Монголын ард түмэн Ардын намаас тэгтлээ уйдаагүй байх шүү

-Удаан дуншсан Сонгуулийн хуулийн эцсийн хэлэл­цүүлэг байнгын хороо­гоор дэмжигдлээ. Энэ хууль хуулийн хугацаандаа амжиж батлагдах болов уу?

-Сонгуулийн хуулийг бат­лагдаасай гэж хүсч байна. Олон түмэн үүнийг хүлээж байгаа. Энэ хуулийг анх 2008 оны намраас ярьж эхэлсэн. Одоо 2012 оны босго алхахад цөөхөн хоног үлдлээ. Хуулийн хугацаа гэж бий. Энэ өдрүүдэд л хоёр нам харилцан буулт хийж, маргаж мэтгэлцэж буй зүйлээ хойш тавьж, улсын эрх ашгийн төлөө гар өргөн, кноп дарах учиртай.

-Шинэ хууль батлагд­санаар таны сонгогдсон тойрог болох Дундговь аймаг гэхэд л нэг мандаттай болно. Тэгэхээр өрсөлдөөн улам ширүүсэх нь ээ?

-Тухайн тойрогт нэр дэвшигчид нэрээ дэвшүүлж, өрсөлдөөн гарч таарна. Тэр л жаягаараа явна шүү дээ.

-Хуулийн төсөлд мажоритариар нэр дэвшигч­дэд босго тогтоохоор оруулж байгаа. Босгоо давж чадах­гүй байх вий гэсэн айдас ч зарим гишүүнд байх шиг. Таны хувьд үүнд ямар бодол­той байна вэ?

-Ажлын хэсэг нэлээд удаан ажиллаж, босгыг тогтоож байхад түүнийг нь хөдөлгөх гэж оролдох хэрэггүй. Дахиад л хугацаа алдана шүү дээ.

-Та Дундговьд нэр дэв­ших үү. Босго давж чад­на гэдэгтээ итгэлтэй байна уу?

-Харин ямархуу байгаа юм бол доо.

-Хэлж мэдэхгүй байгаа юм уу?

-Тийм.

-Ер нь Х.Наранхүү гишүүн та хоёр орон нутагтаа хэр ажилладаг юм. Хэн нь илүү санал авах боломжтой вэ?

-Өөрийгөө сайн мэдэхгүй байж хүнийг хэлээд ч яах вэ. Би нэгэнт нутгийн ард түмний итгэлийг өвөрлөж, энэ УИХ-д сууж байгаа хүний хувьд орон нутаг­тайгаа холбоотой явдаг. Дунд­говьчуудын дуу хоолой, хүсэл зоригийг нь илэрхийлэх, тэндхийн ашиг сонирхлыг хам­гаалах асуудал миний эрхэм үүрэг. Энэ үүргээ биелүүлэхийн төлөө би чадах ядахаараа явдаг.

-Шинэ хууль батлагдвал ирэх сон­гуулиар нэг хэсэг нь намын нэрийн өмнөөс, нөгөө хэсэг нь өөрийн нэрээр тойрогт нэр дэв­ших нь. Та аль хувилбарыг нь сон­гож өрсөлдөх бодолтой бай­на?

-Тэр миний хүсэл зоригийн асуудал биш. Нам мэднэ.

-Хувь хүнийхээ хувьд аль хувил­бараар нэр дэвшвэл дээр гэж бодож байна вэ?

-Үүнийг хэлэхэд арай эрт байна.

-Шинэ хууль батлагдвал сон­гогдох магадлал нь багасчих учраас сонгуулийг хуучнаар нь явуулах сонирхолтой улстөрчид ч байгаа сураг дуулдлаа. Тэд хуу­лийг уях арга саам эрээд яваа юм биш үү?

-Хүний дотрыг хүн өнгийж харах биш. Ер нь бол би энэ хууль ямар ч байсан батлагдаасай билээ. Улстөрчид энэ л эрх ашигт өөрийнхөө эрх ашгийг нийцүүлэх учиртай. Хувь гишүүний эрх ашгаас намынх дээгүүр, намын эрх ашгаас улсын эрх ашиг дээ-гүүр байх ёстой.

-Ер нь батлуулахгүй байх сонирхолтой хүмүүс байгаа гэдэг­тэй санал нийлэх үү?

-Ламбугай юу бодож суугааг тэр бүр гаднаас нь таах хэцүү. 76 гишүүн чинь 76 хувь хүн шүү дээ. Тодорхой намын гишүүд тэр намын­хаа эрх ашгийг л хам­гаална.

-Танай намыг ирэх сонгуульд МАХН-тай эвсэж оролцох нь гэсэн шум тарах боллоо. Энэ хэр үнэний ортой юм бол оо?

-Би сайн мэдэхгүй байна. Нэмж хэлэхэд үүнд янз янзын бодол, болгоомжлол бий.

-Тодруулбал?

-Намын төлөө өгөх саналд ямар нэг байдлаар хэлбэлзэл гарахыг үгүйсгэхгүй. Манай намын нэр хүнд нэлээд буурсан тухай яриа гадуур байна. Би үүнийг Юу л бол доо гэж хэл­нэ. Лай ч бай­на, зай ч байна. Ца­гаа болоод их наадмын зүлэг ногоон дэвжээн дээр гараад ирэхэд учир бий. Монголын ард түмэн Ардын намаас тэгтлээ уйдаа­гүй байх шүү.

-МАН-ын санал МАХН руу хуваагдаж байгаа тул АН-ын рей­тинг өндөр байна гэсэн судал­гаа ч гарсан дуулдана лээ?

-Сонгууль дөхөөд ирэхээр янз бүрийн таамаглал дэвшүүлдэг шүү дээ. Түүний л нэг байх.

