэх цаашлаад олон улсын тавцанд хөл тавих эхлэлийг тавьсан. Үүний хамгийн том жишээ, бараг түүх гэж хэлж болохоор арга хэмжээний нэг бол 2006 онд Дэлхийн домог болсон Gambler хамтлаг Монголд ирж, UB Раlасе-д бидэнтэй хамтран тоглолт зохион байгуулж байсан явдал юм. Монголын брейк бүжгийн холбоо өнөөдөр илүү өргөн цар хүрээтэй, олон бүжгийн клуб, гишүүнтэй болсоор байна. Манай хамтлагийн хамгийн анхны дэлгэцийн уран бүтээл 2009 онд Breakbeat-boy гэсэн нэртэйгээр гарч байсан. Үүнээс хойш The Street гэсэн уран бүтээл гаргасан байгаа.

-Ойрын үед Монголын брейк бүжгийн холбоогоор сонин юу байна?

-Долдугаар сарын 9-нд Beatle and jam гэсэн брейк бүжгийн клубуудын нэгдсэн тэмцээнийг зохион байгуулсан. Үүнийг тэмцээн гэж ойлгохоосоо илүү брейк бүжигчдийн цугларалт гэж ойлгож болно. Бид тэрхүү цаг мөчийг хамтдаа өнгөрүүлдэг, нэг ёсны Party гэж хэлэх ёстой байх. Энэхүү цугларалтад Stap up, UB dance, Stap and speen гэсэн гурван клуб оролцож, шинээр гарч ирж байгаа клуб болон брейк бүжигчдэд туршлага хуримтлуулах зорилгоор, үйл ажиллагааг нь дэмжих зорилгоор жил болгон зохион байгуулж байна.

-Монголд энэ төрлийн бүжгээр хичээллэдэг хичнээн хүн байдаг вэ?

-Яг клубт хичээллэж мэргэжлийн түвшинд сурч байгаа хүүхэд, залуусын тоо 300 гаруй байгаа. Харин хувиараа сурч байгаа хүмүүс олон бий байх. Гэхдээ залуустаа хандаж хэлэхэд брейк бүжгийг мэргэжлийн түвшинд сурч, техникийг нь эзэмших хүсэлтэй байгаа бол, илүү их мэдрэхийг хүсч байвал клубт хичээллэх хэрэгтэй гэж хэлмээр байна.

-Хоёулаа эргээд хамтлагийнхаа тухай ярианд орох уу. Танай хамтлагт Хонгороо гэдэг эмэгтэй гишүүн байдаг. Яагаад заавал нэг эмэгтэй гэж. Брейк бүжгийг эмэгтэйчүүд хэрхэн хүлээж авдаг вэ?

-Crush crew хамтлаг анх байгуулагдахдаа шилдэг бүжигчдийг нэгтгэсэн маш олон гишүүнтэй байсан. Үүнээс одоогийн байдлаар идэвхтэй бүжиглэж байгаа нь найм. Ерөнхийдөө брейк бүжиг бол bboy буюу эрэгтэй, bgirl буюу эмэгтэй брейк бүжигчин гэсэн нэршилтэй. Bboy гэдэг нь break boy, beat boy, broks boy гэсэн үгний товчлол бөгөөд олон утга агуулгатай юм. Дэлхийд алдартай Sofia гээд эмэгтэй брейк бүжигчин байдаг. Тэр Майкл Жексоны Холливүүд гэдэг клипэн дээр бүжиглэдэг франц эмэгтэй юм. Манай хамтлагийн хувьд энэ бүжгийг эмэгтэй хүн бүжиглэж болдог юм шүү, эмэгтэйчүүд ч гэсэн зөвөөр ойлгон сонирхоосой гэсэн үүднээс эмэгтэй гишүүнтэй болсон гэж ойлгож болно.

-Дэлхийд олон алдартай брейк бүжгийн хамтлаг байдаг. Тэднээс хэр их үлгэр жишээ авдаг вэ?

