Улаанбаатар таймс сонины хувьчлалын тухай

тутмын сонин, сайтуудын анхаарлын төвд байна. Хачирхалтай нь санаатай болон санамсаргүй байдлаар Улаанбаатар таймс-ыг Нийслэл таймс сонинтой андуурч үзэгч, уншигч олонд ташаа мэдээллийг түгээх боллоо. Саяхан tү-9 телевизээр манай Нийслэл таймс сонины эхний нүүрийг скайнардсан хэлбэрээр шууд гаргаж хууль бус хувьчлал, луйвраар боссон сонин мэтээр олон нийтэд гүжирдлэгийн мэдээ, мэдээлэл түгээв.

Мөн www.bor shuwuu.mn сайтад дурдсанаар Улаанбаатар таймс сонины хувьчлалтай холбоотой материалын дотор Нийслэл таймс гэх нэрийг зориуд дунд нь оруулж байгаа нь санаатай үйлдэл гэж үзэхээс аргагүй байна. Манай сонины нэр хүндэд илтэд халдаж байгаа тул эндүүрлийг арилгах үүднээс бяцхан тодруулга хүргэе. Нийслэл таймс сонин нь төрийн ямар нэгэн өмчийн харьяалалгүй, эдийн засгийн хувьд биеэ даасан, аль нэг нам, улстөрчөөс хараат бус өдөр тутмын үндэсний төв хэвлэл билээ.

Цаашид Нийслэл таймс сонины талаар бодит бус мэдээлэл уншигчдад хүргэж байгаа тохиолдолд хуулийн дагуу зохих байгууллагад хандаж гомдол гаргах болно гэдгээ мэдэгдье. Уншигч олныг төөрөгдөлд opyyлж буй мэдээлллийн бодит үнэний талаар www.bor shuwuu.mn сайтад хэрхэн мэдээлснийг нь тоймлон хүргэе. Жич сайтад бичигдсэн мэдээллээс нийтэлж байгаа болно.

Эрт урьд цагт хотын дарга М.Энхболд Ерөнхий сайд Н.Энхбаяртай чухал асуудлаар уулзмаар байна гэсээр уулзжээ. Уулзалтын гол сэдэв нь Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль баталсантай холбогдуулж, Улаанбаатар таймс сониныг хувьчлахтай холбоотой байв. Урьдчилж хийсэн бэлтгэлээ танилцуулж, зарчмын добро авахаар бараалхсан аж.

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулинд улсын болон орон нутгийн төрийн байгууллага дэргэдээ хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглосноор Улаанбаатар хотын захиргааны харьяанд байсан Улаанбаатар телевиз, Улаанбаатар радио, Улаанбаатар таймс сониныг тус тус хувьчлах хууль эрх зүйн орчин бүрджээ.

Бэлтгэлийг хангахын тулд Улаанбаатар таймс сонины эрхлэгчээс яруу найрагч Ү.Хүрэлбаатарыг халж (Ү.Хүрэлбаатар ба дурлал-өмчийн гурвалжин гээд яривал хүмүүс салахааргүй олон ангит кино болно), оронд нь яруу найрагч Ж.Саруулбуянг томилсон байв. М.Энхболд, түүний данхар түрийвч Т.Бадамжунай нарын Улаанбаатар таймс-т санаа тавьдгийн учир нь сониндоо ч бус сонины шинэ байранд байжээ. Д.Сүхбаатарын нэрэмжит Хэвлэлийн үйлдвэрийн том байрыг Улаанбаатар таймс хэмээх жижигхэн сонинд өгөөд, дараа нь сониныг хувьчлах нэрээр хэвлэх үйлдвэрийн байрыг, байрыг ч гэж дээ доорх газрыг нь хусах-аар хоёр найз урьдчилан тооцсон байжээ.

Энэ хоёр Улаанбаатарын газрыг баруун, солгойгүй борлуулж амташсан нөхөд л дөө. Тэдний наймааны улмаас тэр үед Улаанбаатарын газар амьжиргааны өртөг, газрын үнэ хамгийн өндөрт тооцогддог Токиогийнхоос ч давж гараад одоо тогтвортой хадгалагдаж байна. MSC гэхэд л Дуурийн театрын өмнөх газрыг авахын тулд хахуульд нь хагас тэрбум төгрөг өгсөн гэж нэг захирал нь ярьсан байдаг. Өдгөө Сэнтрал тауэр нэртэй болсон уг байшинг барьвал бараг л дээвэр дээр нь Хятадын тагнуулууд нарлангаа Төрийн ордныг дурандаж, доогуур нь хонгил ухаж, түүгээрээ төрийн өндөрлөгүүдийг Хурцдаж авчраад архидуулсаар хамаг баялгийг маань хусчих юм гэх маягтай хийрхэл дэгдэж байсан.

