Шинэ жилийн хоол нэг иймэрхүү л байх юм даа

Нүүр гараа угаагаад нөгөө хувцасаа өмсөөд гэдэг шиг шинэ жилээр гоёж гоодохгүй хүн гэж бараг үгүй биз ээ. Байгууллага хамт олны шинэ жилээс эхлээд найз нөхдийн, гэр бүлийн, мэргэжил нэгтнүүдийн гээд шинэ жилийн баярыг олон удаа тэмдэглэдэг хүн бишгүй л байгаа. Би л гэхэд нэг жилдээ гурваас дөрвөн шинэ жилийн арга хэмжээнд дунджаар оролцдог. Ёстой л нүүр гараа угаагаад нөгөө хувцасаа өмсөөд л явж өгнө шүү дээ. Эрэгтэй хүмүүс амарыг ч хэлэх үү нэг хослолтой байхад дотор захтай цамц зангиа хоёроо солиод л шинэ жил хэсээд байна шүү дээ. Хөөрхий бүсгүйчүүд бол над шиг олон шинэ жилд орох болбол тус бүрт нь өөр өөр даашинз өмсөх гэж нэг санаагаа зовооно.

Зарим шулуудсан гарууд бол нэг даашинзаа улиг болтол нь бүх арга хэмжээнүүдэд өмсөх нь ч бий л дээ. Гэхдээ л ховор. Хэрэв бүгдэнд нь нэг даашинзтайгаа туучихвал өнөөх гэрэл зураг гээч юм нь жаахан дурсгал муутай байдаг юм билээ. Уг нь дөрвөн шинэ жилд орсон байтал бүгдэнд нь өнөөх л цэнхэр цагаан даашинзтайгаа байгаад байвал найз нөхөд, гэр бүлийнхэн чинь авахуулсан зургийг чинь үзээд аягүй бол ‘’нэг шинэ жилд яасан олон хүмүүстэй зургаа даруулаав дээ’’ гэж хэлэх биз. Цааш нь бүсгүйчүүлийн зовлонг тоочоод байвал их ээ. Өвлийн дүн хүйтэнд дайшинзтайгаа яаж явах, эсвэл хувцасаа хаана яаж солих, жаахан зохион байгуулалтгүй шинэ жилийн арга хэмжээний үеэр бүр бие засах өрөөнд даашинзаа сольж өмсөхийг ч үгүйсгэхгүй…

Харин энэ удаад өгүүлэх гээд байгаа зүйл маань шинэ жилийн гангараанууд биш ээ. Ходоодоо нөөж, орой шинэ жил дээрээ очоод амттай шимттэй юм сайн идэж авья байз гэж ирээд л ам булаалдсан хүмүүсийн сэтгэлийг гонсойлгодог шинэ жилийн зоогийг жаахан гоочломоор санагдлаа. Та бод доо. Ямарч албан байгууллагын, хамт олны, газар албадын шинэ жилийн арга хэмжээ нь мэдээжийн хэрэг нэг муу цайны газарт болохгүй нь хэнд ч ойлгомжтой. Улсдаа үнэлэгдэж, хэрэглэгчиддээ танигдаж чадсан томоохон байгууллага бол ресторан энэ тэрд нь тэмдэглэх нь хэнд ч тодорхой. Тухайн байгууллагын нэр хүнд, ажилчдын сэтгэл ханамж гэж бас байна биз дээ. Тэгэхээр жижиг биш байгууллагууд томоохон газрыг сонгон шинэ жилээ тэмдэглэнэ. Ийм үед 100-аас дээш хүний багтаамжтай, тохижилт боломжийн, орчин нь тансаг, хоол нь амттай, үйлчилгээ сайтай гэх мэтийг багтаасан үйлчилгээний газрууд нь шинэ жилээр ачаалалтай байдаг гэж хэлж болно. Харамсалтай нь сүүлийн үед ийм газрууд шинэ жилийн арга хэмжээг жаахан халтуурддаг болсон нь тоогүй. Дээр хэлсэн сайхан орчин, зоог, үйлчилгээ энэ тэр шууд л салхинд замхарна.

