Үр хүүхдэдээ өвлүүлж, үеийн үед УИХ-ын гишүүн байх хууль гаргачихаасай даа

Гэвч үүний цаана энэ хуулийг гацаах, сонгуулийг хуучин тогтолцоогоор явуу­лах хүсэлтэй хүмүүсийн хорон ажиллагаа идэвхжиж эхэл­лээ. Тэдний гол зорилго нь УИХ-д үлдэх санаархал. Өөрсдийгөө үүрд УИХ-ын гишүүн байх хувь тавилантай гэж эндүүрдэг эрхэм гишүүд хуу­лиа ч баталж чадахгүй хүүхэд, нохойн доог болж эхэллээ.

Тэд 2012 онд өөрийгөө уначих вий гэж эмээсэндээ хуулийн төсөлд өөрт ашигтай бүх хувилбарыг оруулахаар зүтгэж байна. Тэдний энэ хичээл зүтгэлд мажоритари тог­толцоогоор тойргоос нэр дэв­шээд ялалт байгуулж чадаагүй нэр дэвшигчид намын нэрийн суудал руу шил­жихэд тавигдах 28 хувь хэмээх босго нэлээд саад болж буй бололтой. Тойрог­тоо ажилладаггүй, хоо­сон амлалтаар сонгогчдоо хуурсан гишүүдийн хувьд иргэдийн 28 хувийн саналыг авна гэдэг амаргүй даваа. Ядаж 28 хувийн санал авч чадах­гүй бол намын нэрээр авсан суудал руу шилжиж чадах­гүйд хүрнэ.

Сонгуулийн тухай хуу­лийн шинэчилсэн найруул­га батлагдсанаар ийм нөх­цөл байдал бий болох тул тойргийн мандат багасч, өр­сөл­дөгч олонтой болсон З.Энхболд нарын гишүүд Сонгууль хуучнаараа яваа­сай гэж ханцуйн дот­роо залбирч сууна. Энэ ч үүд­нээсээ Сонгуулийн хуу­лийг гацаах, хугацаанд нь бат­луу­лахгүй байх гэж хэрэндээ хичээж, далд явуулга хийж бай­гаа тухай яриа ч чих дэлсэв.

Ийнхүү хуулийг өөрсдийн эрх ашигт нийцүүлэхээр хичээж байгаа эрхэм гишүүд нэр­тэйгээр нь үеийн үед парламентын гишүүн байх, үр хүүхдэдээ өвлүүлж үлдээх тунхаг бичиг гаргачихаасай даа хэмээн иргэд шивэр авир хийх боллоо. УИХ-ын ги-шүүний, намын эрх ашиг байж болох ч, хууль тогтоох дээд байгууллагын үйл ажиллагаанд ард түмний эрх ашиг л нэгдүгээрт гэдгийг санах учиртай. Харамсалтай нь сонгууль дөхсөн энэ үед хэлэлцэгдэж буй Сонгуулийн хууль улстөрчдийн эрх ашиг, ам-бицаар дүүрэх бололтой.

Тэдний амбиц нь уясаар хууль батлагдахгүй өдий хүрснийг ч энд дурдахад илүүдэхгүй. Иргэдийн эрх ашиг хөндөгдсөн асуу-дал болохоор нүдээ аниад шахам кноп дардаг эрхмүүд өөрсдийнхөө УИХ-ын гишүүн болох эсэхтэй холбоотой асуудал дээр ширхэг бүрчлэн ажиллаж, бие биеэ шан­таажилдгийг өнгөрсөн хугацаанд харлаа.

Харин одоо Сонгуулийн хууль энэ долоо хоногт бат­лагдана гэж долоо хоног бүрийн даваа гарагт хэлдэг УИХ дахь намын бүлгийн дарга нарын үг биелэх болов уу гэсэн хүлээлт л байна. Энэ долоо хоногийн эхэнд гэхэд л Хууль эцэс­лэн боловсруулах ажил шуударлаа. Долоо хоног­тоо багтаад Сонгуулийн хуулийг эцэслэн батална хэмээн Ө.Энхтүв­шин, Ч.Сайн­ханбилэг нар мэдэгдсэн.

Юутай ч энэ долоо хоногийн төгсөлд юу болохыг харцгаая.

Д.Өнөржаргал

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button