Монгол Улс Тува улстай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа
Монгол улс Тува улстай хамтын ажиллагааны гэрээ байгуулж баримт бичигт Тува улсын Ерөнхий сайд Шолбан Кара-оолы болон Монгол улсын Увс аймгийн Засаг дарга Э.Цасчихэр нар гарын үсэг зурлаа. Ингэснээр хамтын ажиллагаа хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн гэж хэлж болох юм.
Тува нь Увс аймагтай түншийн харилцаатай байдаг бөгөөд 2003 онд тус улсын Төлөөлөгчийн газрыг Улаангомд нээн ажиллуулсан байна. Мөн өнгөрөгч 2009-2010 онуудад манай улсын зүгээс 20 орчим үзэсгэлэн худалдааны арга хэмжээг зохион явуулж байснаас гадна хоёр талаас наадам, онол практикийн бага хуралд болон чуулганы ажилд оролцох төлөөлөгчдийг байнга солилцдог болсон байна.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Тувагийн их, дээд сургуулиудад Увс аймгийн оюутнууд суралцдагийн дээр Тувачууд Увс аймгийн Тэс сумыг эрчим хүчээр хангадаг байна.