Багш нарын ажил хаялт цагаа оллоо

сэргийлэх боломжийг олгов. Өглөөний ургах нарнаас өмнө сургуульдаа явж, шөнийн харуй бүрийд ирдэг арван жилийн сурагчид хэд хоног ч гэсэн дулаан гэртээ амарч, халуун аарцаа уух нөхцөл бүрдлээ.

Тийм ч болохоор энэ удаагийн багш нарын ажил хаялтыг эцэг эхчүүд дэмжиж, хайртай үрсийнх нь төлөө оюунаа уудалж байдаг багш нарын үйлдлийг хэдхэн хоног л тэвчээртэй хүлээчихвэл хэн хэнд нь хэрэгтэй байна. Ядаж л өнөө маргаашийн тав, арван төгрөгт санааширч суухгүй болчихвол зөвхөн ажилдаа анхаарлаа хандуулж, хариуцлагаа өндөржүүлнэ шүү дээ. Энэ талаар тэдний төлөөлөл болох багш нараас тодруулга хийснээ хүргэе.

Дугаар шилжих мөчид Ерөнхий сайд С.Батболд боловсролын салбарынхны төлөөллийг хүлээн авч уулзаад, өнөөдрөөс хэлэлцээрийн ширээний ард суухаар боллоо.

Багш нарын ажил хаялтыг зөв зүйтэй үйл ажиллагаа гэж үзэж байна

Г.ЦЭРЭН МУИС-ийн философийн багш

-Багш нар хугацаагүй ажил хаяад хэд хонолоо. Та багш нарын ажил хаялтыг хэрхэн дүгнэж байна вэ?

-Багш нар ажил хаях тухай асуудлыг гэнэт гаргаж ирээгүй. Өмнө нь цалин нэмэх асуудлыг хэд хэдэн удаа тавьж байсан. Ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс төрийн албан хаагчдын цалинг 51 хувиар нэмнэ гэсэн асуудлыг шийдвэрлэж, төсөвт хөрөнгө мөнгийг нь тусгасан. Гэтэл багш, эмч нар төрийн албан хаагч байтал цалин нэмэх асуудлыг орхигдуулсан нь багш нарыг ажил хаяхад хүргэсэн.

Мөн багш нар нийгэмд идэвхтэй иргэн төлөвшүүлэх ажлыг гардан зохион байгуулдаг хүмүүс. Гэтэл өөрсдөө өөрсдийнхөө төлөө ний­гэмд идэвхтэй байр суурь илэрхийлж, улстөрийн оролцооны тодорхой үлгэр дуурайл үзүүлэхгүй бол сурагчдын хүмүүжилд сөрөг нөлөөтэй. Иймээс багш нарын ажил хаялтыг зөв зүй­тэй үйл ажиллагаа, алхам гэж үзэж байна.

-Багш нар ажил хаяхаар сурагчдын хичээл хоцрогдолт бий болж байна гэсэн шүүмжлэл байна?

-Сурах маш олон арга хэрэгсэл байгаа. Багш нарын ажил хаялт нь сурах олон арга хэрэгслийн зөвхөн нэгийнх нь үйл ажил-лагааг түр хугацаагаар гацаж, саатуулахад хүргэж байгаа хэрэг. Түүнээс багш нар сурагчдынхаа сурах эрхийг бүгдийг нь боомилсон зүйл байхгүй. Тиймээс сурагчид өөрсдөө бие дааж сурах бичиг, интернэт зэргийг ашиглаж сурах хэрэгтэй. Мэдээж сурагчдын дотроос 11 дүгээр анги төгсөгчдөд л энэ асуудал хамгийн чухал. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд их, дээд сургуулийн багш, төг­сөх ангийн оюутнууд, эрдэм шинжилгээний бай­гууллагын ажилтнууд дунд сургуулийн 11 дүгээр ангийн сурагчдад өөрсдийнх нь шалгалт өгөх гэж байгаа хичээлээр шаардлагатай мэдээ, мэдээлэл, давтлагыг өгч, багш нараа дэмжиж болно шүү дээ.

-Багш нарын авч байгаа цалин хүрэлцээгүй байгаа болоод л тэд ийм алхамд хүрсэн байх?

