Сарын шилдэг нь Лхамаа

Аравдугаар сарын шилдгийн шалгаруулалтад боксын ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн П.Сэрдамба зорилго нэгтнүүдээ манлайлсан юм. Харин арваннэгдүгээр сарын амжилтаар Голландын Амстердам хотноо болсон жүдо бөхийн гран-при тэмцээний -78 кг-д аваргалсан ОУХМ Пүрэвжаргалын Лхамдэгд 46 хувийн саналаар бусдыгаа хошуучлав.

Тэрбээр онлайн санал асуулгын гуравдугаарт жагссан ч MYOX, МССХ болон бусад байгууллагын төлөөллөөс бүрдсэн тусгай комиссын дүнг нэгтгэхэд тэргүүнд шалгарчээ. Арваннэгдүгээр cap эмэгтэй тамирчдад ээлтэй байсныг удаалсан FIDE мастер А.Энхтуулын авсан саналаар илэрхийлж болно.

Дөрөвхөн хувийн зөрүүгээр аман хүзүүдсэн энэ шатарчин Бразилийн Калдас-Новас хотноо зохиогдсон 18 хүртэлх насныхны өсвөрийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн юм.

Дашрамд дурдахад тэрбээр өнгөрсөн жил болсон сурагчдын ДАШТ-д аваргалж байсан билээ. Жүдоч Д.Төмөрхүлэг 37, сүмоч Хакүхо М.Даваажаргал 16, гарьд Н.Ганбаатар 9 хувийн санал авчээ.

Эх сурвалж Таван цагираг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button