Цагдаагийн хурандаа С.Баатаржав Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд хамтын ажиллагаа чухал
оролцоо, хамтын ажиллагаа сэдэвт сургалт, зөвлөгөөн 2011 оны арванхоёрдугаар сарын 16-нд нийслэлд зохион байгуулагдах юм. Уг зөвлөгөөний талаар болон цагдаагийн байгууллагаас гарч байгаа гэмт хэргийг бууруулах, илрүүлэхэд ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа талаар Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа С.Баатаржавтай ярилцлаа.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд цагдаагийн байгууллага төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагаа ихээхэн чухал ач холбогдолтой гэдэг. Энэ удаа зохион байгуулагдаж байгаа сургалт зөвлөгөөний зорилго ч бас энэ чиглэлтэй хорбоотой юу?
-Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай Монгол улсын хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай Монгол yлсын хууль, үндэсний хөтөлбөр, Олон нийт цагдаа хамтын ажиллагаа, Хүн худалдаалах, хүүхэд эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор ашиглахаас хамгаалах зэрэг үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хангаж, нийслэл хотын нутаг дэвсгэрийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн, иргэд, байгууллага, олон нийтийн үүрэг, оролцоог нэмэгдүүлэх замаар гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд чанарын ахиц гаргахад энэ зөвлөгөөний зорилго оршиж байгаа гэж хэлж болно.
-Сургалт зөвлөгөөнд тавигдаж байгаа илтгэлүүдийн сэдэв уншигчдын анхаарлыг ихээхэн татаж байх шиг байна?
-Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийн үүрэг оролцоо гэсэн үндсэн агуулгын хүрээнд Гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд хэвлэл мэдээллийн байгууллагуудын үүрэг оролцоог нэмэгдүүлэн, хамтын ажиллагааг идэвхижүүлэх арга замууд, Хүн худалдаалах, хүүхэд эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор ашиглах гэмт хэрэг болон, гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх ажилд хорооны хэсгийн байцаагч, нийгмийн ажилтан, өрхийн эмч нарын багаар ажиллах чадавхийг нэмэгдүүлэх, Байгаль орчны журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох ажилд иргэд олон нийт, төрийн бус байгууллагуудын оролцоо, хяналтыг бий болгож төлөвшүүлэх нь гэсэн харилцан хамаарал бүхий сэдвүүдээр ажил хариуцсан болон мэргэжлийн хүмүүс илтгэл тавьж, хэлэлцүүлэг зохион байгуулж оролцож байна. Ихээхэн үр дүн гарна гэж итгэж байна.
-Нийслэлийн цагдаагийн газраас гадна хичнээн байгууллага оролцож байгаа вэ?
-Зөвлөгөөнийг нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн ерөнхий газар, Нийгмийн хэв журам хамгаалах газар, Нийслэлийн цагдаагийн газар, Эрүүгийн цагдаагийн газар, Мөрдөн байцаах газар, хэрэг бүртгэх газар, Нийслэлийн прокурорын газар, дүүрэг хороодын иргэдийн хурал, Засаг дарга, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажил хариуцсан алба хаагчид, нийгмийн ажилтан, өрхийн эмч, олон нийтийн байцаагч нар болон хэвлэл мэдээллийнхэн, төрийн болон төрийн бус байгууллагууд, байгаль орчин, аялал жуулчлал, хил хамгаалах, иргэний бүртгэлийн байгууллагуудын төлөөлөл оролцож байна. Өргөн хүрээг хамарсан, олон талын үр дүнтэй зөвлөгөөн болно.