-Багш нарын цалингаа нэмэх шаардлага тавьсныг нэг талаас хүмүүсийн амьд явахад зайлшгүй шаардлагатай биологийн хэрэгцээг хангахгүй байна гэж үзэж болно. Нөгөө талаар багш нар өдөр бүр хүүхдүүдтэй харьцаж байгаа учраас мэдээ, мэдээллийг хамгийн түрүүнд авах хэрэг­тэй. Энэ хэрэгцээг хангахын тулд сонин хэвлэл захиалан унших, телевизийн олон суваг­тай нэвтрүүлэг үзэх, интернэтийг ашиглах зайлшгүй шаардлага тул­гарна. Хэрэв ингэж чадахгүй бол энэ мэдээлэлжсэн ний­гэмд хүүхдүүд маш их мэдээлэл авч байна. Тэгэхээр багш хүүхдүүдээсээ бага мэдээлэлтэй, түүнийгээ боловсруулаагүй байвал багш хүний нэр хүндэд төдийгүй, манай боловсролын байгуул­лагын нэр хүндэд халтай юм. Иймээс багш нар энэ бүх хэрэгцээ шаардлагаа нөхөхийн тулд л цалингаа нэмэх гээд байгаа юм.

Бидний хөдөлмөрийг төр маш доогуур үнэлж байна

Ө.ИЧИНХОРЛОО Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн биологийн багш

-Та энэ салбарт хэдэн жил ажиллаж байна. Сард хэдэн төгрөгийн цалин авдаг вэ?

-Би боловсролын сал­барт 36 жил ажиллаж бай­на. Гэсэн ч 350 мянган төг­рөгийн цалинтай. Энэ цалин­гаасаа татварт 90 мянган төгрөг төлдөг. Тэгээд үлдсэн мөнгийг нь сард хоёр хувааж авна. Бас болоогүй ээ цалингийн зээлээ төлдөг.

-Нууц биш бол цалингаа юунд зарцуулдаг вэ?

-Яг тийм зүйлд зарцуулна гэсэн нарийн тооцоо гаргаж чаддаггүй. Ямар ч гэсэн цалин­гаасаа байр, ус, цахил­гааны мөнгөө өгөөд л таардаг. Хүнд хэлэхэд ичмээр байгаа биз дээ.

-Багш нарын хувьд тансаг хэрэглээ гэж бараг байдаггүй гэж багш нар ярьдаг. Та хамгийн сүүлд өөртөө хэдэн төгрөгөөр хув­цас, гоёл чимэглэл худалдан авсан бэ?

-Нууцгүй хэлэхэд сүүлийн таван жил өөртөө хувцас худалдаж авч үзсэн­гүй. Энэ бол үнэн шүү. Хууч­наа угааж цэвэрлээд л өмсөж байна.

-Та ер нь цалингаас гад­на ямар нэгэн орлоготой юу?

-Үгүй ээ. Багш нарт зэргийн, удаан жилийн нэмэгдэл өгдөг байсан. Харин одоо бол ямар ч тийм зүйл байхгүй. Би уг нь Ардын боловсролын тэргүүний ажилтан. Өөрийгөө олон жил боловсролын байгууллагад ажилласан тэргүүний ажилтан гэж боддог. Гэтэл миний, бидний хөдөлмөрийг төр маш доогуур үнэлж байна. Үүнд сэтгэл дундуур явдгаа нуухгүй ээ.

Ар гэрийнхэн маань цалинтай тулдаа л болгодог

О.ЦЭРЭНПАГМА Баянзүрх дүүргийн 33 дугаар сургуулийн бага ангийн багш

-Та багш нарын ажил хаял­тыг хэрхэн дүгнэж байна вэ. Энэ асуудал хэр­хэн шийдэгдэнэ гэж бодож байна?

-Манай сургууль 111 багштай. Бүх багш ажил хаялтыг дэмжиж, оролцож байгаа. Бид боловсролын тэргүүлэх ажлыг хийж, хамаг ачааг нуруун дээрээ үүрч байгаа ч цалин хөлс маш бага байдаг.

-Та сард хэдэн төгрөгийн цалин авдаг вэ?

-Уг нь сард 350 мянган төгрөгийн цалинтай нэртэй. Харин гар дээр 280-290 мянган төгрөг авдаг. Энэ мөнгө амьдралд хаанаа ч хүрдэггүй. Ар гэрийнхэн маань цалинтай тулдаа л болгож байна.

-Ер нь багш нар маш их өр зээлтэй, өрөөс өрийн хооронд амьдардаг гэж байсан. Та цалингийн зээлтэй юу?

-Цалингийн зээл, лизингээр бараа аваагүй хүн гэж байхгүй. Манай сургуулийн нийт багш нарын 60-70 хувь нь цалингийн зээлтэй. Би ч гэсэн зээлтэй. Ийм байхад багш нар яаж ажлаа сайн хийж, чадварлаг ажиллах билээ дээ.

-Эцэг эхчүүд та бүхний ажил хаялтын хэрхэн хүлээж авч байна вэ?

-Манай сургууль ажил хаялтад оролцохоосоо өмнө сур­гуулийн хэмжээнд эцэг, эхийн хурал хийсэн. Тэд биднийг дэмжиж гарын үсэг зурсан учраас манай сургууль ажил хаялтад оролцсон.

Б.Батчимэг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button