-Дэлхийн түүхэнд бичигдсэн анхдагч хамтлагууд бий. Манай хамтлагийн гишүүн бүр өөр өөрсдийн сонирхож, хүндэлдэг хамтлаг, алдартай брейкчин гэж байгаа. Гэхдээ дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрсөн хамтлаг бол Rock Steady Crew хэмээх хамтлаг юм. Сүүлийн үед Өмнөд Солонгосын бүжигчид маш их хүч түрэн орж ирж байна. Gamlers, People crew, Expression гэх мэтчилэн хамтлагуудыг нэрлэж болно. Харин Францаас Pastry, Америкаас Super Crew, Германаас Flying Staps гэх мэтчилэн хамтлагуудаас үлгэр дууриалал авдаг. Мөн хамтлагуудаас гадна энэ урлагийн төлөөлөгчид буюу брейк бүжгийг хөгжүүлэхэд маш их хувь нэмэр оруулж байсан алдартай хүмүүс олон байдгийг мартаж болохгүй.

-Брейк бүжгийн хүнийг өөртөө татдаг далд чанар, бүжиглэж байх үед төрдөг сэтгэгдэл ямар байдаг вэ. Тухайлбал та яагаад энэ бүжгийг сонгох болсон бэ?

-Брейк бол хүн төрөлхтний сүүлчийн бүжиг гэж ярьдаг. Энэ бүжиг нь хүний хөдөлгөөний оргил цэг рүү тэмүүлдэг. Зөвхөн хөдөлгөөнөөс гадна мэдрэмж, авьяас шаарддаг. Мөн хүний хийж болох хамгийн гайхалтай гэсэн хөдөлгөөнүүдийг агуулж байдгаараа онцлог. Брейк бүжиглэж байхаддэлхийг эргүүлж байгаа мэт сэтгэгдэл төрдөг. Тухайлбал, өөрөө толгойн дээрээ тогтоод сэнс шиг олон удаа эргэлдэхэд төрдөг мэдрэмжийг зөвхөн брейк бүжиг бүжиглэж байгаа хүн өөрөө л мэдэрнэ.

-Хүн ер нь толгой дээрээ тийм хурдтай хэд эргэлдэж чадах бол. Та хэд эргэдэг вэ?

-Ер нь бол толгойн дээр эргэлтийн хувьд дэлхийн Геннисийн номд дээд рекорд 100 давсан байгаа. Миний хувьд 70-80 хавьцаа бол эргэнэ. Анх сурч байгаа хүний хувьд бол толгой эргэх явдал байдаг. Яг техникийг нь эзэмшээд сурчихвал толгой эргэх нь мэдрэгдэхээ больчихдог.

-Бусад бүжгийн төрөл бол бүжгээ дэглэдэг шүү дээ. Харин брейк бүжгийг дэглэдэг үү?

-Ер нь бол бүжгээ дэглэдэг. Гэхдээ энэ бүжгийн уг онцлог нь Free style буюу чөлөөтэй сэтгэх явдал юм. Хамтлагийн багийн дэглэлтүүд, соло дэглэлтүүд гэж байна. Тэмцээн дээр бол ди-жи ямар ая тавина түүнд тохируулан өөрийн хөдөлгөөнийг зохицуулж бүжиглэх ёстой байдаг. Тийм учраас хамгийн өндөр мэдрэмж шаарддаг урлаг юм.

-Хамтлагын бусад гишүүд одоо хаана, юу хийж байгаа вэ. Ойрын үед хамтлагаараа зохион байгуулах ажил байгаа юу?

-Ирэх есөн сард брейк бүжгийн тэмцээн зохиох төлөвлөгөөтэй байгаа. Одоогийн байдлаар хамлагийн гурван гишүүн гадаадад байгаа. Бүгдээрээ цуглахаар уран бүтээлийнхээ ажилд орно.

Н.Бямбасүрэн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button