Сонгуулиар хүний амь хохирвол буруутай этгээдэд 25 жилийн ял ногдуулна
Төрийн эрх мэдлийг хууль бус аргаар авах зорилгоор сонгуулийг зохион байгуулалттай будлиантуулсан бол 5-10 жилийн хугацаатай хорих ялаар шийтгэнэ, Зохион байгуулалттайгаар сонгууль будлиантуулсан хэргийн улмаас хүний амь хохирсон, их хэмжээний эд хөрөнгийн болон хор уршиг учирсан бол 16-25 хүртэлх жил хорих ялаар шийтгэнэ, Сонгууль будлиантуулах гэмт хэрэгт оролцохоор завдсан боловч гэмт хэрэг эхлэхээс өмнө энэ тухай төрийн зохих шатны байгууллага, албан тушаалтанд сайн дураараа мэдэгдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө гэсэн заалтууд тус тус багтсан байлаа.
Хоёр гишүүний хуулийн төсөл нь тус тусдаа орж ирсэн бөгөөд УИХ-ын гишүүн З.Энхболд нараас өргөн барьсан хуулийн төслийн үзэл баримтлал нь Монгол Улсын Ерөнхийлөгч болон УИХ, Орон нутгийн хурлын сонгууль, ард нийтийн санал асуулгад оролцох үед санал хураалтын дүнд хууль бусаар нөлөөлөх, будлиантуулах зорилгоор саналын хуудас ашиглан 1-ээс илүү удаа санал өгсөн, эсвэл 1-ээс илүү удаа санал өгөхийг санаатайгаар зохион байгуулсан бол 3-6 cap хүртэлх хугацаагаар баривчлах ял шийтгэнэ гэсэн заалтыг тусгасан бол УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нарын өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд тусгаснаар Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг авахыг завдах, мөн учруулсан хохирлын хэмжээ их бол зохион байгуулагч этгээдийг 25-аас дээш жилээр хорих хүртэл ял төлөвлөхөөр тусгасан байна.
Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүд дээрх төслийг дэмжих нь зүйтэй гэж үзэн өнөөдрийн чуулганаар хэлэлцэхээр шийдвэрлэлээ. Ирэх онд сонгууль болохтой холбоотойгоор хувьсгал хийнэ гэж ярих хүмүүс нэлээдгүй болсон. Энэ нь олон нийтийн тархийг эртнээс угааж Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг авах оролдлогоо эхлүүлж байна гэж ойлгож болох талтай. Тиймээс үзэл баримтлалынхаа хувьд зөв зүйтэй төсөл гэдгийг гишүүд санал нэгтэй дэмжиж байлаа.
Б.Өнөр