Хотын төвд өндөр барилга бариулах сонирхолгүй байгаа
-Сүүлийн үед хотын төв хэсгээр өндөр шилэн барилгууд нэлээд хэд баригдлаа. Цаашид ч ийм барилгууд баригдсаар байх уу?
-Улаанбаатар хотын төвөөр өндөр барилгууд бариулах сонирхолгүй байгаа. Яагаад гэвэл, Улаанбаатар хотод өөрийн гэсэн төлөвлөпт, уламжпалт дэг жаяг бий. Богд уултайгаа харьцдаг харьцаа гэдэг ч юм уу.
Тиймээс Улаанбаатар хотын төв талбайгаас урагшаагаа нээлттэй маягаар байлгах хот төлөвлөлтүүд явагдаж байгаа. Харамсалтай нь биднээс шалтгаалахгүйгээр дунд нь янз бүрийн барилгууд баригддаг. Үүнийг аль болох хориглож байгаа. Гэхдээ бид шинэ хорооллуудаа цаашид хөгжүүлнэ.
Тухайлбал, шинэ хотын төвийг Яармагт, 22-ын товчоо, Баянголын амад, мөн долдугаар хороолол зэрэг газруудад аюулгүй байдлыг хангасан, нарийн судалгаанд үндэслэж хот төлөвлөлтийг хийж байна.