Архигүй Монголын төлөө хамтдаа аяны уулзалт Сүхбаатар дүүрэгт болов
Ерөнхийлөгчийн Тамгын газраас өнөөдөр Сүхбаатар дүүрэгт зохион байгууллаа.
Уулзалт дээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга хэлэхдээ Архидалт хүн амын удмын санд нөлөөлөхүйц хэмжээнд хүрсэн. Энэ нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна гэсэн үг. Монгол Улсын хүн амын бараг тал хувь нь суурьшсан нийслэлийн хувьд үндэсний аюулгүй байдал, иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй хоёр том асуудал байна. Нэг нь утаа, нөгөөх нь архи. Тиймээс бид бүгдээрээ хамтран Архигүй Монголын төлөө хамтдаа уриан дор идэвхтэй арга хэмжээ авч, шат шатандаа ахиц дэвшил гаргах хэрэгтэй байна. Аяны хүрээнд архигүй аймаг, сум, байгууллага, хамт олон болохоо амлан санаачилгатай ажиллаж буй газрууд олон байна. Манай Сүхбаатар дүүрэг ч гэсэн тэдний адил шинэ шинэ санал санаачилга гарган нийслэлчүүддээ үлгэр үзүүлэх боломж бий гэв.
Дараа нь Архи тамхины шалтгаант эмгэг судлалын төвийн тэргүүн Ж.Цогтсугар Монгол хүнийг хайрлая сэдэвт лекц уншлаа.
Уулзалтад Сүхбаатар дүүргийн төрийн байгууллагын удирдлагууд, хороодын Засаг дарга нар оролцож өөрсдийн саналыг хэлэв. Архигүй Монголын төлөө хамтдаа аян амжилттай үргэлжилж байна.