Хамтдаа хорт утаанаас салцгаая
тусдаа алба хүртэл байгуулсан ч өнөө хэр үр дүнд хүрдэггүй ээ. Урин дулаан цаг болж утаа багассан болохоор ард иргэд утаа гэж зүйлийг мартах шинжтэй. Уг нь бол яг урин дулааны цагийг л далимдуулж утаанаасаа салах хэрэгтэй шүү дээ. Өнгөрсөн хугацаанд утаагүй түлш, зуух гээд олон зүйл төсөл хэрэгжүүллээ. Харамсалтай нь утаагүй түлш нь гэр дулаацуулдаггүй, утаагүй зуух нь хэтэрхий үнэтэй гэх мэт асуудлаас болж тэдгээр төслүүд төдийлөн газар аваагүй билээ.
Иргэдэд утаагүй зуухыг банкны хямд лизингээр авах энэ тэр нөхцөл санал болгож, бүр нүүрс түлэхийг нь эрc хориглоод ч дийлсэнгүй. Саяхнаас энэ асуудлыг шийдвэрлэхээр нийслэлийн удирддагууд шинэ төрлийн утаагүй зуухнуудыг иргэдэд санал болгож эхэлжээ. Ингэхдээ өмнөх шиг банкны лизинг энэ тэр гэсэнгүй. Зуухны үнийн 70 хувийг төр дааж байгаа бөгөөд иргэд зөвхөн 30 хувийн төлбөрөө төлснөөр шинэ зуухтай болох юм байна. Төр ийн хөнгөлөлт үзүүлэхийн зэрэгцээ төмөр нүүрээ ч бас харуулжээ. Өөрөөр хэлбэл, утаагүй зуухыг худалдаж авахгүй бол албадан нүүлгэх хүртэл арга хэмжээ авна гэнэ. Эхний ээлжинд илүү асуудалтай гэгдэх цөөн хэдэн дүүрэгт энэ хөтөлбөр хэрэгжиж эхэлнэ гэсэн. Юутай ч хорт утаанаас салах зөв бодлого юм шиг санагдаад.
Хамгийн гол нь иргэдэд хямд олгож байна. Иргэд маань ч бас энэ боломжийг ашиглаад хямдхан халаалт сайтай, утаагүй зуухтай болчих хэрэгтэй шүү дээ. Ер нь тэгээд төр засаг л болохгүй байна, утаатай, хортой нөхцөлд бид амьдарч байна гэж байхаар утаанаас салахын тулд хамтдаа зүтгэе л дээ. Нэг нь баахан зуух нийлүүлээд байдаг нөгөө нь гэдийж суугаад байвал утаанаас сална гэдэг бүтэшгүй мөрөөдөл болж хувирна. Харин энэ удазд төр хийх ёстой ажлаа хийчихлээ. Өөрөөр хэлбэл, утаагүй зуухыг иргэдэд маш хямд үнэтэйгээр нийлүүллээ. Нөгөө талд иргэд иргэнийхээ үүргийг биелүүлж хямд үнэтэй утаагүй зуух авах л үлдэж байна. Нөгөөтэйгүүр нийлүүлэгдэж байгаа утаагүй зуухны чанар ямар байх вэ гэдэг асуудал ч бий. Чанаргүй утаагүй зуух нийлүүлэгдээд байвал бас болохгүй. Тэгэхээр нийслэлийн удирдлагууд, холбогдох албаны хүмүүс нь иргэдэд нийлүүлэх утаагүй зуухныхаа чанарт ч бас сайтар хяналт тавиад, болохгүй бол шууд эрхийг нь цуцдаад энэ тэр гэж болно шүү дээ. Иргэдэд нийлүүлсэн зуухны чанарын баталгааг хэдэн жилээр ч юм уу, төр хариуцах хэрэгтэй. Баталгаат хугацаа гэдэг шиг. Нөгөө талд иргэд нь ч бас хариуцлагатай байж, иргэнийхээ үүргээ биелүүлээд, утаагүй Улаанбаатарын төлөө хамтдаа зүтгэе л дээ.
Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй гэдэг байх аа. Хорт утаанаас хамтдаа салъя, болж л таарна.
Л.Дэлгэр