Л.Гүндалай хашааг нь нурааж, нэгэн эх оронч эмгэн хонины гуя хулгайлж байгаа зураглал эцсийн дүндээ газрын л маргаан байсан юм. М.Энхболд Улаанбаатар таймс сониныг хувьчилж авах, түүндээ намынхныгаа баг болгон оролцуулах санал тавьсан нь зүгээр санд мэнд зурсан зураг биш, харин алсыг харж боловсруулсан төлөвлөгөө байжээ. Н.Энхбаярын нэрийг л баривал юу ч хийж, бүтээж болдог байсан цаг. Тийм учраас түүний нэр дор М.Энхболд Т.Бадамжунайн сийрэг зөвлөгөөгөөр сонины хувьчлал нэртэй төсөл хэрэгжүүлэхээр эхлүүлэв. М.Энхболд хотын дарга болсон цагаасаа хойш надаас нэг ч төгрөг авахаа больсон.

Урьд нь би багын найзыгаа гуйхад нь хэдэн төгрөгөөр туслахаасаа хэзээ ч татгалздаггүй байсан. Харин хожим сонсоход Т.Бадамжунай угжаад байх болсон юм билээ гэж Жасрайн Жанцан агсан ярьдаг байжээ. Хотын Ерөнхий менежерийг худалдаж авсан, залуудаа тавдугаар баазын диспетчер байсан Т.Бадамжунай Улаанбаатар таймс сонины хувьчлалын ерөнхий диспетчерийн үүргийг гүйцэтгэх болжээ. Хувьчлалын дараа Улаанбаатар таймс сонингийн төсөлд Медиа холдинг компани 800 орчим сая төгрөг зарцуулсан тул 49 хувьтай, До.Чулуунбаатар өөрийн хувь дээр нэмж бусдын хувийг худалдаж авсны тул 34 орчим хувьтай болжээ. Ингээд Улаанбаатар таймс сонин төслийнхөн учир начраа олоод төвхнөж, цаашид хэрхэн яаж ажиллахаа шийдэхээр болж байтал улс төр гуай оролдож эхэлжээ.

Э.Дагиймаа До. Чулуунбаатар хоёр

Тухайн үед хүмүүс Э.Дагиймаа яагаад Улаанбаатар таймс сонины асуудалтай холбоотойгоор ингэж идэвхжив ээ гэж гайхаж байлаа. Удахгүй өрнөсөн үйл явдал энэхүү асуултад тодорхой хариу өгсөн. Улаанбаатар хотын өнөөгийн удирдлага Улаанбаатар таймс сониныг хувьчилж авсан До.Чулуунбаатар ахлагчтай менежментийн баг нь гэрээнд заасан өр төлбөрийг барагдуулна гэсэн заалтыг биелүүлээгүй гэсэн шалтгаар, үнэн хэрэг дээрээ үнэхээр зарцуулсан нь үнэн эсэх, зарцуулсан ч яг хэдийг зарцуулсан нь тодорхойгүй, ямар ч байсан үүргээ биелүүлээгүй Л.Сэргэлэнгийн мөнгө хэмээх шүүхээр шийдэгдээгүй тул өгөх ёсгүй мөнгийг өгсөнгүй гэж хувьчлалыг хүчингүй болгож, хүний хуулийн дагуу авсан өмчийг хууль бусаар дээрэмдсэн.

Одоо болохоор цагдаа нар шахаж шаардсан учир тийм шийдвэр гаргасан гэж тайлбарлахыг оролдож байгаа. Цагдаа нар нь ч цагдаа нар. Шүүхийн шийдвэр гараагүй байхад аль нэг талд нь орж, нэгийг нь зөвтгөж, өмгөөлдөө авсныхаа хэргийг хүртэл шалгахгүй царцааж, нөгөөг нь буруутгаж, хэрэг хийгээгүй байхад нь хүртэл орон шоронд оруулж хэлмэгдүүлнэ, элдвийн дарамт шахалт үзүүлж, хууль зөрчиж ажиллана. Тэгснийгээ албан тушаал, погооноороо хамгаална.

Нэгд, 2011 оны тавдугаар сарын 4-ний өдрийн Нийслэлийн Өмч хувьчлалын комиссын хурлаар Улаанбаатар таймс сонины өмч хувьчлалын үр дүнг гэнэт яаравчлан хэлэлцэж, менежментийн багийн хувьчлалыг хүчингүй болгосон. Шүүх өмч хувьчлал зөв буруу явуулсаныг шийдээгүй байхад ийм шийдвэр гаргасан нь хууль бус.

