Ажлаа өгч, тойргоо сонгох гэсэн төрийн албаныхан бужигнаж эхэллээ

Харин сонгуулийн тухай хууль хэрхэн батлагдах бол хэмээн өдрийн бодол шөнийн зүүд болж удтал хүлээж байсан хэсэг бүлэг хүмүүс бий. Хэзээ ажлаа өгч хаана өрсөлдөхөө шийдэх юмсан гэх зэрэг жинхэнэ шаналгаа болж байсан асуудлууд нь нэг тийшээ шийдэгдчихлээ. Нэг ёсондоо ТӨК-ийн удирдлагууд болон төрийн албанд зүтгэж яваа нөхдийг дээрхи үгээр хэлж байгаа юм. Сонгуульд нэр дэвших сонирхол бүхий төрийн албан хаагчдыг хэдэн сарын өмнө албан тушаалаас нь чөлөөлөх вэ гэсэн маргаантай асуудлын хайныг хэлэлцүүлгийн үед зургаан сарын өмнө үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхөөр хуульчлагдлаа. Хэдийгээр гурван сарын өмнө ажлыг нь өгүүлэх хүсэл саналтай гишүүд цөөнгүй байсан ч энэ асуудал хуульчлагдлаа. Тиймээс УИХ-ын сонгуульд нэр дэвших хүсэлтэй төрийн албан хаагчид 2012 оны нэгдүгээр сарын 1-нээс ажил албаа хүлээлгэн өгөхөөр болж байгаа юм. Ингээд тэдгээр эрхмүүд он гармагц ажлаа өгч сонгуулийн кампанит ажилдаа орох нь тэр. Сонгууль ямар замаар явах нь нэгэнт тодорхой болсон учраас өнөөдрөөс эхлээд тэд нойртой ч хонож байгаа байх.

Харин төрийн жинхэнэ албан хаагчид хуулиараа бол албан тушаал ажлаа бүрмөсөн өгнө. Аймаг, дүүргийн Засаг дарга нар төрийн улс төрийн албан хаагчид хэмээн хуульчлагдсан байдаг болохоор ТӨК-ийн удирдлагуудын нэгэн адил зургаан сарын өмнө үүрэгт ажлаасаа түр чөлөөлөгдөх өргөдлөө өгөх учиртай. Өөрөөр хэлбэл, Засаг дарга нар сонгуульд өөрсдийгөө сойчихоод унавал төрхөмдөө буцах боломжтой албан тушаал юм. Харин энэ хугацаанд орлогч дарга нар нь үүрэгт ажлыг нь хийж байх ёстой болдог аж.

Ашигт малтмалын газрын дарга Д.Батхуяг Хөвсгөл аймагт, Эрдэнэт УБҮ-ийн дарга Ч.Ганзориг Архангай аймагт, Шивээ-Овоо ХК-ийн дарга Л.Басандорж Увсад, МХЕГ-ын Р.Содхүү, Татварын ерөнхий газрын дарга Б.Баттөмөр өнгөрсөн сонгуулиар Дархан-Уул аймагт хүч үзэж өвдөг шороодсон ч дахин нахих бодолтой байгаа юм байна. Харин Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Л.Мөнхбаатар нар ирэх сонгуулиар Хөвсгөл аймгийг зорихоор бэлдэж байгаа сураг дуулдана лээ. Тиймээс эдгээр эрхмүүд он гармагц үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, сонгуулийнхаа ажилд бэлтгэнэ гэсэн үг. 26 тойрогт 48-хан мандаттай болсон учраас зарим нэгэн хүмүүст эртхэнээс өөрийгөө таниулах бэлтгэлээ базаах шаардлага тулгарч байгаа бол зарим нь ямар нэгэн ойн баярыг нь алгасалгүй овоо хараагаа тааруулсан тойргоороо бууж мордож яваа аж.

УБЕГ-ын дарга Л.Мөнхбаатар гэхэд л Хөвсгөл аймгаар ойр ойрхон зочилж яваа гэх юм билээ.

Харин төрийн улс төрийн албан хаагчид буюу Засаг даргын хувьд унасан ч бялууны хэлтэрхий үмхчих боломжтой хүмүүс. Намынхаа удирдлагуудын итгэлийг дааж, жаахан зусардчихбал засаг ноёныхоо жинсийг тайлахгүй байх магадлал өндөртэй гэсэн үг.

