Монголын ирээдүйг боддог сэтгэлтэн бүхэн үүнийг цааш сурталчлахыг чин сэтгэлээс хүсье!!!

Хүн бүрийн хүчин зүтгэлээс Монгол Улсын өдгөө хий­гээд ирээдүй шууд шалтгаалах учир нэхэл хатуу­тай нэгэн зүйлийг чин сэтгэлээсээ гуйн хүсч, Монгол Улсын иргэн бүр ухтугай, ухаар­тугай хэмээн энэхүү ил захидлыг бичвэй.

Нэхэл хатуутай хэмээхийн учир нь өгүүлэх зүйл буюу Архинаас аюул, сарха­даас самуун болсны хор хөнөөлийг хойч үе, хожмын өдөр нэн хатуу нэхэн бууж, Монгол үндэстний уг удамд гай гамшиг тохиохыг тодот­госон хэрэг буюу. Архи хэмээх аюулт хорыг хүнсний бүтээг­дэхүүн хэмээн хөөргөн нэр­лэж, зүйл зүйлийн өнгө зүс, нэр гуншин, сав боо­дол­тойгоор, хэмжээ хяз­гааргүй үйлд­вэрлэж, хилийн чанадаас хяналтгүй оруулж, дэл­г­үүр бүгдэд дэлгэн худал­даж, байшин бүхэнд баар хэмээх архичны газар нээсээр байтал, цөөн хэдэн мон­гол­чууд маань архинд автах бус, живж үхэж эхэлвэй. Төр засгийн эрх мэдэлтнүүд бээр архинд живж байгааг мэдэхгүй бус мэдэж, харах­гүй бус харж байгаа атал юунд эс дуугарна вэ? Ард түм­нээ хордуулж, ашиг олох нь өнөөдөртөө хэрэгтэй мэт боловч, маргааш элэг дот­рын эмгэг өвчтөнөө эмчлэх гэж хэчнээн хөрөнгө зар­цуу­лахыг наад зах нь тооцмоор юм даа.

Буруу замаар будаа тээвэл, буцахдаа шороо тээнэ гэдэг­сэн. Азийн чоно гэх архинаас болж, арав гаруй хүн нэгэн дор амиа алдах үед цээр хорио тогтоож, долоо хоног хэр амар амгалан бай­сан даа. Гэвч холыг харж, алсаа бодсон арга хэмжээ аваагүй л өнгөрсөн. Төр хэмээгч зөв юманд зөөлөн хан­даж, буруу зүйлд төмөр нүүр-ээ харуулах ёстой бус уу. Хүн ахтай, дээл захтай хэмээх эртний монгол ёсоо эр­хэмлэдэг тул эхлээд дээд хүмүүст цөөн үгийг зориу­лав.

Хүн бүхний мэдэж бай­гаа­гаар, өнөөдөр архины аюул, сархадын самуун-аас болж, өдөр бүр хүн амиа алдаж, аюул осолд орж, эрүүл мэнд, эд хөрөнгө, эв эе, ихийг бүтээх цаг заваа сүйдэлж бай­на. Нийгмийн элдэв сөрөг үр дагавар болсон хэрүүл тэм­цэл, зодоон цохион, гэр бүлийн маргаан, хулгай дээрэм, биеэ худалдах, хууль бус хуйвалдаан зэргийн шууд шалтгаан нь бус гэхэд шал­таг өдүүлбэр нь архи л юм.

Бас нэгэн зүйлийг онцлон дур­дахад, архи хэмээх аюулт хор хэчнээн олон сай­хан авьяас билигт хүнийг орч­лон­гоос авч одсоныг байнга сур­гамж болгон санах учиртай. Олон үг улиг, цөөн үг билиг хэмээдэг. Архины аюулаас сэрэмжлэх арга тун амархан. Иргэн танаас ямар ч хөрөнгө мөн­гө, цаг зав, ажил яв­дал, мэр­гэжил мэдлэг шаардах­гүй, зүгээр л та өөрөө архи уухаа л больчих. Найз нөхөд чинь элдвээр шахаж шаардавч, аманд тань лав цут­гахгүй шүү дээ. Зөвхөн тэв­чээр л хэрэгтэй. Зөвхөн тэв­чээр! Аян­даа найз нөхөд чинь ойл­гож, харин ч таны сайн үл­гэр дуурайл газар авах бол­но. Хүн бүр архи уухаа больчих­вол, архитай хол­богдсон олон зүйлийн хууль бус үйл явдал ч аяндаа унтарна. Хам-гийн эрхэм нь хойч үе маань аврагдана. Энэ бүхэн монгол хүн бүрийн сэтгэлийн тэн­хээ зүт­гэл тэвчээрээс шалтгаална.

Удахгүй шинэ жил болох нь. Шинэ жилийн дараа төч­нөөн хүн согтуу явж осгож үх­жээ, хөлдөж хөрч эрэмдэг зэрэмдэг болжээ гэх муу ёрын мэдээ энэ жил бүү сонсогдох болтугай хэмээн захидлын үгээ төгсгөе.

Ш.Чоймаа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button