Та бид шинэ жилээс бусад үеэр найз нөхөдтэйгээ, хамт олонтойгоо энд тэндхийн ресторан, томоохон пааб гээч газруудаар бишгүй л орж байдаг. Тэр нь ч зүгээр, энэ нь гайгүй гээд л ялгаж байгаад тухтай суух газраа сонгодог нь нууц биш. Бидний сонголтонд хамгийн түрүүнд нөлөөлдөг зүйл бол нэгдүгээрт орчин, дараагаар нь хоол, үйлчилгээ, үнэ гэх мэт зүйлсүүд ордог. Гэвч энэ бүхэн тэр шинэ жил гээчээс нь болоод хугасардаг гэж хэлэх гээд байна л даа. Найзуудтай тухтай ярилцаж суудаг байсан орчин нь тансаг газар шинэ жилийн арга хэмжээ хүлээн авахаараа зуун задгай гээч нь л болчихдог. Гэр бүлээрээ орж ирээд амттай сайхан хоол иддэг байсан газар шинэ жилээр байгууллага хамт олноороо орохоор хэрчим мах, хэдэн төрлийн байцаатай л угтана. Тав тухыг нь биширдэг байсан өнөөх ресторан чинь там болгоод хаячихсан юм шиг хааш яааш болсон байх нь энүүхэнд.

Тэр хоол нь бол заримдаа арай хэтэрмээр. Жижигхэн помидор байдаг даа, яг хумсны толой шиг. Түүнийг чинь дундуур нь нэг хуваагаад, ямар ч гэнэ вэ нэг сонин нэртэй байцааны хальс тавган дээрээ дэвсчихнэ. Түүнийхээ дээр хэрчим мах тавиад хажууд нь нэг бондгор будаа хөмөрчихсөн. Ингээд л таны шинэ жилийн зоог. Будааны чинь дээр хэдэн нунтаг юм цацчихсан бол тэгээд л амтлагчтай будаа юм уу даа. Арай гайгүй зоог нь гэвэл, том помидороос хоёр хэрчимийг, хоёр хэрчим огурцытай тавиад, тосонд чанасан мэт тахианы махаа голд нь нялайтал нь тавьчихна. Өнөөх байцаа чинь хажууд нь байж л байна. Яалаа гэж тэрийгээ мартах вэ. За даа будаа бол олон хүний зоогийг бэлдэж байгаа үед байнга шүү дээ. Ингээд л арай гайгүй зоог нь болж байгаа юм уу даа.

Танай байгууллагын эсвэл хамт олны тань шинэ жилээ тэмдэглэсэн газарт та өмнө нь шинэ жилийн сезоны үе эхлээгүй байхад, тодруулбал бусад үеэр орж байхад чинь арай ч ийм хоолтой байгаагүй л байлгүй.

Манайхны нэг үг байдаг даа. Хоол олон хүнийх тусмаа амтгүй, ходоодонд олон төрлийн юмыг хольвол тусгүй гэж. Ёстой л олон хүний хоол болохоороо л ийм болж байгаа юм байна л даа. Аз таарч шар айраг, архи хоёр нь дундалж, хугасалж болдоггүй юм болохоороо амт чанарт нь өөрчлөлт орчихгүй байгаа юмаа. Яана даа энэ шинэ жилийн зоогийг, ямар бид чинь гадаадын баячуудын иддэг тавганы голын жаахан хэсэгт нь шамбааралдсан янз бүрийн өнгөтэй гоймонг хоол гэж идэж сурсан хүмүүс биш дээ. Аяга дүүрэн гурилтай шөл, таваг дүүрэн цуйван нэхээгүй. Өгдөг хоолоо өгч, ордог орц жороороо л хоолоо хий л дээ. Ийм юм бичлээ гээд намайг өлсгөлөн хүн гэж битгий ойлгоорой. Мэдээжийн хэрэг аятай тухтай, сайхан хоол зоогтой газрууд байгаа л байх. Тийм газруудыг би үгүйсгээгүй. Харин нэг тиймэрхүү, шинэ жилийн баярыг маань сэтгэл дундуур үлдээхээр үйлчилгээтэй газруудыг л хэлж байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button