Эрүүл мэндийн салбарт үр дүнд хүрэхүйц том төсөв батлагдсан
-Эрүүл мэндийн салбарын 2012 оны төсөв батлагдлаа. Хэдий хэмжээний төсөв батлагдсан, юунд зарцуулагдах вэ?
– Энэ жилийн төсвийн хувьд эрүүл мэндийн салбарт нэлээд тодорхой үр дүнд хүрэхүйц том төсөв батлагдсан. Өнгөрсөн онд гэхэд 300 гаруй тэрбум төгрөг байсан бол одоо 500 орчим тэрбум болж салбарын сайдын багцаар батлагдаж байгаа.
Тэр дотроо хамгийн чухалд тооцогдож байгаа нь хөрөнгө оруулалт юм. Энэ жилийн хувьд 116.1 тэрбум төгрөг батлагдахаар болж байгаа.