Монгол-Энэтхэгийн хооронд агаарын шинэ зам нээнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2009 онд анхны гадаад айлчлалаа Энэтхэгт хийсэн талаар мэдээллийн эхэнд дурдаж өнгөрсөн хугацаанд улс төр, батлан хамгаалах зэрэг салбарт харилцаа гүнзгийрч, бизнес, эрдэс баялаг, уул уурхайн чиглэлээр харилцаа сайнаар эхэлж байгааг тэмдэглэж байв.

Монгол Улсын Ерөнхийлөгч ЦЭлбэгдорж хоёр орны хооронд цөмийн эрчим хүч, уул уурхай, хөдөө аж ахуй, соёл боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухаан, мэдээлэл технологийн салбар дахь хамтын ажиллагааг дэмжиж ажиллах, нийгмийн хамгаалал, байгаль орчин, орон нутаг хоорондын харилцаа холбоог хөгжүүлэхээр тохиролцсон талаар сэтгүүлчдэд мэдээллээ.

Хамтарсан хэлэлцээрийн үеэр Монгол-Энэтхэгийн Мэдээллийн технологийн боловсрол, аутсорсингийн хамтарсан төвийг Улаанбаатарт байгуулахад зориулж Энэтхэгийн Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгохоор шийдвэрлэсэн 20 сая ам.долларын зээлийн хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулахаар тохиролцсоныг дуулгав.

Мөн Монголоос Энэтхэгт сургах оюутан, аспирантын тоог нэмэгдүүлэх талаар хэлэлцжээ. Монгол Улс хоёр жилийн хугацаагаар дэлхийн хамтын нийгэмлэгийн дарга болсон. Энэ хүрээнд Монгол, Энэтхэг хоёр улс бүс нутагтаа хамтран ажиллана гэдгээ ярилцжээ. Ингээд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Энэтхэгийн Ерөнхийлөгчийг Монгол Улсад тавтай морилохыг ерөөлөө.

Энэтхэгийн Ерөнхийлөгч хатагтай Пратибха Девисингх Патил дараа нь мэдээлэл хийлээ. Тэрбээр хамтарсан хэлэлцээ халуун дулаан уур амьсгалд болсныг эхлээд тэмдэглэсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгч 2009 онд Энэтхэгт айлчилснаас хойш хоёр талын хамтын ажиллагаа шинэ шатанд дэвшжээ. Түүний үр дүнг цаашид гүнзгийрүүлэхэд энэ удаагийн айлчлал чиглэсэн байна. Энэтхэгийн Ерөнхийлөгчийн Монголд хийж байгаа айлчлал Тулгар төрийн 2220, Их Монгол Улсын 805, үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100, ардын хувьсгалын 90 жилийн ойн жил таарсанд бэлгэшээж байгаагаа илэрхийлээ.

Монгол, Энэтхэг орнууд өнө эртнээс харилцаатай. Ардчилал, хууль тогтоох, хүний эрхийг дээдлэх зэрэг чиглэлд хамтран ажиллах, хоёр талын харилцааг харилцан ашигтай, дэлхий дахин, бүс нутгийн хэмжээнд үр дүнтэй хөгжүлэх нь чухал гэдгийг хэлж байсан юм.

Хоёр орны хооронд соёлын салбарт 2009-2012 онд хамтран ажиллах хөтөлбөрийн хүрээнд БНЭУ-ын Засгийн газрын тэтгэлгээр Энэтхэгт суралцах монгол оюутны тоог жилд 50 хүртэл нэмэгдүүлэх, Энэтхэгийн техник, эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрт хамрагдагсдын тоог жилд 150-д хүргэхээр шийдвэрлэснээ хатагтай Пратибха Девисингх Патил мэдэгдэв. Цацраг идэвхт бодис, цөмийн энергийг энхийн зориулалтаар ашиглах талаар мөн ярилцжээ. Хоёр тал батлан хамгаалах мэдээллийн салбарт хамтран ажиллах, агаарын нийслэгийн чиглэлээр хамтран ажиллахаар ярилцаж агаарын зам шинээр нээхээр зөвшилцжээ.

Монгол Улс дэлхийн ардчилын хамтын нийгэмлэгийг тэргүүлэх болсонд Энэтэгийн Ерөнхийлөгч талархал илэрхийлж бүхий л бололцоогоор туслахаа амлав. Монгол Улсын зүгээс Энэтхэгийг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн болоход дэмжлэг үзүүлсэнд мөн чин сэтгэлийн талархал илэрхийллээ. Хоёр тал цаашид ч бүх чиглэлээр хамтран ажиллана гэдгийг хатагтай Ерөнхийлөгч хэлж байлаа.

Хэлэлийн бага хурлын төгсгөлд Энэтхэгийн Ерөнхийлөгч Монгол Улсын Ерөнхийлөгч ЦЭлбэгдоржийг эх оронд нь дахин айлчлахыг урьсан юм.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button