Дорнод, Завхан, Эрдэнэт, Хэнтий, Сүхбаатар, Баян-Өлгий, Увс, Төв аймгийн Засаг дарга нар ирэх сонгуулиар нэр дэвших нь нэгэнт тодорхой болжээ. Гэтэл Монголын баялгийг хэвлийдээ шингээсэн Өмнөговь аймгийн Засаг дарга суудлаасаа нэг их хөндийрөх бодолгүй яваа аж. Нам ч Монгол орны эрдэнэсийн баялгийн цөм болох тус аймгийн голомтоос өөрийнхөө хүнийг салгах бодолгүй байгаа аж. Харин Дорнод аймгийн Засаг дарга Ц.Жанлавын хувьд нам нь нэр дэвшүүлэхгүй бол бие даагаад ч хамаагүй хүч үзнэ хэмээн бардамнаж явсан сурагтай. Өмнөх сонгуульд нэр дэвшээд Д.Одбаяр далаараа авхуулж байсан түүнийг намынх нь удирдлагууд нэр дэвшүүлэхгүй байх магадлал өндәр аж. Саяхан болсон МАН-ын бага хурлаараа ч түүнийг түдгэлзүүлэх тухай ярих гэж байснаа намжина билээ. Үргэлж хэл ам таталдаг түүн шиг сахилгагүй гишүүдээс бол намаа бутаргахаас айсандаа ёcзүйн дүрэмдээ өөрчлөлт оруулаад л зогссон тухай мэдээлэл бий. Завхан аймгийн Засаг дарга Я.Санжмятав тус тойрогт нэр дэвшигчдийн ширүүхэн өрсөлдөгчдийн нэг. Өмнөх сонгуулиар саналаа луйвардуулсан учраас гишүүн болж чадаагүй хэмээн ярих дуртай нэгэн. Сонгуульд унасан өдрөөсөө эхлэн дараагийнхаа сонгуульд бэлтгэсэн. Завханчууд маань надад хайртай хэмээн өөрийн пиараа даруухан аргаар хийх нь элбэгшсэн гэж хэлэхэд болно.

Төв аймгийн Засаг ноён бол том артай эрхэм. Түүний ард хотын фракцийн хүчтэй толгойлогч болох М.Энхболд хэмээх нөхөр бий. Хамаатан садны хүчээр Төв аймгийн Засаг даргын суудалд суусан түүнийг М.Энхболд улс төрийн хамаарлаа ч тэр ураг садны холбоогоо ч бодсон УИХ-ын гишүүн болгочих санаатай бэлтгэл ажлыг нь хэдийнэ хийгээд эхэлчихсэн гэнэ. Харин Баян-Өлгийн Засаг ноён С.Хавал тойргоос сонгогдсон гурван гишүүнийгээ амандаа ус балгасан мэт чимээгүй байдаг. Урагшгүй гэх мэтээр хэлж өөрийгөө баянөлгийчүүдийн хөгжлийн төлөө их хуралд суух хүн мөнөөс мөн хэмээн оношилж түүндээ итгэчихээд яваа аж.

Ийнхүү аймгийн Засаг дарга нарын ирэх сонгуульд амжилт үзүүлэх шаанс өндөр байна. Үүнээс гадна Нийслэлийн Баянзүрх дүүргийн дарга Ц.Батзоригоос авахуулаад нэр дэвшихээр зэхэж байгаа нөхөд олон байна. Баянгол дүүргийн Засаг дарга Л.Амгалан ч гэсэн эмэгтэйчүүдийн 20 хувийн квотын нэгэнд шургачих санаатай хувийн пиарын ажилдаа орохоор зэхсэн аж.

Энэ мэтчилэн ТӨК-ийн удирдлагууд болон аймгийн Засаг ноёд ирэх сонгуульд хүч үзэх бодолдоо хөтлөгджээ. Тиймээс ирэх сард ТӨК-ийн зарим удирдлагуудын суудал суларч, хэд хэдэн аймгийн Засаг даргын орлогч нар ноёны үүрэг гүйцэтгэх нь бололтой.

Б.Даваа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button