Хятадын хөгцөрсөн мантуунаас иргэдээ хамгаалах хууль зүйн орчин алга гэв
болон холбогдох бусад хуулийг хэлэлцлээ.
Уг хуулийг дэмжихтэй холбоотой асуудалд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Э.Бат-Үүл, Н.Ганбямба, Х.Наранхүү, Г.Баярсайхан, П.Алтангэрэл нарын гишүүд шүүмжлэлтэй санал дэвшүүлсэн. Тухайлбал УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл Хүнсний аюулгүй байдлыг анхаарах хэрэгтэй. Хүнсний тухай хууль биш Хүнсний аюулгүй байдлын тухай хууль гэж хэлэлцэх ёстой. Европ стандарт гэж тавьж байгаа. Гэхдээ энэ нь явсаар аюулгүй байдлын асуудал. Хууль гараад хэрэгжүүлэх гэхээр олон зүйлийг хязгаарладаг. Аюулгүй байдлыг хангах хэрэгтэй. Бид эцсийн дүндээ аюулгүй байдлыг л ярих ёстой юм хэмээн салбарын сайд болон дэд сайдад хандан санал дэвшүүллээ.
Мөн Н.Ганбямба гишүүн Д.Тэрбишдагва гишүүний гаргасан горимын саналын дагуу хүнсний хуулиудыг нэгтгээд Үндэсний аюулгүй байдлыг хангаж чадах уу гэдэг хууль, эрхзүйн ор-чинг хэлэлцэж шийдэх байх гэж найдаж байна. Аюулгүй байдалд тохирсон стандарт тогтоох хэрэгтэй. Хүнсний аюулгүй байдал, дээрээс нь агаарын бохирдол, шатахуун тосноос шалтгаалаад хүүхдийн цуснаас төмрийн хэмжээ нь хэт их гардаг.
Дотоодын хүнсний үйлдвэрлэлээ дэмжихдээ тааруу, гаднаас авчирсан хүнсний гарал үүсэл тодорхойгүй, үйлдвэрлэсэн хугацаа тодорхой бус, эсвэл хугацаа хэтэрсэн байдаг. Хятад, солонгос ханзыг монгол хүн мэдэхгүй тул барааны шошго монгол хэл дээр байх шаардлага тавих ёстой хэмээгээд хятадууд хорт утааны баг зүүж төмсний зоориндоо ордог, хөгцөрсөн мантууг бодисоор шүршээд хөвсгөр, цагаан болгодог, цагаан гурил гээд шохой оруулж ирсэн, хуучин наранцэцгийн тосыг буцааж савлаад эргүүлээд зардаг муу санааг цухас дурьдсан юм.
Санал хэлсэн гишүүдийн дийлэнх нь Хүнсний тухай хуулийг Хүнсний аюулгүй байдлын .тухай хууль гэж оруулъя гэсэн саналтай байсан. УИХ-ын гишүүн Г.Баярсайхан Дэлхий дахины хандлага гэж дагаж давхиж болохгүй. Монгол Улс экологийн цэвэр бүтээгдэхүүн хэрэглэдэг улс учраас хамгийн аюулгүй хүнсийг монгол хүн хэрэглэх ёстой. Энэ талд илүү анхаарах ёстой шүү, сайд аа гэсэн юм.
Гишүүн Д.Тэрбишдагва Хүнсний хуулийг хойшлуулж Хүнсний аюулгүй байдлын тухай хуулийн төсөлтэй хамтатган хэлэлцэх хэрэгтэй. Монголчуудын 3941 хувь нь ядуус. Тэд орлогынхоо 50-иас дээш хувийг хүнсэндээ зориулдаг. Гэхдээ аюулгүй хүнс хэрэглэж чадаж байна уу, үгүй юү гэдэгт анхаарах ёстой. Хүнс, хүнсний аюулгүй байдлыг ялгасан хууль хэрэгтэй. Хүнсний хууль бол ерөнхий хүрээ нь зөв гарсан байна гэсэн санал хэллээ.
Мөн дэлхий долоон тэрбум хүн амтай болсны нэг тэрбум нь өлсгөлөнд нэрвэгдсэнийг, 2050-2060 оны үед хүн ам 10 гаруй тэрбумд хүрч хүнсний асуудал нэн тулгамдах учир үүнийг хуульдаа оруулах хэрэгтэй гэх гишүүн ч байв. Гишүүн Х.Наранхүү Аюулгүй байдал гээд ярих юм. Наад үгээ аваад хаячих. Энэ үгнээсээ болоод маргаад байх юм. Зүгээр л хүнсний чанар, эрүүл ахуй гэж заагаад оруулчих гэсэн юм.
Харин гишүүд энэ саналыг хүлээж авсангүй. Дараа дараагийн санал хэлсэн гишүүд мөн л аюулгүй байдал гэсэн заалт бүхий хуулийн төсөлтэй хамтад нь буюу өөрөөр хэлбэл Хүнсний тухай хуулийн төслийг, Хүнсний аюулгүй байдлын тухай хуультай зэрэгцүүлэн хэлэлцэх нь зүйтэй гэж үзэн гишүүд дэмжлээ. Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы хуралдаанд УИХ-ын гишүүн Н.Ганбямба танилцуулах юм.
Б.Тогтох