-МАХН-ын дарга Н.Энхбаяр та хоёр найзууд байсан шүү дээ. Одоо ямар харилцаатай бай­даг вэ?

-Сүрхий найз гэх нь юу юм. Ер нь харилцаатай байлгүй яах вэ. Манай намын дар­га байсан хүн шүү дээ.

-Ер нь МАН МАХН-тай нэг­дэж сонгуульд орох уу гэдэг асуудал яригдвал та ямар байр суу­ринаас хандах вэ?

-Улстөрийн тооцоог Cонгуу­лийн хууль батлагдсаны дараа нэлээд сайн хийх биз. Жингийн туухай дээр тавьж үз­нэ. Ярилцана. Гэхдээ МАХН-ын нөхөд юу гэх юм бол доо. Ма­най намын Бага хурал юу гэж үзэхийг ч би өнөөдөр хэлж мэдэх­гүй байна.

-МАН нэрээ сольсон нь сон­гуулиар сөрөг үр дагавар дагуулж болзошгүй. Та нам нэрээ сольс­ныг зөв гэж үзэж байна уу, эсвэл?

-Манай нам Их хурал дээрээ яриад 99 хувиар шийдсэн. Одоо үүний хойноос эргэж хургасан зүйл яриад хэрэггүй.

-Намын хувьд тийм бай­даг байж. Х.Баттулга сайд Хамтар­сан Засгийн газар ажил хийх боломж олгохгүй байна гэж ярих боллоо. Үүнийг юу гэж үзэж байна вэ?

-Х.Баттулга сайдын юу ярьж байгаа нь надад нэг их хамаагүй. Харин төмөр зам дээр АНУ-аас авах 188 сая долларын тусламж 0 болсонд би харамсаж явдаг. Ма­най Засгийн газар үүнд олигтой хүч тавиагүй.

-188 сая долларын тусламжийг авч чадаагүйд Засгийн газ­рыг буруутгаж байна уу?

-Манай төмөр зам хамтарсан төмөр зам шүү дээ. 50 хувийн Оросын хөрөнгө оруулалттай. АНУ тусламж үзүүлэхийн өмнө урьдчилж шалгана, түвшинг нь тогтооно гэж ярьсан юм билээ. Ингэхэд нь Орос улс Манайх их гүрэн. Америк биднийг шал­гаад байх даа яадаг юм гэж хэлэлгүй яах вэ. Америкчууд их хэмжээний мөнгө өгөх гэж бай­гаа гэдэг утгаараа ямар бай­дал­тай зүйлд тусламж үзүүлэх гэж байгаа, дараа нь ямар үр ашиг гарах вэ гэдгийг ярьсан юм.

Би тухайн үед яаманд бай­сан. Тэгээд Нэг нь заавал шал­гана гээд ч яах юм. Нөгөөх нь хүн мөнгө өгнө гэж байхад шал­гуу­лах­гүй гэж гүрийгээд ч яах юм. Үүнд харилцан ам хэлээ ололцож, асуудлыг шийдмээр бай­на гэж санал гаргасан. Гэвч болоо­гүй.

-Ер нь төмөр замтай хол­боотой асуудлууд 1949 оны гэрээтэй холбогддог. Ингэхэд та УБТЗ-ыг удирдаж байхдаа энэ гэрээг шинэчилчихэж болоогүй юм уу?

-Болоогүй.

-Яагаад?

-11 удаа яриа, хэлэлцээрийн ард суусан. Тэгээд хувь дээр очоод л гацчихдаг юм. Төмөр зам гэдэг бол геополитикийн том эд юм билээ. Мань мэтээс нэлээд дээгүүр зүйл.

-Хоёр урсгалтай төмөр замыг хийх тухай яригддаг ч өнөөг хүртэл биеллээ олсон нь үгүй. Үүнийг яагаад хийгээгүй юм бэ?

-Хоёр урсгалтай төмөр замын тухайд хүслээр болдог эд биш. Шаардлага нь гараад ирвэл мөнгө төгрөгөө олоод барьж, байгуулж л таараа. Үүнээс илүүтэйгээр одоо байгаа нөөц бололцоогоо бүрэн дүүрэн ашиглах асуудал хам­гийн чухал. Энэ чинь үе шат­тайгаар хэрэгждэг ажил. Наана нь олон үе шат бий. Тэгж явах нь зөв.

-Таны харж буйгаар одоо бай­гаа нөхцөл боломж нь юу байна?

-Шавхагдаж дуусаагүй.

-Тухайлбал ямар нөөц бай­на?

-Өртөөдийн тоог олшруулж, өртөөний замуудыг уртасгаж бол­но. Дохиоллын системээ бүрэн автомат тогтолцоонд шил­жүүлж болох юм. Хоёр өртөөний хооронд галт тэрэг зөрөх нэмэг­дэл төхөөрөмж оруулж болно. Энэ мэтчилэн олон арга бий.

Замынхаа эрээсний даацыг нэмэгдүүлэх, зүтгүүрийнхээ пар­кийг шинэчлэх, илүү хүчин чадал­тай болгох, засварынхаа баа­зуу­дыг бэхжүүлэх гэх мэтчи­лэн олон ажил байгаа. Түүнийг дэс дараатайгаар хийж байна.

-Та төмөр замыг удирдаж байхдаа нөөц боломжийг бүрэн дүүрэн ашиглаж ажиллаж чад­сан уу?

-Аливаа зүйлийг би бүрэн гүй­цэд хийчихсэн, чадсан гэж хэлнэ гэдэг том асуудал. Хийх зүйл илүү их байсан. Түүнээс би сая дээр нэрлэлээ.

Д.Өнөржаргал

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button