Усанд осолдож амиа алдах байдал тасрахгүй байгааг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна

усанд осолдож амиа алдах байдал тасрахгүй байгааг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна. Тухайлбал, энэ сарын 24-ны 15.20 цагийн орчим Багануур дүүргийн 5 дугаар хорооны нутагт оршдог сувиллын амралтын орчимд 64 настай эрэгтэй З гэгч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ голын усанд орж байгаад живж нас барсан байна. Дээрх хэргийг Багануур дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.
Налайх дүүргийн 7 дугаар хороонд гэр бүлийн 3 хүн шатаж амиа алдсан хэрэг энэ сарын 24-ны 02.27 цагт цагдаагийн байгууллагад ирсэн байна. Ирсэн мэдээллийн дагуу шалгахад, тус хорооны иргэн 73 настай эрэгтэй Д-гийн өвлийн сууцны цахилгаанаас гал гарч гэрийн эзэн 33 настай төрсөн хүү Ц 7 настай эрэгтэй Д нарын хамтаар угаартсан байдалтай нас барсан байжээ. Дээрх хэргийг Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.
35 настай эрэгтэй Т-г энэ сарын 24-ний 22.20 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутагт явахад нь үл таних 2 эрэгтэй, 2 эмэгтэй хүн нийлж, араас нь цохиж унагаан халаасанд нь байсан 970 евро, 1260 ам.доллар, 60.000 төгрөг бүхий хэтэвчийг нь булаан авч зугтсан байна. Уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.