Хоёрт, нийслэлийн 2011 оны төсөвт тусаагүй ч Л.Сэргэлэнгийн хохирсон хэмээх мөнгө буюу 493 сая төгрөгийг Л.Сэргэлэнд хууль бусаар гаргаж өгсөн.

Гуравт, Захиргааны шүүхээс Улаанбаатар таймсын хувьчлалыг хүчингүй болгосон Засаг даргын захирамжийн үйлчилгээг түдгэлзүүлэх шийдвэр гаргаж хүргүүлсээр байтал давж заалдаж буй нэрийдлээр мэдэн будилж хуурамч дуудлага худалдаа явуулж, Улаанбаатар таймс сониныг хууль бусаар дахин хувьчилсан байгаа.

Тэгээд хувьчилж авсан нь хүн нь хэн гэж бодож байна? Таахгүй байна уу? Нөгөө До.Чулуунбаатарын тухай элдвийн цуу яриа тараагаад байсан Э.Дагиймаа. Ц.Нямдорж бол ТВ-5 телевизийнхний эцэг шиг байдаг хүн л дээ. Ганбаяр гэдэг нэг сэтгүүлчийг татаж Баянзүрх дүүргээс НИТХ-д сонгуульсан. Ургах наран хэмээх хорооллын тухай нэвтрүүлэг хийсний шан. Зарим учир мэдэх хүний ярих нь Ц.Нямдорж, Д.Дорлигжав нарын Увсын мафи энэ улстөр санхүүгийн нарийн төлөвлөсөн өргөн далайцтай махинацийн явцад хэвлэх үйлдэрийн газрыг өөрсдийн мэдэлд авсан ба түүнийгээ шударга үйлс болгохын тулд Н.Энхбаяраар оролдож байж ч болзошгүй гэнэ. Улаанбаатар таймс сонины хувьчлал хэмээх зохиомол хэрэг уршиг тарьж, До.Чулуунбаатар хилсээр шоронд сууж байхад, Э.Дагиймаа тэнд хаяагаа хадарч, хэлмэгдсэн мэргэжил нэгтнээ өмөөрөхийн оронд мууг нь үзэх гэж шиншилж явсан байх нь.

Банкнаас авсан зээлээ төлж чадахгүй баахан хэл аманд өртөж байсан Э.Дагиймаа До.Чулуунбаатарын ар худрагаар гэнэт баяжаад хагас тэрбум төгрөгөөр Улаанбаатар таймсыг хувьдаа авав. Нөхөр нь том бизнесмен юм гэнэ. Ийнхүү Монголд Ц.Нямдорж гэнэт ядуурч, түрээсийн амбаарт амьдарч Э.Дагиймаа гэнэт баяжиж, Улаанбаатар таймс сонины эзэн болов. Хувьчлал ч гэж дээ. Ийм нөхөд хуулийн дагуу ажиллана гэж үү? Э.Дагиймаа хуулийн хугацаанд буюу 14 хоногт багтааж төлөх ёстой 500 сая төгрөгөө төлөөгүй. Тэгсэн ч Улаанбаатар таймс сониныг хууль бусаар хувьчлаад авчихжээ. Өмнө нь мөнгөө төлөөгүй гэсэн шалтгаар хувьчлалыг буцаачихаад одоо болохоор мөнгөө төлөөгүй байж очоод суучихсан, хотоос санхүүжилт авахаа тохирчихсон, захиалгат өгүүллүүдээ бичээд сууж байна. Хэрэв ахиад хувьчлал буцвал өөрөө сурвалжлуулах л ажил хийгээд байх шиг, тэр хүүхэн.

Гэтэл хувийн өшөө хонзондоо сохорсон Ц.Нямдорж сайдынхаа даалгаврыг авсан шинэ цагийн ногоон малгайтнууд хуулийн хана хэрмийг талхчин урагш зүтгэсээр. Сүүлийн үед МАХН-ын рэйтинг өсч, МАХН-МҮАН эвсэж эхэлж байгаа нь МАНАН-гаас салахыг хүссэн ард түмэнд нэгэн ёсны Хонгилын үзүүр дэх гэрэл болж байгаа тул айж түгшсэн МАНАН-гийн удирдлага тэр хонгилыг бөглөхийг хүснэ. Харин Ц.Нямдорж өөрийн булхайтай үйлээ намынхаа төлөө хийж буй баатарлаг гавъяа мэт сүржигнэж, эрх баригчид түүнийг нь чимээгүй өөгшүүлж буйд цагдаагийнхан даварч Н.Энхбаярыг гэрчээр бус сэжигтнээр татахын тулд мэдүүлэг авах гэж оролдов гэжээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button